gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Цогтбаатар: Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт, гэмт үйлдлийг шүүхээр тогтоолгох шаардлагатай

Нийгэм
2016-09-08
0
Twitter logo

-Хүнээ хэлмэгдүүлсэн улс орны хөгжил хэдэн арван жилээр хоцрогддог-

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан “Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Манай улс хэлмэгдэгсдийг дурсах байтугай тэдний тухай ярих хүртэл хориотой байсан цаг бий. Тэгвэл дурсгалыг нь хүндэтгэн цагаатгаж, нөхөн олговор олгодог болсон. Энэ дэвшил байх. Гэхдээ бодит байдал ямар байна вэ?
-Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлтийн тухайд тийм зүйл болсон байна, 36 мянган хүнийг хэлмэгдүүлэн шийтгэсэн, цаазалсан гэж ерөнхийд нь ярьдгаас биш эрх зүйн талаас авч үзэж, цуст яргалал, залхаан цээрлүүлэлт явагдсан гэдгийг нь нотлоогүй.

20 гаруй жил хоосон ярилаа. Үүнд бид ч буруутай. Ер нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль гарсан цагаас эхлэн асуудлыг авч үзэх ёстой юм. Энэ хуулийг гаргах гэж 1990 оноос ярьж эхэлсэн. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо нь Ардчилсан хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж тухайн үед үүсч бий болсон анхны ТББ. Ардчилсан хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцэн тус байгууллага хүний эрх, тэгш эрх, ардчилсан ёс, шударга ёсыг тогтооход өөрийн хувь нэмрээ оруулсан байгууллага.

НҮБаас 1949 онд батлагдан гарсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”- ыг Монголын нийгэмд сурталчлах, төлөвшүүлэх, ойлгуулахын төлөө нойр хоолгүй ажиллацгаасан. Хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх, нөхөн олговор олгуулах талаар дуу хоолойгоо өргөж ирсэн. Ингэхдээ Хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийг батлагдаж гарах хүртэл маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан тухайд Монголын ард иргэд өнөөг хүртэл тодорхой мэдээлэлгүй, ойлголтгүй явж ирсэн гэдгийг өнөөдөр хэлэх нь зүйтэй байх.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны удирдлагууд, ахмадууд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн удирдлага, ажилтнууд уг хуулийг батлуулахын төлөө1990 оноос 1998 оныг хүртэл тууштай зүтгэж, ажилласан.1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” ялж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Зориг сонгогдсон. 1997 онд хуулийн төслийг эрчимтэй явуулж эхэлсэн бол 1998 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр батлагдсан түүхтэй. Түүх сөхвөл тэр үеийн Их хурлын гишүүдийн 60 хувь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Энэ тоог харьцуулж харахад аймаар байгаа биз.

Ардчилсан нийгмийн үед УИХ-ын гишүүдийн 40 хувь нь эсэргүүцэж байсан байгаа юм. Тэдний кноп дарсан үйлдлийг наад захын хүний эрхийн ойлголт хангалтгүй байсантай холбоотой гэж үзэж болно. Тэгэхээр Монголын нийгэмд хэлмэгдүүлэлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, зөвтгөдөг хүмүүс байсаар байна гэсэн үг. Хэлмэгдэгсдийн холбоо маш их бэрхшээлийг туулж, хууль гаргуулж чадсан нь улс төрийн түүхэн дэх том ололт хэдий ч хийж чадаагүй олон зүйл үлдсэн. Бас өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлэлтийн тухай ярихаар ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй хүн олон байдаг нь ийм л учиртай.

-Цагаатгах ажлын хүрээнд хийж чадаагүй ямар ажлууд байна?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс үүргээ биелүүлж чадсан уу, үгүй юу гэдэг асуулт зүй ёсоор гарна. Тэд цагаатгалын ажлаа хийсэн үү гэвэл хийсэн. Хэлмэгдсэн хүмүүсээ хэсэг хэсгээр нь цагаатгаж ирсэн. Харин судалгааны тодорхой материалуудтай болсон нь ойлгомжтой. Гэтэл хүний эрх талаас, Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт, гэмт үйлдэл болсон гэдгийг нотлох чиглэлд тодорхой ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тиймээс цагаатгалын ажил царцанги, зогсонги байдалд орж, хугацаа маш их алдсан. Аливаа ажлыг урт хугацаанд хийснээр бус үр дүн, ач холбогдлоор нь хэмжих учиртай. Бид, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны ажлыг хүлээж авснаас хойш эхлээд улс төрийн хичнээн зохиомол хэргүүд байсан бэ гэдэгт судалгаа гаргаж үзсэн. Түүнд холбогдогчид ихэнхдээ золиослогдсон хүмүүс. Гэтэл Цагаатгалын комисс зөвхөн хувь хүмүүсийг цагаатгах чиглэлд ажилласнаас бус,бүлэг зохиомол хилс хэргээр нь ангилж гаргаж ажиллаагүйд харамсдаг.1922 оноос эхлэн авч үзвэл, 90 гаруй зохиомол хилс хэрэг гарсан байна.

