Гуравдугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний зузааны мэдээнээс үзэхэд мөс хайлж, мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх тул гоын сав газар дахь цас эрчимтэй хайлж, голын мөсний үзэгдэл эрчимжин, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцаж голын усны түвшин нэмэгдэх үзэгдэл ажиглагдаж болзошгүй.
Тиймээс ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун нутгийн зүүн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 2-3 хэмийн дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Ханх голын сав газраар шөнөдөө 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэмийн дулаан байна.