ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр
"Засгийн газрын хуралдаанаар их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын талаарх асуудлыг хэлэлцлээ. Цаашид Засгийн газар шийдвэр гаргахдаа асуудлыг их өгөгдлийг ашиглана. Манай төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бичлэг бүхий өгөгдөл байна. Үүний 39 хувийг л ашигладаг. Улсын төсвийг төлөвлөхдөө ч байгаа онохгүй байна. Энэ нь их өгөгдлийг ашиглахгүй байгаатай холбоотой.
Жишээлбэл, гурилын үнэ орон нутагт яг хэдэн төгрөгийн үнэтэй байгааг шууд мэдэж, харж болох системийг хөгжүүлнэ. ҮСХ бол өргөн хэрэглээний барааны мэдээллийг хоцорч мэдээлдэг.
Эрүүл мэндийн салбарыг цахимжилтыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Гэхдээ аль аймагт ямар өвчлөл их байгаа гэдгийг мэдэж байж тухайн аймгийн эрүүл мэндийн төсвийг нэмэх үү үгүй юу гэдгийг шийддэг болно. Асуудлыг баримжаагаар хардаг асуудлыг халах ёстой. Амьжиргааны түвшнийг статистикийн тоогоор хэмжиж болохгүй" гэв.