Жишээ нь, Лхүмбийн хэрэгт гэхэд л 1503 хүн холбогдсон. Лхүмбэ гэдэг зохиомол толгойлогч, зарим хүмүүсийг нь цагаатгасан болохоос, тэр хэрэгт холбогдсон бүх хүнийг цагаатгаагүй, тийм бодлого бариагүй. Уг нь тухайн хэрэг нь өөрөө зохиомол, хилс хэрэг учир бүлгээр нь авч үзээд холбогдсон бүх хүнийг цагаатгах ёстой шүү дээ. Дээр нь Монголд өрнөсөн гэмт үйлдэл нь төрлөөр устгах, аймаглан устгасан цуст яргалал, залхаан цээрлүүлэлт байсан уу гэдэгт анхаарлаа хандуулах ёстой байлаа.

Эхлээд цогцоор нь судалгаа гаргаж, дараа нь хувь хүмүүсийн асуудлыг зэрэгцүүлээд шийдээд явсан бол цагаатгалын ажил хурдтай явах байв. Гэтэл жилдээ хэдэн хүн цагаатгах чиглэл, нэг хэв маягаар явсаар өнөөг хүрлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанч талаас эрдэмтэн судлаачдын оролцоо, дүн шинжилгээ, үнэлгээн дээр тулгуурлаж явсан бол илүү үр дүн авчрах байлаа.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 20 гаруй удаа эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулж, судалгаа шинжилгээний бүтээлүүд гаргаад байхад, төр засаг анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байгаагүйд харамсдаг. Монголчууд улаан коммунизмын үзэл сурталд хэрчигдсэн, хэрэгдсэн, түүний золиос болсон хоёр дахь орон.

Монгол Улс бүхэлдээ коммунизмын дарангуйлал, хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдгийг тодорхойлох учиртай. Ингэхгүйгээр бид нар, тэд маань хэлмэгдсэн, энэ зохиомол хэрэгт холбогдсон зовсон ядарсан гэсэн байдлаар явж ирсэн нь ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй болчихож байгаа юм. Хэлбэр талаас агуулга талыг орхигдуулбал ямар ч ажил ийм байдалд ордог юм байна гэдгийн тод жишээ болсон.

-Монголчууд коммунизмын үзэл суртлын золиос болсон гэдгийг ганц хэлмэгдүүлэлт гэдгээр биш ямар үндэслэлүүдээр тодорхойлж, тайлбарлаж болох вэ?
-Монголчууд газар нутаг , хүн ард, хэл, түүх соёлоо коммунизмын заазуурт хэрчүүлж хэлмэгдсэн ард түмэн. Газар нутгийнхаа зарим хэсгийг алдсан, хүн ам нь цөөрсөн, өв соёл нь сүйтгэгдэж, түүх нь 360 градус эргэсэн. Тухайлбал, тухайн цаг үе, үзэл сурталдаа тохируулсан түүх зохиох болсон. Хэл, соёл нь хэлмэгдэхийн дээдээр хэлмэгдсэн. Жишээ нь, уйгаржин монгол бичгээ“босоо бичиг” гээд бахдаж, бахархаж ирсэн.

Түүнийгээ 1945 онд цаазалчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл босоо бичгээ цагаатгаагүй л байна. Өнөөдөр нэг хэсэг нь хэдхэн хүн хэлмэгдэж зовсон юм шиг харагдуулаад, нөгөө хэсэг нь ч гэсэн нэг их зовсон юм ойлгуулаад байх утгагүй. Асуудлыг улс орны хэмжээнд ярих ёстой. Монголчууд яаж зовсон юм бэ, ямар газар нутгаа харьд алдав. Хүн ам нь яаж хэлмэгдэв. Ингэж асуухаар, тоо баримт гаргаж, дүн шинжилгээгээ тодорхойлж явах нь зөв байх. Зөвхөн шийтгэгдсэн хүмүүсийн тоо баримтаар тодорхой болох юм. Шийтгэгдсэн хүний тоо 30-36 мянга гэсэн тоо бий. Гэтэл албан бус тоогоор үүнээс ч олон байгаа.

