Зуны амралт хэдийнэ дуусч, хичээлийн шинэ жилийн эхний өдөр тохиож байна. Өнөөдөр сурагчид, оюутнууд, багш нарын төдийгүй цэцэрлэгийн жаахан багачуудын хувьд тоглож наадах, сурч мэдэх эхлэл нь болж буй өдөр.
Аав, ээжийнхээ гараас гараагүй бяцхан жаалуудад идэж уух, хувцаслахаас эхлээд дуу шүлэг гээд бүхнийг зааж сургадаг газар бол цэцэрлэг. Бид Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо буюу хамгийн захын хороонд байрлах 170-р цэцэрлэгээр орлоо.
Таван жилийн өмнө байгуулагдсан тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд 216 хүүхэд хүмүүжиж байна.
Ойр хавьдаа “Гэр хороололд ургасан цэцэг” хэмээн нэрлэгддэг тус цэцэрлэг гаднаа ч тэр дотроо ч тэр өнгөлөг бас бүтээлч. Нийслэл хотын маань хамгийн зах хэсэгт байрлах тус цэцэрлэгт суралцах зүйл их аж. Барилга өнгөлөг, цэвэрхэн учраас ийн нэрийдээгүйг дотор нь орвол харж болно.
Анги бүр нүүр гарын алчуур бус гарын сальфетка хэрэглэж, аяга тавгаа зориулалтын бактер устгагчид хийнэ. Зай талбай ашиглаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сандалнаас татгалзжээ.
Хүүхдийн тоглоом үзмэр биш хэрэглээ байх ёстой хэмээн үздэг эрхлэгч Х.Барнан “Монгол уламжлал, амьдрах ухааны арга билгийн гэгээн өргөө”-ийг бий болгожээ.
Жижигрүүлсэн Монгол гэрт хүүхдүүд орж тоглон, гэрийн бүрэлдэхүүн хэсэг төдийгүй эмээл, хазаар, тэрэг зэргийг ч нэгд нэгэнгүй мэддэг болдог аж. Мөн шагайгаар наадаж, цэцэрлэгтээ дээл өмсөнө. Гэрийн жижигрүүлсэн хувилбарыг ч тавьсан байх бөгөөд бэлтгэл бүлгийн хүүхдүүд энэ гэрийг барьж, буулгаж сураад цэцэрлэгээ төгсдөг байна. Энэ мэтчилэн Монгол ахуйг өдөр тутамд нь зааж сургадаг талаар тэрээр хэлж байв.
Түүнээс гадна хашаандаа 26 метрийн урттай хүлэмждээ төмс, хүнсний ногоо тэр бүү хэл нарийн ногоогоо тарьчихдаг тул 12-р сар хүртэл гаднаас худалдан авдаггүй аж. Мөн жимсний мод хүртэл суулгаад амжжээ.
Дунд, ахлах, бэлтгэл бүлгийн ах эгч нар гурван сар санасан найзуудтайгаа наадаад уйдах завгүй. Харин бага бүлэг буюу хоёр настнууд өнөөдөр хаана ирснээ ч мэдэхгүй, өнгө өнгийн тоглоом, үеийн жаалуудаа хараад гайхах, баярлах зэрэгцэнэ. Харин зарим нь танихгүй газар үлдээж байгаад нь тунин уйлна. Жилийн жилд энэ байдал давтагддаг тул 170-р цэцэрлэгийнхэн бага бүлэгтээ анхаарал их тавьдаг аж. Хичээлийн эхний долоо хоногт багш ажилчид нийлэн бага бүлэгт наймуулаа анхаарна. Ингэснээр хүүхдүүд хурдан дасдаг болохыг эрхлэгч Х.Барнан хэлж байна.
Хотын захад, гэр хороололд байдаг нь хотын төвийн цэцэрлэгээс ялгарах үндэслэл болохгүй хэмээн тэрээр онцолсон юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс