2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталлаа.
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороо хуралдаж нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Иймд нэг удаагийн бус, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулахаар болсон. Энэ удаагийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу дахин ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нар багтав.
Ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.
Чуулганы хуралдаанд 94 УИХ-ын гишүүн оролцож 82 гишүүн (87.3 хувь) дэмжсэн тул хуулийн төслийг батлав.
Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-аар хууль оруулж батлуулж үзлээ. Тэгэхдээ бүр Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг Их хурал түүхэндээ анх удаа хүлээж авснаар үүссэн гацааг гаргах ажил хариуцсанаараа онцлог байлаа. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, гишүүд, Ажлын хэсгийн гишүүд, Их хурлын тамгын газрын мундаг хуульчдадаа баярлалаа. Өнгөрсөн долоо хоногоос хойш ачаалалтай ч ажиллалаа. Шинэ гишүүнд туршлага боллоо. Цаашид олон гацааг арилгаж, гажгийг засах хуулиуд оруулна. Одоо удахгүй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барина” гэж цахим хуудсандаа бичжээ.
Ийнхүү 2025 оны төсвийг УИХ-аар хэрхэн хэлэлцэх дэгийг баталлаа.