Шүүхээр шийтгүүлсэн нийт хүмүүсийн 67 хувь нь цаазлагдсан. Төрд өндөр алба хашиж байсан есөн хүний гэр бүлийг буруутгаж цаазалсан. Насных нь ангиллаар аваад үзвэл найм нь 25-35 насны, нэг нь 63 настай эмэгтэй байсан гэсэн судалгаа бий. Үүнийг шийтгэсэн гээд өнгөрөх үү, цуст яргалал, эсвэл залхаан цээрлүүлэлтэд өртсөн гэж хэлэх үү. Мөн тухайн үеийн лам нарын тоо одоо ч бүрэн хэмжээнд тогтоогоогүй байна.

Эдгээрээс 17 мянган ламыг шүүхээр шийтгэж, нийт шийтгэгдсэн лам нарын 14 мянгыг буюу 82 хувийг шууд буудан хороосон байдаг. Бусад лам нарын тоо байхгүй байгаа. Тэд яасан юм бэ, хаачсан юм бэ. Ингээд үзэхэд лам нарыг тухайн үед бүгдийг нь сүйтгэчихсэн байгаа юм. Аймаглан устгах, хоморголон хядах явдал гарсан уу, гарсан. Буриад, баргуудын хувьд хамгийн их хохирсон хүмүүс. Зөвхөн буриад, барга ястан үндэснийх нь хувьд адалж хядсан. Сэлэнгэ, Дорнод аймгийн зарим буриад суманд эрэгтэй хүн маш цөөхөн үлдсэн гашуун түүх бий. Монголын төр буриад зон олноос уучлалт гуйх ёстой.

Монгол руу нүүдэллэсэн буриадуудын нүүдлийг зогсоох гэж олноор нь хядаж, Лхүмбийн гэх зохимол хэргийг гаргаж ирсэн байдаг. Гэтэл хэдий болтол гэмт үйлдлийг орос хэлнээс орчуулсан “Хэлмэгдүүлэлт” гэх зөөлөн нэрээр далдлах юм бэ. Ер нь гамшигт нэрвэгдсэн хүмүүсээ гадаадынхан хэлмэгдсэн гэж үздэг. Тэгвэл манайд гэмт үйл явдлыг өнөөдрийг хүртэл гадаадынхнаас өөр өнцгөөр хараад байх шиг.

Цуст яргалал, залхаан цээрлүүлэлт, хүнээ алсан, тамласан гэмт үйл явдал болсон нь олон баримтаар нотлогдоод байхад чимээгүй явсаар байна. Үүнийг ялгах ёстой. Харин онол, практик, шинжлэх ухаанч талаас бүрэн хэмжээнд авч үзээгүй нь өнөөдрийн бидний алдаа. Тиймээс энэхүү сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Энэ тухай би өмнө нь олон удаа ярьж байсан ч тоогоогүй. Төр, засгийн шатанд ч, холбогдох байгууллагуудын хэмжээнд ч ойлгохыг хүсдэггүй. Шалтгаан нь улс төрийн намуудад байдаг. 

-Аль нам, улс төрийн хүчин ойлгохыг хүсэхгүй байна вэ?
-Ардын нам өөрсдийн түүхтэйгээ холбоотойгоор цааргалдаг нь ойлгомжтой. Гэхдээ ганц Ардын нам гэж үзэж бас болохгүй. Ардчилсан нам ч адил. 1990-ээд онд энэ сэдвээр хамгийн их ярьж, тэмцэж байж гарч ирж, ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. Өнөөдөр сонсохыг хүсэхгүй болж эхэллээ. Гэтэл ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулчихлаа гэж түүндээ сэтгэл ханачихаад, хэлмэгдүүлэлтийн асуудлаар хуруугаа ч хөдөлгөхгүй байна.

Жишээ нь, 2012 онд ардчиллынхан сонгуульд ялсны дараахан С.Баярцогт УИХ-ын дэд дарга болсон.Тэр үед аль нэг дэд дарга нь цагаатгалын ажлыг хариуцдаг байсан учраас энэ асуудлаар түүнд хандахад бултсан. Хариуцлагаас зайлсхийсэн. Ардчилсан үнэт зүйлсээс ухарсан. Харин Н.Энхболд уг ажлыг хариуцсан нэртэй зогсонги байдалд оруулсан. Цагаатгах үйл ажиллагаа царцанги, зогсонги байдалд орж, улмаар хэлмэгдүүлэлтийн асуудлыг шийдэх талд хойрго явж ирсэн нь хүний эрхийн мэдлэггүй удирдагчид байгаатай л холбоотой. Ер нь төрийн дээд удирдлагад ажиллаж байсан уу, жирийн иргэн байсан уу, эсвэл хэлмэгдсэн үү, үгүй юу гэдгийг зөвхөн шүүх л тогтооно.

