Бид эхээс төрснөөсөө хойш сонсож, тэмтэрч, даган дуурайж энэ ертөнцтэй танилцдаг. Энэ үед бидний хувьд аав шиг минь нөмөр түшиг, ээж шиг минь амьд бурхан орчлонд өөр байдаггүй. Хүн ээжтэйгээ хүйн холбоотой учир ямагт хамт байдаг гэж ярьдаг бол аавтайгаа байнга ойр байж, халуун дотно харилцдаггүй л биш бол цаг хугацаа өнгөрөх тусам хөндийрч холддог гашуун туршлага олон. Бид аавдаа зоригтой, эрч хүчтэй, бат бөх гэдгээ харуулахыг л чухалчилдаг. Гэвч эр хүний хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг билээ. Эр хүн аавдаа сэтгэлийнхээ үгийг энэ насандаа хэлээгүй байж болох ч өөрт нь хэрхэн үлгэр дуурайлал үзүүлж байсныг сэтгэл зүрхэндээ мөнхөд хадгалдаг юм.
Киа брэнд дэлхий даяар хэдэн арван мянган аав ба хөвгүүдээс "Та хүүдээ хамгийн сүүлд хэзээ хайртай гэж хэлсэн бэ? Та хамгийн сүүлд хэзээ аавтайгаа цагийг өнгөрүүлсэн бэ?" гэх асуултыг асууж хариулж чадаагүй гэр бүлийг дэлхий даяар хэрэгжиж эхлэсэн нэгэн сонирхолтой аялалд урьсан нь Аав Хүүгийн аялал байлаа. Парис хотын “Аав хүү” төслийн оролцогчид эхэндээ бие биеэсээ санаа зовж, хэрхэн дотносохоо мэдэхгүй байв. Харин аяллын дунд үеэс тэд өөрийн эрхгүй гар гараасаа барилцан, хамтдаа байсан ахин олдошгүй мөчүүдээ сэргээсэн байна. Тэд хэрхэн хурдан дотноссоноо анзаарахаас ч өмнө сэтгэл зүрхээрээ нэгэн бүхэл болжээ. Аав хүү хоёрын сэтгэлийн холбоосыг ийнхүү гагнаж өгсөн Кia брэндийн түүхүүд сэтгэл хөдөлгөм.
Тэгвэл “Аав хүү” төсөл Монголд ч хэрэгжиж эхлээд байна. Энэ удаагийн аялалд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хүү Ж.Дамдинцэрэнгийнхээ хамт Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур руу аялж оролцсон юм. Хотоос 217 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэнт энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж их хаанд өргөмжилжээ. Хөх нуурын ойр орчим нь олон зүйлийн ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн гайхамшигт газар тул аав хүү хоёр аяллын цэгээрээ сонгон эргэх амьдралын хүрдэд үнэ цэнээ үл алдах сургаалаа аав нь хүүдээ уламжилсан нь дамжиггүй.
Хүн бүр хүүхэдтэйгээ хамт үүрд санан дурсаж, үр хойчдоо өвлүүлэх гэрэлт мөчүүдийг хүсдэг тул аав хүүгийн аялал үргэлжилсээр ...
Эргэх амьдралын хүрд Киа