Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.
Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...
Энэ цагаан пүүзний эзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Хархорин захын орчим сонгуулийн сурталчилгаагаа хийж явахад нь түүнтэй таарлаа. Хүмүүс түүнийг төдийлөн танихгүй байна гэнэ. Тэр дундаа ахмадууд толгой сэгсэрч “Гэхдээ яах вэ, нүдэнд дулаахан л онигор хүү байна” гэж бас ч гэж дэмтэй үг унагаж байх юм гэнэ.
Энэ удаагийн "ГУТАЛ"-аар ер нь хэнд, яагаад УИХ-ын гишүүн болъё гэдэг бодол төрдөг юм бол гэдгийг сонирхож, нэр дэвшигчийн араас хөөцөлдлөө.