АНУ-д 1962 онд сураггүй болсон эмэгтэйг 63 жилийн дараа эсэн мэнд олсноо Висконсин мужийн цагдаагийн алба мэдээлжээ.
Тодруулбал 1962 оны долоодугаар сарын 7-нд Аудри Бакеберг Висконсин мужийн Ридсбург хэмээх жижиг хот дахь гэрээсээ алга болсон. Тухайн үед тэрбээр 20 настай байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлэлд түүний алга болсон шалтгаан нь ямар нэг гэмт хэргийн шинжгүй бөгөөд өөрийнх нь сонголт байсан гэв.
Аудри нөхөртэйгөө 15 насандаа гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй байжээ.
Тэрбээр алга болохынхоо өмнө цагдаагийн байгууллагад нөхөр нь түүнийг зодож, алахаар сүрдүүлж байсан хэмээн гомдол гаргаж байсан аж.
Алга болсон өдрөө тэрбээр цалингаа авахаар 14 настай хүүхэд асрагчтайгаа цуг гэрээсээ гарсан. Тэд хамтдаа мужийн төв хотоос 480 км орчимд зайд орших Индианаполис руу автобусаар явсан байна.
Гэхдээ асрагч нь санаа зовж, гэр рүүгээ буцахыг хүссэн ч Аудри буцахгүй гэсэн тул тэндээсээ салсан гэжээ.
Тухайн үед олон сэжүүрийг шалгасан ч үр дүнд хүрээгүй тул хэргийг хааж байв. Харин энэ оны эхээр хэрэгтэй холбоотой хуучин материалыг дахин нарийвчлан шалгасан нь түүнийг олоход түлхэц болжээ.
Хэргийн мөрдөгч Айзек Хансон телевизэд өгсөн ярилцлагадаа Аудригийн эгчийн эзэмшдэг угсаа гаралтай холбоотой цахим бүртгэлийн ачаар түүнийг олсон гэв.
Түүнийг олмогцоо одоо амьдарч буй газрынх нь мөрдөгчтэй холбогдож, Аудритай 45 минут утсаар ярьсан бөгөөд “Тэрбээр гэрээсээ өөрөө явсан бөгөөд харамсахгүй байгаа” гэсэн байна.
Эх сурвалж: ВВС