Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийтийн харилцах албаны дарга Жон Браун, Эдийн засаг, Худалдааны албаны дарга Жон Чен нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх хүн бүр ярилцлагын цаг товлох шаардлагатайг АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тодруулбал өмнө нь 14-өөс доош насны хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлох шаардлагагүй байсан.
Харин 2024 оны тавдугаар сараас эхлэн бүх виз мэдүүлэгч ярилцлагын цаг товлох шаардлагатай болж байгаа юм. Биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч хүүхдийн нэр дээр цаг товлож, эцэг эх эсвэл асран хамгаалагч нь ярилцлагад орно.
Дээрх өөрчлөлтийг оруулсан шалтгааныг тодруулахад хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой хэмээн Олон нийтийн харилцах албаны дарга Жон Браун тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл сүүлийн үед хүүхэд барьцаалах, хүчирхийлэх, гадаад улс руу хүчээр авч явах зэрэг асуудал нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаар болсон гэв.
Түүнчлэн уулзалтаар АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид голчлон анхаарахаар төлөвлөж буй чиглэл зэргийг хөндсөн юм.
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголд илүү уян хатан ардчиллыг тогтоох, эдийн засгийн боломжуудыг төрөлжүүлэх бодлого баримталж буйг Жон Браун дурдсан.
Энэ хүрээнд USAID-аас Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй нэг ажил нь монгол иргэдийн оролцоо, мэдээллийн олон нийтэд хүртээмжтэй байдлыг дэмжих зорилготой хамтын ажиллагаа юм.
Мэргэжлийн, хараат бус хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, худал ташаа мэдээлэлтэй тэмцэхэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн үйл ажиллагаануудыг уг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна.
Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжих зорилготой эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг эхлүүлсэн. Уг хөтөлбөрийн гол зорилго нь тус салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Үүнээс гадна жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн “BEST” хөтөлбөрийг сүүлийн дөрөв орчим жил хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн хөгжлийн төлөвлөгөө, стратегийг тодорхойлоход нь зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнесийн байгууллагуудыг санхүүжилт, зээл авах боломжийг нэмэгдүүлэх, бичиг баримт бүрдүүлэлтэд нь туслах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Цаашид АНУ-ын Засгийн газраас анхааран ажиллах зорилтуудын нэг нь Монголын хөдөө аж ахуй салбар гэдгийг Эдийн засаг, Худалдааны албаны дарга Жон Чен онцолсон. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усны хэрэглээг бууруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэв.