Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.
УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар ипотекийн зээлийг хэдийд авсан цаг хугацаанаас хамааран хүү ялгаатай байгаа нь шударга бус байгааг хэлээд өөрчлөх эсэхийг тодруулав. Мөн зээлийн "хар жагсаалт" буюу Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэж иргэдэд дарамт болдог, хоцрогдсон хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх талаар лавлаж, хариулт авсан.
Банкууд 18-19 хувийн хүүтэй ипотекийн зээл өгч байна. Харин Засгийн газар, Монголбанкны татаасаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн ипотекийн зээлийн хүү 8 болон 6 хувь байна.
Зургаан хувийн хүүтэй, ипотекийн зээл авсан иргэн 8 хувийн хүүтэй зээл авсан иргэнээс сар бүр 180 мянган төгрөг бага төлдөг. Энэ нь шударга бус тул энэ ялгааг арилгах санал хэлэв.
Ипотекийн зээлд 110 мянган өрх хамрагдсан ба үүнээс 64 мянга нь 8 хувийн зээлтэй байна.