Жишээ нь, өнөөдөр Ю.Цэдэнбал гуайг  хэлмэгдсэн, түүнийг цагаатгана, ойг нь тэмдэглэнэ гээд яриад байна. Гэтэл тэр хүнийг нам нь л хэлмэгдүүлсэн. Нам нь уучлал гуйх ёстой, хүндэтгэл үзүүлэх ёстой. Тэгэхгүйгээр нам нь уучлал ч гуйгаагүй байж цагаатгана гээд явж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн хүнийг хэлмэгдсэн үү, үгүй юу гэдгийг хэн нэг хүн, аль нэг улс төрийн хүчин тогтоохгүй. Шүүхээр тогтоолгох ёстой. Монгол Улсын иргэн бүхэн шүүхийн өмнө тэгш эрхтэй. Дарга байсан хүнийг УИХ-аар тогтоол гаргаад ойг тэмдэглэдэг, хэсэг хүн хөөцөлдөж байгаад цагаатгадаг буруу жишиг тогтоогоод эхэллээ.

Жирийн иргэнийг болохоор зөвхөн шүүхээр шийддэг гэсэн ойлголт байж болохгүй. Коммунист нийгэм байсан бол болох байсан байх.Тэгвэл өнөөдөр Ю.Цэдэнбал гуайг хэлмэгдсэн, түүнийг цагаатгана, ойг нь тэмдэглэнэ гэхээр тэр болгон хүмүүс ойлгохгүй шүү дээ. Магадгүй нутаг орон, найз нөхөд, нам нь ойг тэмдэглэх нь хүний эрхийн асуудал. Коммунизмыг бүтээн байгуулахад тууштай тэмцсэн, түүний үзэл суртлыг гайхамшигтай хэрэгжүүлсэн,нэг хүнийг тахин шүтэх магтан дуулах талдаа тэр сайн хүн байж болно.

Яагаад гэвэл, тэр хүн Монголдоо коммунизмын туг байсан. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулиа дээдлэх зарчмын тал дээр авч үзвэл, алдаа завхрал гаргаж, олон хүнийг хэлмэгдүүлсэн үү гэвэл хэлмэгдүүлсэн, зовоосон уу гэвэл зовоосон . Олон гэр бүлийн амьдралаар тоглосон уу гэвэл тоглосон шүү дээ. Хэрвээ нийгмээрээ тэр хүнийг хүлээн зөвшөөрөх юм бол бид коммунист нийгмийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдалд хүрч байна. Хэрэв тийм байдлаар явах юм бол бид өнөөдөр хэлмэгдүүлэлтийн тухай яриад ч хэрэггүй.

-Танай холбоо, та энэ асуудлаар шүүхэд хандаж байсан санагдана. Хариу ирсэн үү?
-Бид ард түмнийхээ төлөө, Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа нэг томоохон алхам энэ юм. Үүнийг хийхийн төлөө бид хэн нэг хүнийг, аль нэг намыг буруутгахгүй. Тодорхой нэр цохож хэн нэг хүнд хаяглахгүй. Зөвхөн Монголын нийгэмд төрлөөр устгах гэмт хэрэг, гэмт үйлдэл болжээ гэдгийг, тэр процессыг тогтооход хамаг учир байгаа юм.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, тус холбоог удирдаж байгаа хүний хувьд үүнийг тогтоолгохын төлөө явах болно. Тийм учраас өнгөрсөн хавар энэ асуудлаар Дээд шүүхэд хандсан. Дээд шүүх өөрөөсөө зайлуулж, эвтэйхэн бултаж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Дахин материалаа бүрдүүлж анхан шатны шүүхэд хандана. Монголын шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, хэлмэгдүүлэлтийн талаарх судалгааны болон баримт материал, тоо баримт тодорхой байгаа, үйл явдал нь гэрэл зураг, амьд түүхээр үлдсэн учраас энэ гэмт үйлдлийг тогтоож болохгүй гэх зүйл үгүй.

