Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Соёлын наадам-2024” арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Долоодугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжлэх тус наадамд урлаг соёлын олон тоглолт болохоос гадна өөр өөрийн онцлог бүхий өртөөнүүдийг байрлуулжээ.
Тухайлбал,
- “Монгол хүн” өртөөнд угсаатны хувцас, гоёл чимэглэл өмсөх, гар урлал,
- “Гэр бүл” өртөөнд ургийн бичиг хөтлөх ёсон,
- “Эх нутаг” өртөөнд язгуур болон ардын дуу, хөлөгт тоглоом наадгай,
- “Эрдэм боловсрол” өртөөнд ном худалдаа, оньсого таавар,
- “Монгол хэл” өртөөнд VR, AR үлгэр,
- “Өв соёл” өртөөнд эртний монгол хувцасны үзэсгэлэн, шагайт тоглоомын худалдаа,
- “Ёс суртахуун” өртөөнд монгол гэр барих, жуулчдад зориулсан үйлчилгээ
- “Нүүдэлчин ухаан” өртөөнд Open mic арга хэмжээнүүд тус тус болж байна.
СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцож байна.