АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод сүүлийн хэдэн жилд болоогүй хамгийн том цэргийн парадыг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаа АНУ-ын Армийн 250 жилийн ойг угтан болж буй бөгөөд Трампын 79 насны төрсөн өдрөөр давхцаж байгаа юм.
Энэхүү баярын жагсаалд ойролцоогоор 7000 цэрэг оролцсон бөгөөд агаарын үзүүлбэр, салютын шоу зэрэг үйл ажиллагаа болсон байна.
Энэ үеэр Трамп “Америк бол дэлхийн хамгийн “халуухан” орон. Удахгүй урьдынхаасаа илүү агуу, хүчирхэг болно” гэжээ.
Түүнчлэн жагсаалтай зэрэгцэн Трампыг эсэргүүцэж буй иргэдийн “No Kings” буюу “Хаан хэрэггүй” эсэргүүцлийн жагсаал мөн хэд хэдэн хотод өрнөж байгаа юм.
Энэ жагсаал Трампыг дахин сонгогдсоноос хойших хамгийн өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.
Эх сурвалж: ВВС