-Хэрэв шүү хээр тогтоохгүй бол яах болж байна?
-Олон улсын эрүүгийн шүүхэд хандана. Нийгэм нь, эрх барих түвшиндээ хэлмэгдүүлэлтэд иймэрхүү хандаж байгаа талаар олон улсад мэдээлнэ. Нэгэнт шүүхээр тогтоочихвол хүн нэг бүрээр цагаатгах шаардлага байхгүй. Гэмт хэрэг болсон гэдгийг тогтоосноор үүнд холбогдсон хэн бүхэн, мөн ор сураггүй алга болсон, цаазлагдсан бүгдийг нийтээр нь цагаатгана. Яагаад гэвэл тэд бүгд тухайн нийгмийн золиос болсон шүү дээ.

Магадгүй олон хүн үүнийг эсэргүүцэх байх л даа. Бид Монголоо олон улсад зөв таниулъя гэвэл эхлээд хэлмэгдүүлэлт гэдэг гаж тогтолцоо байсныг л тогтоолгох нь чухал. Ингэвэл дараагийн алхмууд хялбар болно. Орчин үед улс орны хөгжлийг хүний хөгжлөөр хэмждэг болсон. Энэ өнцгөөс авч үзвэл, тэртээ коммунизмын үед манай улс нийгмийнхээ сор болсон оюунлаг хүмүүсийг хохироосон, цөлсөн, цаазалсан байдаг. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийг 70-80 жилээр хойш татсан гэсэн үг юм.

УРИАЛГА
2016.9.05 Улаанбаатар хот

Монгол Улсад хүний эрх байнга ноцтойгоор зөрчигдөж, монгол хүн үнэгүйдэж, энэхүү бусармаг үйлдэл улам бүр даамжирч байгааг иш үндэс болгон:

Улсын төсвөөс санхүүжиж, асар их эрх эдэлж, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн Хүний эрхийн байгууллагууд чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж чадахгүй байгааг харгалзан:

Хүний эрхийг хангахад байгууллага, иргэн бүрийн оролцоо нэн чухал хэмээн үзэж: Энэхүү уриалгыг Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос Монгол Улсын нийт ард иргэд, төр захиргааны болон олон нийтийн байгууллага хамт олонд хандан илгээж байна. Энэ нь:

  1.  Хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн албан тушаалтанд эрхэлсэн ажлаас нь халах хүртэл хариуцлага хүлээлгэх журмыг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Эрүүгийн болон Иргэний байцаан шийтгэх хуульд тусган хэрэгжүүлэх,
  2.  Байгууллага бүр хүний эрх зөрчигдсөн тухай мэдээллийг байнга хүлээн авч, үнэлгээ дүгнэлт өгөх, хүний эрх, иргэдийн эрх зөрчиж, буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн, үр дүнг ил тод мэдээлэх,
  3.  Байгууллага бүр хүний эрхийн талаар жилийн эцсийн тайланг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор гаргаж, хүний эрх, иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох талаар зохиосон ажил, үр дүн, авсан арга хэмжээ, цаашид хийж гүйцэтгэх ажлаа тусгаж, хамт олноороо хэлэлцэж байх,
  4.  Хүний бие, эрхтний гэмтлийн зэргээс хамаарсан, дэлхий нийтийн жишиг хандлагад нийцсэн үнэ, үнэлгээ бий болгох, төрөөс тусгай сан байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх,
  5.  Хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирлыг гэм буруутнаар заавал нөхөн төлүүлж байх, хэрэв гэмт этгээд төлбөрийн чадваргүй бол эд хөрөнгийг нь хурааж, албадан хөдөлмөр хийлгэх, насанд хүрээгүй гэмт этгээдийн учруулсан хохирлыг эцэг эх, асран хамгаалагчаар нь төлүүлэх хатуу журамд шилжих,
  6.  Монгол Улсын улс төрийн буурал түүхэнд явагдсан төрлөөр устгах, гэмт үйлдлийг анхан шатны шүүхээр тогтоолгохоор анх удаа хандах болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Ард иргэд хүн бүхний оролцоо, шаардлага туйлын чухал байна.
  7.  Хүний эрхийн холбогдолтой хууль тогтоомж, олон улсын болон өөрийн орны эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлж, нийт иргэд, байгууллагуудад үнэ төлбөргүй хүргэх арга хэмжээ авах,
  8.  Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хүний эрхийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж байх,
  9.  Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо үйл ажиллагаагаа өргөтгөж, өөрийн бүтцээр Монгол Улсын засаг захиргааны нэгж сум бүрт хүний эрхийг хамгаалах салбар зөвлөл байгуулан хүний эрхийн талаар хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллуулахаар шийдвэрлээд ажиллаж байна. 

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

Ч.Үл-Олдох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан