gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2025 он гэхэд телефон утасны хэрэглээг хална

2016-04-29
0
Twitter logo

Их Британийн харилцаа холбооны гол компани BT-ээс эхлүүлэх гэж байгаа интернэтийн үйлчилгээг дангаар нь нийлүүлэх туршилтын дагуу тус улсын айл өрхүүд телефон утасны шугамгүйгээр broadband буюу өргөн зурвасын холболт ашиглах боломжтой болно.

Их Британид айл өрхийн олонх нь суурин телефон ашиглахаа болиод гар утас, Skype, WhatsApp, Apple-ийн FaceTime зэрэг интернэтэд суурилсан үйлчилгээнд түшиглэх болжээ. Айл өрх телефон утсыг хэрэглээ гэж үзэхээсээ тээршаах нь их байгааг Ofcom зохицуулах байгууллагын судалгаа харуулж байна. Судалгаагаар тус улсын 10 өрх тутмын ес нь сардаа ганц удаа дуугардаг телефон утас тээртэй эд гэсэн бодолтой байгаа юм.

BT-ийн Openreach төслийн дагуу энэ намраас эхлэн уламжлалт телефон утасны үйлчилгээг шилэн кабелийн өргөн зурвасын шугамаас тусад нь салгана. BT-ээс гадна Vodafone, Sky, TalkTalk компани ч өргөн зурвасын дагнасан үйлчилгээ туршиж, интернэтэд суурилсан дуут холболтын үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Их Британи нь 2015 оны гуравдугаар улиралд 17.7 тэрбум минутын телефон дуудлага хийсэн нь өмнөх оны мөн улирлаас 2.1 тэрбум минутаар бага буюу 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгааг Ofcom-ын судалгаанд дурджээ. Гэхдээ телефон утас шинээр тавиулагчдын тоо өссөн шалтгаан нь зарим талаар өргөн зурвасын интернэтэд холбогдох иргэдийн хэрэгцээтэй уялдаж байна.

Кабель холболтын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өргөн зурвасын үйлчилгээний үнэ тогтоох өрсөлдөөн ихэссэнээс үүдэн шугамын түрээсийн үнэ байнга өсөж байгааг Ofcom-ын судалгаа харууллаа. Тоон технологид суурилсан үйлчилгээнд дагнан шилжихтэй холбоотой бэрхшээлийн нэг нь онцгой нөхцөлийн үед ердийн телефон ашиглах явдлыг хамруулаад харилцаа холбооны суурь үйлчилгээг Их Британийн иргэдэд нийтлэг үзүүлэх ВТ компанийн үүрэгтэй уг арга хэмжээг нийцүүлэх явдал болж байна.

“Сүүлийн арван жилд Skype, FaceTime зэрэг үйлчилгээ асар хурдацтай нийтийг хамарсан. Тэгэхээр бүхий л IP (Internet Protocol) суурьтай үйлчилгээ 2025 он гэхэд Их Британид заавал байх ёстой хэрэглээ болж хувирах болов уу” хэмээн BT тайлбарлав.

Энэхүү арга хэмжээ нь телефон хэрэглэхээ больсон айлуудын холбооны зардлыг хэмнэх төдийгүй толгой эргүүлсэн багц үйлчилгээнд дургүйцдэг үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхээр байгаа юм. Туршилтын хугацаанд уг үйлчилгээг өргөн зурвасын жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчдэд ямар үнээр нийлүүлэх талаар BT хараахан мэдээлсэнгүй. Юутай ч “дагнасан” холболт 2018 оноос нааш арилжааны зориулалттай нийтлэг үйлчилгээ болж амжихгүй.

Дагнасан үйлчилгээний туршилт нь BT компани уламжлалт телефон утасны сүлжээг voice call буюу дуут дуудлагаас телевиз, өргөн зурвасын холболт хүртэлх олон төрлийн үйлчилгээ хамарсан интернэтээр орлуулах гэж байгааг харууллаа. Тус компани уламжлалт телефон утасны үйлчилгээг 2025 он гэхэд зогсоохоор төлөвлөжээ.

Уг туршилт нь интернэтэд суурилсан харилцаа холбооны үйлчилгээнд шилжих явдлыг хялбарчлах олон аргын ердөө нэг нь хэмээн ВТ тайлбарлав. Илүү өргөн хүрээ хамарсан, иргэдэд нээлттэй туршилт 2017 онд эхлэхээс өмнө жижиг цар хүрээтэй туршилтуудыг энэ онд эхлүүлнэ.

“Оpenreach төсөлд ашиглах тэрхүү дэд бүтцийг ашиглах тул шилжилтийн үеийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал туршилтын үеийнхтэй ижил. Гэхдээ интернэт холболтыг зөвхөн өөрийнхөө татсан шугамаар хэрэглэгчдэд хүргэх тул өргөн зурвасын үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ажил хавьгүй хялбар болно” хэмээн BT-ийн төлөөлөгч тайлбарлав.

Дэниел Томас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан