Интерьерийн зураач Дамдинсүрэнгийн Батдорж “Халуун элгэн нутаг” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэж байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн үг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжавын ая, ХХ зууны Манлай “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан анхны хөшөө Гадаад харилцааны яамны баруун талд байдгийг хүмүүс андахгүй. Энэ хөшөөний эх загварыг интерьерийн зураач Д.Батдорж гаргаж, түүний загвараар уг боржин чулуун хөшөөг 1999 он буюу Улаанбаатар хот байгуулагдсаны 360 жилийн ойгоор байрлуулжээ.
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь... хэмээх эхний бадгийг нотны хамт боржин чулуунд сийлсэн байдаг. Нотыг яагаад сийлэв? гэхээр нот бол соёлт хүн төрөлхтөний хэл. Гадаадын аль ч улсын иргэн энэ хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө нотноос нь ямар аялгуулаг хөгжим болохыг тайлж, сэтгэлдээ хөг аялгууг нь эгшиглүүлэнхэн алхаг! гэхдээ сийлжээ. Дууны шүлгийг бүтэн сийлчихэж болох ч эхний бадгийг хадаж үлдээсэн нь “Халуун элгэн нутаг” дууг үргэлжлүүлэн хоёр, гурав дахь бадгийг дуулаад өнгөрөх болов уу гэсэн санаагаар эхний бадгийг хадсан байна.
Энэ бол интерьерийн зураач Д.Батдоржийн хот чимэглэлийн экстерьерийн бүтээлүүдийн нэг. Тэрбээр ХБДС-ийн Зургийн ангийг 1972 онд төгсөж, 1975 оноос Улаанбаатар хотын урчуудын салбарт зураачаар ажиллаж байгаад 1977 онд ЗХУ-ын Москва хотын С.Г.Строганова-ын нэрэмжит Урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийн Интерьерийн ангийг төгссөн Монголын дөрөв дэх Интерьерийн дизайнер юм. Анхны мэргэжилтэн нь нэрт зураач Сурмаажавын Чимэддорж, удаах нь их сургуулий багш Пүрвээ, дараа нь Машбат гэж зураач. Дөрөв дэх интерьерийн зураач болж би 1983 онд төгсөж ирсэн гэв.
1977 онд оюутан болж, галт тэргээр Оросын хил давахын өмнөхөн радиогоор “Халуун элгэн нутаг” дуу явлаа. Би нутгаасаа гарах гэж Сэлэнгийн боомтод явж байдаг. Сонин тохиол. Зуны амралтаар ирээд байтал радиогоор нэг тамирчин ярьж байна. “Бид нар гадагшаа тэмцээнд яваад амжилт гаргавал бүгдээрээ Халуун элгэн нутаг-ийг дуулдаг” гэж байна. Тэгсэн би нөгөө галт тэргэнд явахад төрсөн сэдэл эргээд сэргэлээ. Тэр даруйд сонины цаасны буланд “Халуун элгэн нутаг” гэж тэмдэглээд, далд хийлээ. Энэ дуунд зориулсан хөшөө босгох санаа тэр үед төрсөн юм.
Хөшөөний нээлтэд Хөдөлмөрийн баатар Д.Ухнаа гуай ирээд, “Би олон газраар явахдаа дууны хөшөө үзээгүй юм байна. Чи анх удаа хийлээ” гэж баяр хүргэсэн. Хөшөөний нээлтэд Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй Ардын жүжигчин Л.Эрдэнэбулган гуай “Халуун элгэн нутаг”-аа дуулсан. “Түмний нэг” кинонд “Халуун элгэн нутаг”-ийг анх Л.Эрдэнэбулган дуулсан.
Д.Ухнаа дарга надад Улсын филармонийн тоглолтыг эхнэрийн хамт насаараа үнэ төлбөргүй үзэх эрхийн бичиг өгсөн. Би ч үргэлж үзээд байж амжих биш. Сүүлд С.Баттулга даргад нь эрхийн бичгээ харуултал “Ямар сонин юм бэ!” гээд үзүүлж байна лээ шүү.
1972 онд Хөгжим, бүжгийн дунд сургуулийн Зургийн анги, дараа нь Москва хотод суралцан төгсөж ирснээс хойш өнөөг хүртэл 52 дахь жилдээ эзэмшсэн мэргэжлээсээ хазайхгүй тасралтгүй ажиллаж яваа хүн.
Интерьер гэгч нь францаас гаралтай үг. Оросоор “замкнутные пространственные композиций”. Миний чадан ядан монголчилсноор бол “Хязгаарлагдмал орон зайд хийгдэж байгаа уран сайхны шийдэл” гэсэн утгатай. Интерьер дизайн гэдэг үнэтэй, чаминдаа биш. Хүний хэрэглээний зүйлсийн шийдлийг зөв гаргахыг л интерьер гэж байгаа юм. Дизайн гэдэг хувцас загвараар хязгаарлагдахгүй. Ерөнхийдөө бүтээгдэхүүний гоо зүйн соёл юм шүү дээ. Бүх зүйлд гоо зүй хэрэгтэй. Дээр нь эргономик буюу хэрэглэхэд эвтэйхэн байх хэрэгтэй.
Хязгаарлагдмал дотор орон зайд хийж уран сайхны шийдлийг интерьер, гадаа талбайд хийж буйг нь экстерьер гэнэ. Хөшөө дурсгалын чимэглэл нь экстерьер, харин дотоод чимэглэл нь интерьертээ орно.
Москва бол интерьер, экстерьерийн төгс шийдлийн үзүүлэн болсон гоёмсог, ихэмсэг хот. Тэр хэрээр уран бүтээлийн болон сурч мэдэхэд сэдэлжүүлнэ. Орос хэл сайн мэдэхгүй эхэндээ хэцүү л байсан. Яваандаа хэл сайжрахын хэрээр мэргэжилдээ улам сонирхолтой болсон. Строганова-ын сургуульд 220 гаруй жилийн түүхтэй, одоо ч байгаа. Бид курсын ажлаа Дубна хотод очиж барилга дээр нь ажиллаж, уран сайхны шийдлүүдийг гаргаж байлаа.
“Интерьерийн ангийн хичээл хүнд, чадалтай оюутнууд сурдаг” гэж манай сургуулийнхан ярьдаг байв. Нээрээ л хичээл хүнд, чадалтай ч багш нар хичээл заадаг. Уран баримал, уран зураг, хар зураг, гоблен буюу гар хивс нэхэх хичээл хүртэл орно. Дүрслэх урлагийн бүх төрлийн хичээл ордог, тэндээс оюутнууд өөр өөрийн сонирхсон, цаашид ажиллах чиглэлийг сонгоод явцгаадаг жамтай.
Урчуудын эвлэлийн хорооны нэр дээр сурсан учир 1983 онд төгсөж ирээд хорооныхоо Үзэсгэлэнгийн танхимын уран сайхны удирдаачаар таван жил ажиллалаа. 1987-2001 онд Монгол цэргийн музейн Ерөнхий зураач, 2001-2006 онд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирлаар, 2006 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
Хамгийн сүүлийн ажлуудыг нэрлэвэл Тагнуулын ерөнхий газрын музейн зөвлөх, Чингис хаан музейн архитектурын шийдлийг хийх үед нь мөн зөвлөхөөр ажилласан. Нийт 15 музейн интерьерийн зураг төслийг гаргаж, гүйцэтгэлийг нь хариуцаж ажиллажээ.
Төрийн ордны хойд хаалгаар нэвтэрвэл хоёрдугаар давхарт хүлээлгийн том танхим бий. Танхимын ганц гоёл нь хоймрын хананд өлгөсөн “БНМАУ” нэртэй туурган хивс. Улбар, шар өнгөөр дагнасан, ажиглаж харвал олон утга санаа илэрхийлсэн урлагийн бүтээл уг хивсний эх загвар нь интерьерийн зураач Д.Батдоржийн бүтээл.
1976 оны зургаадугаар сарын 14-18-нд МАХН-ын XVII их хурал болжээ. Хурлын өмнөхөн энэ хивсний эх загварыг гаргаж батлуулжээ. “БНМАУ” бол хүүхэд, залуус, малчин, тариаланчтай, урлаг соёлтой гэсэн өргөн утгыг агуулж бүтээсэн эх загвар зураг нь туурган хивснээ буужээ. Хивсний анхны эх загварыг үзэсгэлэнд дэлгэсэн байна лээ.
Д.Батдорж, Би өөрийгөө хувьтай хүн гэж боддог. Юу гэхээр, Бал даргаар 1984 онд Халх голын музейн эскизийг батлуулсан. Ж.Батмөнх даргаар Төрийн ордны хоёрдугаар давхрын танхимд хананд байрлуулсан 25 метр урт, 2.5 метрийн өндөртэй “БНМАУ” туурган хивсний эх загварыг батлуулсан. Гуравдугаарт, УИХ-ын чуулганы танхимын интерьерийн эх загварыг гаргахад ажиллаж, чуулганы танхимын хоймрын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын ширээ, сандлын эх загвар гаргасан.
Нүүрэндээ төрийн соёмбоны сийлбэр бүхий хус модон ширээ, сандлын эх загварыг 1993 онд гаргасныг тухайн үеийн Улсын Бага хурлын дарга Н.Багабанди баталж, тэр жилдээ Монголд ургасан хуш модоор урласан юм. Эх загварыг гаргаад зогсохгүй бүтээх ажилд нь өөрөө оролцсон тэрээр, “Энэ ширээг нэг ширхэг ч яргүй шилмэл хуш модоор бүтээсэн. Сүүлд ширээ, сандлыг шинэчилж, Лаос улсад захиалан хатуу модоор хийлгэсэн. Шинэчлэхдээ загварыг ялимгүй өөрчилсөн” гэв.
Тэр би “Зураг урлаг” компанид ажиллаж байсан. Надад захиалга ирсэн юм. Н.Багабанди Ерөнхийлөгч “Батдорж гуай, УИХ гэдэг чинь хүнд суртал шүү” гэж л хэлсэн. Тэгэхэд нь “Аа, тансаг хийцтэй байх ёстой юм байна” гэж бодож эскизээ гаргасан. Ямар ч чимэг сийлбэргүй байсан ширээ, сандалд хээ хуар шигтгэж, нар, сар, гал болон өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бэлгэдэл монголчуудын сүлд болсон Соёмбо тэмдэг, бат бэхийн бэлгэдэл болсон хээнүүдийг сийлжээ.
Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Халуун элгэн нутаг” бүтээлээрээ нэрлэж, бүтээлүүдээ уран бүтээлчийн санаа, шийдэл, гүйцэтгэл, агшин гэж дөрвөн бүлэгт хуваажээ. Агшин гэж жижиг судалбар зургуудаа нэрлэжээ. Судалбарууд нь бас үзүүштэй, сэтгэл татам аж. Жишээлбэл, одоогийн Худалдаа хөгжлийн банкны төв байрны суурин дээр хуучны Хүүхдийн номын сангийн барилга байсныг хотынхон андахгүй, залуучууд бүдэг бадаг санах болов уу.
Интерьерийн зураач Д.Батдорж Хүүхдийн номын сангийн хоёр давхар шовгор цагаан байшинг бодит төрхөөр нь тэмдэглэн авсан нь тэрхэн агшныг сануулсан уран зураг болон хадгалагджээ.
Тухайн үед нүдэнд туссан учир цаасан дээр буулгасан, түүнээс хэзээ нэгэн цагт нураана. Нураахаас нь өмнө хадгалж үлдээе гэсэн бодол байгаагүй гэнэ.
Төрийн ордны өнгө төрх хуучнаасаа багагүй өөрчлөгдсөн. Чингис хаан болон Шадар түшмэлүүдийн баримал бүхий өнөөгийн байдал нь саяхны шинэчлэл юм.
“1989 оны өвлийн нэг бүрхэг өдөр тэрүүгээр явж байхад Засгийн газрын ордон нэг л дүнсгэр, тэр саарал байшинд л ямар нэг юм болоод байх шиг санагдсан. Тухайн үед харандаагаар тэмдэглэж аваад, хожим тэр үед харагдсан төрхөөр өнгө оруулж будсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийн эхэн, ороо бусгаа цаг үе байлаа. Их өөрчлөлт боллоо шүү дээ гэх...
Тэрбээр манай улсын анхны интерьерийн зураач мэргэжилтнүүдийн нэг. Тухайн үед Монголд ийм мэргэжилтэн бэлтгэж байсангүй. Тиймээс мэргэжил нэгт залуус ярилцаж, интерьер дизайны дээд мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулъя гэж ярилцаж байжээ. Энэ санаа нь хэдийгээр биелээгүй ч Д.Батдорж зураач Орост таван жил сурсан хичээлээ Монголын дээд боловсролын дөрвөн жилийн сургалтад тааруулж, Интерьерийн зураач мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Ингээд Дизайн урлагийн дээд сургуульд 1995 онд Интерьерийн зураачийн анги нээснээр Монгол Улс анхны интерьерийн зураач мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.
Өөрөө улсын ажилтай тул цагийн багш хийжээ. Биднийг уулзаж байхад үзэсгэлэнгийн танхимд нэг анги хамт олон орж ирсэн нь түүний нөхдийн хамт 1995 онд анх элсүүлж, төгсгөсөн Монголын анхны интерьер дизайнаар дагнасан ангийн шавь нар нь байв. Тэд багшдаа баяр хүргэж, багш нь ярилцлагын дараа тухтай уулзъя гээд түр хөндийрөв. ”Манай анхны оюутнууд одоо бүгд компанийн захирлууд болсон. Их сургуулийн багш ч бий. Би ч эднийгээ нэлээн чанга гараар барьж байлаа. Хүүхдүүд ээ, ирцгээ. Багш нь завтай боллоо” гэсээр үлдэв.
Түүний “Халуун элгэн нутаг” үзэсгэлэн есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.