Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, гудамж талбайг чөлөөлсөн.
Тэгвэл өнөөдөр ТҮЦ эрхлэгчдийн зүгээс худалдааны салбарт хөдөлмөр эрхэлснийхээ төлөө ялгаварлан гадуурхагдаж байна хэмээн жагсаж байна.
Тэд "Нямбаатар огцор. ТҮЦ эрхлэгчдэд хүний эрх гэж байна уу. Эрхэлж буй ажил хөдөлмөрөөр минь бүү гадуурх. Бид амьдрах эрхтэй. Хүчирхийллээ зогсоо. Төр үүргээ биелүүл. Хүний эрхийг дээдэл" гэсэн уриа лоозон барин жагсаж байна.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
2022 оны НИТХ-ын 24 дүгээр тогтоолоор батлагдсан Хотын стандартын ерөнхий шаардлагад "Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолоос 50м зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй" гэжээ.