“Эрчим хүчний шилжилт технологи ба экологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (06.12) ШУТИС-д боллоо.
Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Х.Энхжаргал: "Энэ эрдэм шинжилгээний хурлыг манай хүрээлэн анх удаа зохион байгуулж байна. Гадаад, дотоодын 120 гаруй төлөөлөгч оролцож байна.
БНХАУ, ЗХУ, Энэтхэг, Солонгос, АНУ, Пакистан Монгол зэрэг долоон орны судлаачид өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж, цаашид эрчим хүчний шилжилт хаашаа чиглэж байгаа талаар санал солилцох зорилготой.
Манай орон эрс тэс уур амьсгалтай. Иймд халаалт зайлшгүй хөндөгдөж байна. Халаалтыг зөвхөн нүүрснээс хамаарах эх үүсвэрээс гадна сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрээр хангах ямар боломж бидэнд байгаа талаар судалгааны үндэслэлд суурилан танилцуулна. Манайд энэ чиглэлийн судалгааны ажил цөөнгүй.
Гэвч хөгжүүлж чадахгүй байгаа нь санхүүжилт, засаг төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Нэг эрх мэдэлтнээс хамаарсан шийдвэр гарах ч тохиолдол бий.
Судалгаа, шинжилгээнд суурилж эрчим хүчний бодлого цааш явах ёстой. Энэ асуудлыг цаашид олон салбарт хэлэлцэнэ гэж төлөвлөж байна” гэв.
Олон улсад эрчим хүчний шилжилт хаашаа чиглэж байгаа болон бусад орнууд ямар бодлого, хөрөнгө оруулалт хийж буй талаар Эрчим хүчний үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Жамбаа илтгэл толилуулаа.
Л.Жамбаа "Эрчим хүчний шилжилт гэдэг нь хүлэмжийн хийн ялгарал багатай, цэвэр эрчим хүчний технологи юм. Үүнд: нарны, салхины, усан цахилгаан станц болон цахилгаан машин зэрэг багтдаг.
Энэ оны дөрөвдүгээр сард “Эрчим хүчний санхүүжилт” нэртэй хурал болсон. Жил бүр Блүүмбергээс зохион байгуулдаг юм. Энэ чиглэлд 2024 оны байдлаар дэлхийн нийтээр хоёр их наяд хөрөнгө оруулсныг танилцуулсан. Ялангуяа нар, салхины станц, цахилгаан машины цэнэглэгч, цахилгаан өндөр хүчдэлийн шугамуудад нэлээн хөрөнгө оруулжээ.
Өмнө нь эрчим хүчний салбарт төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байсан. Одоо зах зээлд бие даасан, өрсөлдөх чадвартай болсон байгааг энэ тоо харуулж байна. Өөрөөр хэлбэл, нарны, салхины станцууд арилжааны хувьд нүүрснээс хямд болчихлоо гэсэн үг.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛТ
Эрчим хүчний реформ буюу шинэчлэлт гэдэг нь зөвхөн үнэ тарифын өөрчлөлт биш, цогц асуудал юм. Энгийнээр хэлбэл өнөөдрийн хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих, энэ салбарыг төрөөс хувийн сектор руу шилжүүлэх, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр буюу задлах тогтолцоо, эрчим хүчний технологийг шинэчлэх алхмууд бүгд нийлээд цогц агуулгаараа эрчим хүчний шинэчлэлт болно.
Бид урт хугацаанд эрчим хүчний экспортлогч орон болох зорилготой. Уул уурхайн салбараас хараат байдаг улсынхаа эдийн засгийн хоёр дахь том салбарыг эрчим хүч болгох нь зүйтэй.
Дунд хугацаанд буюу 2024-2028 онуудад "Монгол Улс бие даасан, хараат бус тусгаар эрчим хүчний системтэй болно" гэсэн зорилттой.
Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ дунджаар 10 хувиар өсөж байна. Бид нийт хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Энд эрчим хүчний аюулгүй, бие даасан байдал давхар яригдана.
Яагаад хоёр хөршөөсөө аваад байж болдоггүй юм бэ? гэх асуулт хөндөгдөх байх. Дэлхийн жишгээс харахад, эрчим хүчийг шатахуунаар дамжуулж тухайн улсын эдийн засагт нөлөөлөх тохиолдол гардаг. Тухайлбал, тарифаа нэмэх, таслах гэх мэт асуудал бий.
Гуравдугаарт: Богино хугацаандаа үнэ тарифын өөрчлөлт хийх. Энэ шилжилтийг хийхдээ иргэд, бизнес эрхлэгчдэд аль болох дарамт үүсгэхгүйгээр, олон улсын туршлагад үндэслэсэн шийдвэрүүд гаргаад хэрэгжүүлж байна.
Эрчим хүчний цогц шилжилт хийж байгаа болохоор бүтцийг өөрчилнө. Энэ салбарт үүсэж буй төрийн монопол болсон асуудлыг цэгцэлнэ. Хувийн секторын оролцоог хангахаас гадна нээлттэй, ил тод системийг бий болгоно.Үүнтэй холбоотойгоор манай Эрчим хүчний Үндэсний хороо Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын төлөөлөл, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн бус байгууллагууд, иргэний нийтийн байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл бүгд хамтран ажиллаж байна.
Одоогоор олон төслүүд төлөвлөсөн. Эрчим хүчний шилжилт буюу цэвэр эрчим хүчний төслийн хувьд Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад 150 МВт чадалтай нарны станц байгуулна. Энэ төслийн тендерийг удахгүй зарлана.
Манай улс 330 сумтай, газар нутгийн хувьд тархсан системтэй. Энэ нь аймгийн төвүүдэд нарны станц байгуулснаар аймаг, төвийнхөө цахилгааныг бүрэн хангахаас гадна цахилгааны илүүдлээ сүлжээндээ өгдөг байх зорилготой. Цаашид том эх үүсвэр барихаас илүү багаас эхэлнэ. Аймгийн, сумын төвүүдэд нарны станц байгуулбал манай улсын техникийн, эдийн засгийн, аюулгүйн систем зэрэгт олон давуу талтай.
Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын талаас Засгийн газар дуудлага худалдаа явуулна. Тендерт ялсан компанитай урт хугацаатай гэрээ хийдэг болсон. Энэ нь хөрөнгө оруулагчдын илтгэлийг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн гааль, НӨАТ-ын татвараас сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг 100 хувь чөлөөлсөн. Энэ нь хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулах давуу талтай. Цаашид эл хуулийг боловсронгуй болгож, эрчим хүчний шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.
С.Батмөнх "Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн" нь 1971 онд анх “Туршлага шинжилгээний төв” нэртэй байгуулагдсан.
Эрчим хүчний шинжлэх ухааны доктор, профессорууд, магистр, докторант зэрэг 48 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Тус хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар болох эрчим хүчний салбарын өмнө тулгарч буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, салбарын бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа гүйцэтгэх зорилготой ажилладаг. Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн нь таван салбар нэгжтэй.
Манай улсын шинжлэх ухаан, технологийн бодлогын хууль, тогтоомж харьцангуй тогтвортой. Харин түүнд дагалдах тогтоол шийдвэр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж, өөрчлөгдөх тохиолдол бий.
Монгол улсын гадаад бодлогын хувьд хоёр хөршийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлдэг. Тус бодлого нь Монголын эрчим хүчний цаашдын хөгжилд тусгалаа олох ёстой. Үүний тулд дотоодод эрчим хүчний нэгдсэн систем бий болгож, эх үүсвэрийг баталгаажуулах асуудал бий. Урт хугацааны хөтөлбөрт эдгээр дутагдлыг арилгахад чиглэсэн бодлого явуулах талаар тусгасан" гэв.