gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгаалах газаргүй, хараа хяналтгүй хүүхдүүд

А.Ихсанаа
Нийгэм
2016-04-28
0
Twitter logo

2011 оны мэдээ. 5 дугаар сарын 15. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”-д ажиллажээ. Энэ төвд өдөртөө 50 гаруй хараа хяналтгүй хүүхэд ирдэг.

2014 оны мэдээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийг цагдаагийн байгууллага хариуцахаа больсон. 2014 оны хоёрдугаар сараас Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт орж, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр болгов.

1990-ээд он. Өмнө нь огт байгаагүй нийгмийн үзэгдэл Монгол улсад ажиглагдаж эхэллээ. Гудамжны хэллэгээр тэнэмэл буюу хараа хяналтгүй хүүхдүүд гадуур хоног төөрүүлж, гуйлга гуйх болов. Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдалтай энэ асуудал нягт холбоотой.

1996 он. Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийг байгууллаа. Энэ төвд 2014 оныг хүртэл давхардсан тоогоор 25 мянга гаруй хүүхэд байршиж байжээ.

2014 он. Арван хоёрдугаар сарын 13. ЦЕГ болон Хүүхдийн төлөө үндэсний газрын хамтарсан тушаал. Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг зохицуулах журам батлагдав. Үүний үндсэн дээр хараа хяналтгүй хүүхдүүдийг асран хамгаалах үйлчилгээг зохицуулагч байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний газар болжээ. Гэвч төсөв мөнгө хүндрэлтэй учир асуудлыг шийдэх талаар өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Вербист төвд гурван хүүхдийг хүргэсэн боловч авах гэж бүтэн хоёр цаг гуйлгаж, шаардуулжээ

Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох газрын үйл ажиллагааг 2014 онд зогсоосноор үйл ажиллагааг нь дүүргүүдэд болон хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдэд шилжүүлжээ.
 
Энэ үеэс асуудал буруугаар эргэв. 2015 оны арван хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар,  6 дүүргийн  цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд,  Хүүхэд залуучуудын  сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор хамтран илрүүлэлтийн ажил хийсэн байдаг.
 
Гурван өдрийн үйл ажиллагаагаар нийт 37 хүүхэд илрүүлсэн бөгөөд тэдний 32 нь хараа хяналтгүй явдаг, гурав нь эхийнхээ шаардлагаар гуйлга гуйдаг, хоёр нь хөдөлмөр эрхэлдэг байжээ.
 
Эдгээр хүүхдүүдийг усанд оруулан, үсийг засч, хувцсыг солин, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд хамруулан, хоол, цайгаар үйлчилж, 14 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, ярилцан, дахин хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулж, гурван талт гэрээ байгуулсан байна.
 
Харин 19 хүүхдийг хүүхдийн асрамж, халамжийн есөн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Вербист төвөөс бусад нь ямар нэгэн асуудал гаргаагүй аж. Вербист төвд гурван хүүхдийг хүргэсэн боловч авах гэж бүтэн хоёр цаг гуйлгаж, шаардуулж хүлээлгэсэн учраас Бадамлянхуа төвд хүлээлгэн өгсөн талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын тайланд дурджээ.
 
Хаяг тогтоох төв байхгүй болсноор олон сөрөг үр дагавар гарч ирсэн юм. Ойр ойрхон хэсэг хугацааг дулаан байранд өнгөрүүлж, эрүүл мэндийн үзлэгт орж, эмчилгээ хийлгэдэг байсан хүүхдүүдийг одоо жилдээ хоёр удаагийн дээрхтэй адил ажиллагаагаар цуглуулж байна.
 
Энэ хугацаанд хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлаас эхлээд сэтгэл зүй, тэнэх дур сонирхол ихээр өөрчлөгдөж байгаа талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга С.Байгальмаа ярив.

Жишээ нь оны өмнө илрүүлж, асрамжийн төвүүдэд хүргэсэн 19 хүүхдийн арав нь оргочихжээ. Асрамжийн төвийн ажилтнууд байнга хянаад байж чадахгүй учраас хүүхдүүд боломж л гарвал оргохыг боддог аж.
 
Түүнчлэн нийгэмд буй сөрөг зан үйлийг дуурайх, тэнэх зуршилтай болж, архи, тамхи хэрэглэн, гэмт хэрэг хийж түүндээ гэмших, түүнийгээ засах тухай бодох ч үгүй байгаа нь харагдах болжээ.

Тэр ч бүү хэл дээр дурдсан хүүхдүүдийн хараа хяналтгүй явсан хугацаанаас дүгнэлт хийхэд нэг жилээс  доош хугацаагаар явсан байгаа нь хараа хяналтгүй хүүхдийн шинэ үе бэлтгэгдэж байгааг харуулж байгаа талаар тайланд дурдсан байна.

Хараа хяналтгүй явж байгаа хүүхдэд ямар ч буруу байхгүй. Асран хамгаалагч, ар гэрийн амьдрал хэцүү байна гэдэг тэдний буруу биш. Зөвхөн амьдрал хэцүү байгаатай холбоотой биш гэдгийг ч Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хэлтсийн дарга С.Байгальмаа хэлсэн юм.

Учир нь санхүүгийн хувьд асуудалтай байна гэдэг нэг л асуудал. Хэр удах эсэх нь тухайн хүнтэй өөртэй нь шууд холбоотой. Харин санхүүгийн бэрхшээлээсээ гарч чадахгүй, ойр тойрныхныгоо буруутгах, эцэстээ нийгмээ буруутгах зэргээр архинд толгойгоо мэдүүлж, байнгын сэтгэл санааны дарамттай явснаар “Сэтгэлгээний ядуурал”-д орох магадлал нэмэгддэг аж.

Гэхдээ зөвхөн санхүүгийн хувьд ядуу өрхийн хүүхдүүд хараа хяналтгүй явдаггүй юм байна. 2015 оны илрүүлэлтийн тайланд дурдсанаар 37 хүүхдийн 75,6 хувь нь буюу 28 хүүхэд нь өөрийн гэсэн хашаа байшин, орон сууц болон түрээсийн байранд амьдардаг өрхийн хүүхдүүд байжээ.

Тэгэхээр хараа хяналтгүй явж буй шалтгаан зөвхөн мөнгөний боломжтой холбоотой биш юм. Харин эцэг эх нь архи уудаг, байнга зоддог, хойд эцэг, эхийн дарамттай холбоотой. Иймээс энэ хүүхдүүдийг тэнүүлэхгүй байхын тулд эхлээд өөртэй нь, дараа нь эцэг эх асран хамгаалагчтай нь ажиллах шаардлагатай болно.

Зөвхөн ярилцаж, зөвлөгөө өгөөд засарна гэж байхгүй...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан