gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Батжаргал: Дарханд 1700 орчим хүүхэд ЭЕШ өгнө

2016-03-23
0
Twitter logo
0
Twitter logo
2016-03-23

Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргалтай ярилцлаа.

-Та хотод ямар ажлаар ирээд байна вэ?
-2011 онд Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын урлагийн ажилтны холбоотой хамтраад “Дарханы их урлаг” төслийг хэрэгжүүлж байсан. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой аравдугаар сард болно. Тиймээс энэ төслийн хоёр дахийг үргэлжлүүлж байна.

Энэ утгаараа Дархан-Уул аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, Тамгын газар Монголын урлагийн ажилтны холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ сарын 29, 30- нд анхны тоглолт Улсын филармонд болно. Дараа нь УДБЭТ, ЦДБЭТ гээд явдаг ба хамгийн сүүлд хаалт болгож Дархан хотынхоо төрсөн өдрөөр буюу аравдугаар сарын сүүлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн нэрэмжит улсын бүжгийн уралдаан болно. Энэ бүжгийн уралдааныг Дарханд зохион байгуулдаг.

- Аймгийнхаа боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа ажлаас танилцуулахгүй юу?
- Аймгийн боловсролын салбарт бодлогын хоёр том арга хэмжээ явж байгаа. Нэг нь “Зөв Монгол хүүхэд” буюу “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогын хүрээнд сайн хичээл, үйл ажиллагаа гэдэг бол улс орон даяар явагдаж байгаа том арга хэмжээ. Түүний аймгийн бүсийн зөвлөгөөн өнөө маргаашгүй болох гэж байна.

Монгол Улсын хэмжээнд сайн хичээл, үндэсний технологийн сан гэж байдаг. Үндэсний технологийн хичээлийн санд Дархан-Уул аймгаас олон багш өөрийнхөө хичээлийг суулгаж чадвал Дарханы багш нарын мэдлэг чадвар, заах арга барил, технологи, үнэлгээ бусдад үнэлэгдэж байна гэсэн үг. Ийм технологийн санд бүртгүүлэх, багшийнхаа нэр хүндийг өргөх ажил хийж байгаа. Том бүсийн зөвлөгөөн энэ сарын 29, 30-нд болно. Яам, орон нутгаас хүмүүс оролцоно.

-Нууц биш бол та ажлаасаа хоёр ч удаа халагдсан байх аа?
-Тийм ээ. 2013 онд ажлаасаа халагдаж, бүтэн нэг жил хоёр сар явлаа. Монгол Улсын гурван шатны шүүхээр явж хамгийн сүүлд нь Дээд шатны шүүх хурал болж дахин ажилдаа орлоо. Явсан замаа эргэж харахад Батжаргал гэдэг хүн орон нутгийнхаа боловсролын байгууллагыг улсын хэмжээнд эхний гурван байрны төвшинд очтол сайн удирдан зохион байгуулж үр дүнд хүрсэн гэдгийг БСШУЯ-наас нотлоод баталж өгсөн.

Нөхөр Батжаргал нь Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мэргэжлийн ур чадвар, үнэлгээ нь ямар байсан бэ гэдгийг тухайн үеийн Засаг дарга үр дүнгийн гэрээгээр “онц сайн” хангалттай биелүүлжээ гээд баталж өгсөн. Ямар нэгэн санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой зөрчил гаргаагүй гэдгийг Авилгатай тэмцэх газар, прокурор, цагдаа, Төрийн албаны салбар зөвлөл, аудит нотолсон. Энэ бүх баталгаа, нотолгоог үндэслээд Дээд шүүх хоёр удаа хуралдлаа.

Төрийн жинхэнэ албан хаагч болон хувийн нэр хүндэд хэтэрхий халдаж хохироосон байна гэдэг шийдвэр гарч ажилд нь эргүүлэн тавь гэснээр ажилдаа орсон. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Хүн ямар нэг байдлаар хэрэгт холбогдвол мөрөөрөө яваад шүүхээр шалгуулчих. Эцсийн үр дүн тэр.

- Эргээд ажилдаа ороход ямар байв. Энэ талаар...?
- Төрийн ажил залгамжтай явж байх ёстой. Хэн байх нь хамаагүй. Миний хэрэгжүүлж байсан “1000 багш” хөтөлбөр, “Боловсрол хотхон” том бүтээн байгуулалт нэг ширхэг ч хадаасгүй таг зогссон. Биднээс туршлага авч байсан Сүхбаатар аймаг аль хэдийнээ боловсролын хотхоноо барьчихсан хэрэгжүүлээд явж байна.

Үүнийг манай ИТХ-ын хэдэн төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч тэргүүтэй хүмүүс газар дээр нь очиж үзсэн байна. Үнэхээр Дархан-Уул аймгаас туршлага авсан ажил амьд ажил болоод хотхон болчихжээ. Бид хүнтэйгээ орооцолдоод хүнээ халснаас өөр юу ч хийсэнгүй гэдэгт дүгнэлт үлдээгээд том комисс ажиллаж байна. Боловсрол хотхоны ажлыг энэ хавар үргэлжлүүлэхээр боллоо.

-Орон даяар элсэлт эхэллээ. Танай аймагт энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг орон даяар дөрөвдүгээр сарын 15-нд бүртгэж дуусна. Бид нэг зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Орон нутагт янз бүрийн бие даасан хувийн хэвшлийн байгууллагууд байна. Тэд хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын заавар, зөвлөгөө өгч, дахин дахин шалгалт авч байна.

Гэтэл өнөөдөр Монгол Улсад суурь боловсролын стандарт, үндэсний цөм хөтөлбөр хэрэгжиж байна. Ахлах боловсролын цөм хөтөлбөр хэрэгжих гэж байна. Бага боловсролынх хэрэгжсэн. Монголын үндэсний цөм хөтөлбөр хэрэгжсэн байхад эд юу мэдэж шалгалт авах вэ. Тиймээс Дархан-Уул аймагт боловсролын газар нь Боловсролын үнэлгээний төвтэйгөө хамтраад сорилын шалгалтыг хэд авах талаар зохион байгуулалт хийж байгаа.

-Энэ жил хэчнээн хүүхэд төгсч байгаа вэ?
-Энэ жил 12 дугаар ангийг 1500 орчим хүүхэд төгсөнө. Өмнөх төгсөлтийн 200 гаруй хүүхэд бий. Тэгэхээр нийт 1700 гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орно. ДарханУул аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 21 аймаг, нийслэл, дүүргийн 33 байгууллагаас улсдаа IIIV байрт ордог байсан бол намайг яваад ирэхэд Х байрт орсон байна. Ингэтлээ унаж болохгүй биз дээ. Намайг ажиллаж байхад олимпиадаас 21-25 медалийн долоо нь алт байдаг байсан бол сая 10 медалиас нэг л алт авсан байна.

Р.Оюун 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан