Шадар сайдын ажлын албаны зөвлөх, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганболдоос байгалийн хий барих ажлын талаар тодруулав.
-Та байгалийн хий дамжуулах хоолойн тухай мэдээлэл өгөөч.
-Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Газпром нээлттэй хувьцаат компанийн хооронд ажлын хэсэг байгуулагдсан. Монголын талыг Шадар сайд ахалдаг. Монголын тал өөрөөс хамаарах зүйлүүдийг хийсэн. Төсөл цаг хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилж байна.
Ажлын хэсгийг өргөжүүлж, гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулна.
-БНХАУ энэ төсөлд Засгийн газраа төлөөлөх компанийг томилсон уу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, өвлийн олимпын нээлтэд оролцсон. Энэ үер улс төрийн тохиролцоонд хүрсэн тул ажил хэрэг болгохоор бусад түвшинд ажиллаж байна.
-Саяхан хэвлэлд ОХУ болон БНХАУ байгалийн хий нийлүүлэх үнээ харилцан тохироогүй гэсэн мэдээ нийтлэгдсэн.
-Энэ төслийг олон жилийн өмнөөс ярьж байна. Монголын нутгаар дамжуулбал дөт. Бид мөн байгалийн хийн тодорхой хэсгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх мэт суурин газруудад ашиглана. Үе үеийн удирдлагууд ярьсаар энэ түвшинд ирсэн. Улс төрийн тохиролцоо бүрдсэн.
Манай хойд хилээс 906 км урт хоолойг 2-3 метрийн гүнд суурилуулах тул хүмүүсийн хөдөлгөөнд саад болохгүй. Газар дээр, ил хоолой угсрахгүй. Зургаан аймгийн нутгаар дамжин Замын-Үүдээр урагш нийлүүлнэ. Байгалийн хийн хоолойн диаметр нь 1 метр 42 см байна.
Хоолой барих ажилд манай дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллана. Олон хүнийг ажлын байраар хангана. Крант нээгээд ус авдаг шиг бид хаана хаана байгалийн хийг ямар хэмжээгээр авахаа тохиролцоно.
-Тэгэхээр бид байгалийн хий хүлээж авахын тулд мөн дэд бүтцээ бэлдэх ёстой юу?
-Үндсэн замын хажууд туслах замууд байдаг шиг том магистраль хоолойноос салаалуулах, айл өрхүүдэд хүргэх хоолойгоо бэлдэх нь бидний үүрэг. Одоо айлууд баллонтой хий ашиглаж байна. Шинэ суурьшлын бүс бий болгох, гэр хорооллыг дахин төлөвлөхдөө нийслэлийн захиргаа үүнийг тооцоолон төлөвлөнө.
-Баярлалаа.