gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төмөртэй-Хандгайтын төмөр замыг МТЗ компанид шилжүүлжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-04-04
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2016-04-04

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын нээлт өчигдөр болов.
 
2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ  дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн Төмөртэй Хандгайтын төмөр замыг үндэсний компанид шилжүүлжээ.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний түүхий эд тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эм Си” ХХК Эдийн засгийн хөгжлийн яамтай коннцессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэтөмөр замын бүтээн байгуулалт дууссан байна.

Тус төмөр зам нь ачиж буулгах гурван терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор бөгөөд нэг жилийн хугацаанд байгуулсан байна.

Замын нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд, бид маш чухал үйл явдлын гэрч болж байна. Энэ томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтэд оролцож байна. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гаднын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэв. 

Нээлтийн дараа УИХ-ын дарга Төмөртэй өртөөний үйл ажиллагаатай танилцав. Энэ өртөөг дагаж дэд бүтцийн хөгжлөөс гадна өртөөг тойрон хүн амын суурьшил, төвлөрөл явагдана гэдэгт итгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулж байв.

Тус өртөөнд орон нутгийн удирдлага болон уурхайтай холбогдох видео хурлын системийг суурилуулсан нь манай улсад хийсэн хоёр дахь удаагийн систем болсон хэмээн “MRC” компанийн зөвлөх инженер О.Доржсугар хэлэв.

Тус компани дохиолол болон видео системийг хариуцан суурилуулсан байна. Шинээр байгуулагдсан өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдах инженер техникийн ажил бүрэн дууссан байна. Ийнхүү Төмөртэйн өртөө шинээр байгуулагдаж, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг тавьснаар энэ жил нэг сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд энэ тоог цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замын нээлтэд оролцоход УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон албаны бусад хүмүүс байлцлаа   хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан