gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуурамч эмийн эзлэх хувь 3.9 хувиар өсчээ

Эрүүл мэнд
2010-05-05
0
Twitter logo

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр “Эмийн чанар, аюулгүй байдал” нэртэй сарын аяны нээлт боллоо.

Сүүлийн үед зарим эм, ханган нийлүүлэх байгууллага, хувь хүн чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдаалж, иргэдийг эрүүл мэндээр хохироох үзэгдэл цөөнгүй тохиолдох болсон. Мөн тус байгууллагын шалгалтаар дээрх зөрчлүүд илрэх болсонтой холбогдуулан эмийн чанар, аюулгүй байдлын талаар олон нийтэд үнэн зөв мэдээ, мэдээллийг өгөх нь зайлшгүй шаардлагатай учраас дээрх аяныг зохион байгуулахаар болжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар 34 эмийн үйлдвэр, 190 орчим эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан, салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2008 оны байдлаар давхардсан тоогоор 280 орчим нэр төрлийн, 8.1 тэрбум төгрөгийн эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн нийт хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийнхээ 75-80 хувийг импортоор хангаж, үлдсэн 20-25 хувийг дотооддоо бэлтгэж байгаа аж.

Мөн тус байгууллагын шалгалтаар эм ханган нийлүүлэх байгууллагуудын 72 хувь нь шаардлага хангахгүй нөхцөлд эм, хэрэгслийг хадгалж, түгээж байсан зөрчлийг арилган, 23 байгууллагын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 71 байгууллагад 239 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг өгчээ.

Гэвч 2006-2009 онд хяналт шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн тоо тогтвортой буурахгүй байгаа гэнэ. Мэргэжлийн байгууллагын үзэж буйгаар энэ нь эмч нарын жор бичилт, эмийг жоргүйгээр олгох, эмийн зохистой хэрэглээ, эмийн зар сурталчилгаа, анхан шатны бүртгэл хөтлөлт, баримтжуулалт, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн баримтлахгүй байгаатай холбоотой юм байна.

Дээрх онуудад хийсэн хяналт шалгалтаар нийт 83091 ширхэг 59.7 сая төгрөгийн чанарын шаардлага хангахгүй эм, хэрэгслийг хураан авч устгасан аж. Мөн судалгаанд хуурамч эмийн эзлэх хувь жилд 3.9 хувиар өссөн байна. Энэ нь зах зээл дэх хуурамч эмийн илрүүлэлтийг сайжруулж олон нийт аюул өртөхөөс сэргийлэх арга хэмжээг авахад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулан ажиллах нь чухал байгаа юм.  
 
Г.Одгарав

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан