ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийг газар дээр амжилттай туршжээ. Уг хөдөлгүүрийг Солонгосын мэргэжилтнүүд эх орны технологид тулгуурлан саяхан бүтээсэн тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны удирдан явуулсан туршилтын гол зорилго нь энэ хөдөлгүүрийн бүтцийн найдвартай байдлыг хангах болон пуужингийн бусад хэд хэдэн системд үнэлэлт дүгнэлт өгөх юм.
KCNA агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, дээрх туршилт нь “түүхэн бөгөөд стратегийн ач холбогдолтой болохыг” тус улсын удирдагч цохон тэмдэглэжээ. Солонгосын ардын армийн дээд командлагчийн хэлснээр, “туршилтын үр дүн нь армийн зэвсэглэлд буй баллистик пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх боломж олгоно”.
Тэрбээр батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, инженерүүдэд хүрсэн амжилтад нь баяр хүргээд, энэ оны тавдугаар сард болох Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар их хурлын өмнө нэр хүндтэй үүргээ зохих ёсоор биелүүлэхийг уриалж, туршилтад оролцсон хүмүүстэй хамт зургаа татуулжээ.
Д.Жаргал