“Хүлэгү пикчерс” кино компани ээлжит уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байна. Албан ёсны нээлтээ зарласнаас хойш даруй дөрвөн төрлийн кино төслийн ажилд ороод буй тус хамт олны ээлжит уран бүтээл нь спортын сэдэвт “Цагаан хадаг” уран сайхны кино юм.
Монгол улсын кино урлагийн түүхэнд спортын сэдвээр хийгдсэн кино ховор бөгөөд “Хань”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” гэсэн уран бүтээлүүдээс хойш энэ буухиа тасраад буй юм. Харин “Хүлэгү пикчерс” кино компаний уран бүтээлчид спортын сэдвийг онцлон харж “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн Монголын анхны орчин үеийн их спортын “Цагаан хадаг” нэртэй кино хийх болсноо одоогоос хагас жилийн өмнө “Гэр контент” группийн нээлтийн үеэр зарлаж байсан билээ.
Тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулсан тус уран бүтээлийн гол баатар бол Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа юм. Мөнхөд бахдах ялалтаар Монгол түмнийхээ бахархлыг төрүүлж түүхэн он цагт домог болон бичигдсэн эгэл нэгэн тамирчин бүсгүйн бодит амьдрал, спортын замналыг туулсан үнэн түүхээр хийгдсэн энэ киноны гол баатар нь жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа байсан нь саяхныг хүртэл нууц хэвээр байжээ.
Бодит дүрээ олон нийтэд зарлах нь тамирчны амжилтад нөлөөлөх магадлалтай гэж үзсэнээс уран бүтээлчид ийн нууцалсан байна. Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах тамирчин мөн гэдгийг олж харан гайхалтай амьдралынх нь түүхийг кино хальсанд мөнхлөхөөр зориг шулуудсан “Цагаан хадаг” киноны уран бүтээлчид ийнхүү шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барих гэж байна.
“Цагаан хадаг” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Босуул”, “Lovers” зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллаж, кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичжээ. Түүнийг сэтгүүлч, зохиолч, кино найруулагч Д.Төрмөнхийн охин гэдгээр нь бид мэднэ.
Олимпийн наадмын торгон дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгаж, спортын гайхамшгийг ирээдүй хойчдоо мэдрүүлж буй тамирчдынхаа амжилт бахдал дор ийнхүү нэгэн шинэ уран бүтээл нээлтээ хийх гэж байна. Спорт тэр дундаа жүдо хэмээх их сэдвийн дор мэндлэх гэж буй “Цагаан хадаг” уран сайхны кино тун удахгүй ...