Монгол Улс, Оросын холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан энэ сарын 9-15-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдлаа.
Уг уралдаан нь 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд “Dakar rally”-н дараа орох томоохон бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдаан юм.
Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй 2024 оны уралдааны маршрут нь ОХУ-ын Томск хотоос эхэлж Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод ирсэн нь энэ юм. Нийт 5500 орчим км замыг туулжээ.
Нийт 278 тээврийн хэрэгсэл, оролцогч сонирхогч 752 хүн Монголд ирсэн ба уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл уралджээ.