Ардчилсан нийгмийн үнэт зүйлийн нэг нь хэвлэлийн эрх чөлөө байдаг. 1990 оны Ардчилсан Хувьсгалын жилүүдэд нэг намын, нэг үзэл суртлын гүн нойрноос иргэдээ сэрээж Ардчилал, эрх чөлөөний төлөөх салхийг бадраах их үйлийг бүтээсэн аугаа үйлстнүүд бол яалт ч үгүй сэтгүүлчид билээ. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа та бүхний хувь нэмэр хэмжээлшгүй их юм.
НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласныг Монгол улс тогтмол тэмдэглэсээр ирсэн. Хэвлэл мэдээлэл өнөөдөр Дөрөвдөгч засаглал хэмээгдэн төрийн бодлогыг ард түмэнд хүргэх гүүр болдог хэдий ч нөгөө талаараа бусармаг үйлдэл бүхэнтэй тэмцэж, нийгмийг эрүүлжүүлж байдаг. Сэтгүүлчдийн үнэний төлөөх энэ тэмцэл нь өнөөдрийн Ардчилсан Монгол улсыг бий болгох үйлсэд үнэлж баршгүй их хувь нэмрийг оруулсан юм. Ардчилсан Хувьсгалын үр дүнд өнөөдөр Ардчилсан Монгол улс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэж, иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Чөлөөт хэвлэлгүй төр байснаас төргүй чөлөөт хэвлэл байсан нь дээр хэмээн нэгэн сэтгэгч хэлсэн байдаг. Ардчилсан Хувьсгалын үр дүнд сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт гарч гарын таван хуруунд багтдаг байсан хэвлэл өнөөдөр мянга шахам болтолоо нэмэгдсэн нь бодит үр дүн юм.
Сэтгүүлч хэмээх эрхэм алдарыг хадгалж Монголын сэтгүүл зүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэм сэтгүүлчиддээ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”- ийн халуун мэндийг хүргэж Монгол сайхан эх орныхоо, мандан бадрал, үндэстнийхээ эв нэгдэл соён гэгээрүүлэх их үйлсдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөе.
Сэтгүүлч таны Үг нь шударга, Үзэг нь хурц байх болтугай.
Ардчилсан нам