Хөндөж буй асуудал бол "Монголын нууц товчоо"-ны өгүүлэмжээс эхтэй, урьд өмнө судалгаанд огт өртөөгүй сэдэв. Найман зууны тэртээ их эзэн хаан Чингисийн гоц ухаан, гүн сэтгэмжийн уран томъёолол болон үүссэн "Алтан аргамж" хэмээх хэллэг эрдэм шинжилгээний эргэлтэд зүй ёсоор орж ирж байна. Тийм цаг үе үнэхээр болжээ. Энэ нь Чингис хаан судлал өргөжиж буй эрин цагийн шаардлагаар нөхцөлдөж байгааг тэмдэглэе.
"Алтан аргамж" хэмээх томъёолол үүсэн гарсан түүхэн цаг үе, орон зай, учир шалтгаан
Монгол угсаатан нүүдэлчдийн цаг тооны зурлагын III жарны улаан гал барс жил /1206/ Их Монгол Улс байгуулагдсан билээ. Энэ бол асар их үнээр олдсон аугаа их шинэчлэл байв. Тэр хэрээр Их Монгол Улсыг цаашид хөгжүүлэх, хамгаалан бэхжүүлэх нь бүр ч их үнэ цэнэтэй байсан. Орчин үеийн хэллэгээр бол хувьсгал өөрийгөө хамгаалах чадвартай байх, тэр чадвараа нэмэгдүүлэн зузаатгах зайлшгүй хэрэгцээтэй байв.
Их Монгол Улсыг байгуулсны дараа төр улсаа төвхнүүлэхэд шийдвэрлэл зохих хоёр асуудал босч ирсэн ажээ. Энэ нь нэгд, харийн нутаг дэвсгэрт зугтан гарч, тэндээс шинэ тулгар, нэгдмэл үндэстнийхээ эсрэг тэмцэлд бэлтгэж байсан харгис хүчийг даран сөнөөх, хоёрт, хөрш улсуудтай эрх тэгш найрамдалт харилцаа тогтоон, чөлөөт худалдааг хөгжүүлэх явдал байв. Нүүдэлчид суурьшмал улс үндэстнүүдтэй худалдаа арилжаа хийж мал аж ахуйн бус, байнгын хэрэгцээт зүйлсээ олж авдаг нь байгаль түүхийн зайлшгүйн эрхээр нөхцөлдсөн үйл хэрэг байсан билээ. Энэ явдалд умард Хятадын уламжлалт бодлого үлэмж саад болж байсны дээр Алтан улс түүнийг эдэлж авсан нь урд зүгт хийх Монголын худалдааны байдлыг улам хүндрүүлжээ.
Дорно, өрнийн эдийн засгийн харилцаа буюу олон улсын худалдааны гол суваг болох Торгоны их замд хулгай дээрэм үүрлэж, худалдаачдын аюулгүй байдал алдагдаж, энэ нь Монголын хувьд Дундад Азитай хийх худалдаа хаалттай болоход хүргэсэн байна. Их Монгол Улсыг тойрсон тэр олон дайснуудын дотроос бидний авч үзэж байгаа асуудалтай шууд холбоотой, учир шалтгааны зузаан барилдлагатай халуун цэг нь Хорезм улс байв. Хорезм нь өрнө, дорно, өмнө, умарын худалдааны төв болж, олон улсын худалдаанд чухал байр эзэлж байжээ. Хорезм улсыг Монголын түүхэнд Сартуул улс, ард түмнийг нь сартуул иргэн хэмээн нэршжээ.
Чингис хаан улсуудын хоорондын худалдааг нийт гадаад харилцааны нэг чухал хэлбэр, мэдээлэл цуглуулах хэрэгсэл хэмээн гойд анхаарч байсан нь илт мэдэгдэнэ. Чөлөөт арилжаа, худалдааг бий болгох гэсэн нүүдэлчдийн эрмэлзэл эрт болоод дундад эртний үед суурин иргэдийнхээс давамгайлж байсан байна. Учир нь нүүдэлчдийн аж ахуй газар тариалангаас илүү өгөөжтэй байсанд оршино. Өөрөөр хэлбэл нүүдэлчид илүүдэл бүтээгдэхүүн ихтэй байсныг түүх нотлох бөгөөд судлаачид энэ тухай нэг бус удаа өгүүлжээ. Үүнд: дундад зууны газар тариалан хүнд хүчир бөгөөд орлого багатай байлаа. Амь зогоохын тулд газар тариалан эрхэлж байв.
Гэтэл нүүдлийн мал аж ахуй эрхэлж, талын ав хоморго хийснээрээ нүүдэлчид ядарч зүдэрч байсангүй. Харин өрнөдөд тансаг амьдралын бэлгэ тэмдэг болсон мах идэх боломж олж авч байсан нь бодит үнэний маргашгүй баримт билээ. Чөлөөт худалдааг нийтэд дэлгэрүүлж, хүн төрөлхтний эдийн засгийн эрмэлзэл, ашиг сонирхлыг холбох гэсэн Чингис хааны хүсэл зориг түүний сэрүүн тунгалаг ахуйд хэрэгжин, үр өгөөжөө өгөх боломжтой болж, цэрэг цагдаагийн хамгаалалтад авсан худалдааны зам өмнөд Сибирээс Тангад, Иранаас Солонгос хүртэлх улсуудыг холбож өгчээ.
Чингис хаан харь аймгуудыг дайлах, дагуулах бүртээ эмх журмыг шинээр тогтоож байсан бөлгөө. Аливаа хэрэг явдлыг төв голчоор шийдвэрлэж, ард түмний ашиг тусыг хамгаалах ажлыг чанга нямбай явуулснаар балмад хэрцгий явдлын ул мөр аажмаар арилж, аян зам хөөж арилжаа наймаа хийгчид амар жимэр харилцаж, өмнөх үеийн айх эмээх явдал үгүй болсон ажгуу. Арилжаа наймаа хийхэд дөхөм үзүүлэхийн тулд гол замын боомт бүрт цэрэг суулган гүйцэтгүүлж байв. Хэн боловч түм бумаар үнэлэгдэх эд бараа, мөнгө зоосоо аваад хаашаа ч явсан аюулгүй болгохын тулд Чингис хаан өөрөө энэ ажлыг хийлгэж байсан төдийгүй түүний үр ач нар ч худалдааны замд онцгой анхаарал тавьж байсны баримт тодорхой юм.
Чингис хааны дэвшүүлсэн чөлөөт худалдааны үзэл санаа олон улсын хэмжээнд хэрэгжихдээ түүний өөрийн бодож байснаас ч давж олон улсын худалдаа эдийн засгийн байгууллага байгуулах үзэл баримтлалыг бүрдүүлсэн бололтой. Тухайлбал, Ил хаан Аргуны санаачлагаар "Худалдааны холбоо" хэмээх байгууллага бий болж өрнөөс дорно зүгт Газрын дундад тэнгисээс Хархорум хүртэл, өмнөөс умар зүгт Басра хотоос Мисир /Египет/ хүртэлх өргөн уудам газар нутагт нөлөөгөө түгээж, Ойрхи Дорнод ба Дундад Азийн худалдааны онц эрхийг барьж байжээ. Энэ байгууллага нь нэг сая алтан зоосны хөрөнгөтэй, хэдэн зуун мянган адуу, тэмээ, илжиг болон олон тооны хөлөг онгоцтой байсан тухай перс, түрэгийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг аж.
Монголчуудын байлдан дагуулал нь нүүдэлчдийн дунд анх үүссэн чөлөөт зах зээл, чөлөөт худалдааны үзлийг дэлхий дахин түгээжээ. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Монгол орон оюун санааны болон нийгэм-эдийн засгийн харилцааны хөгжлийн хувьд Дундад Ази ба Европоос түрүүлж байжээ. Монголд төмөрлөгийн үйлдвэрлэл сайн хөгжсөний дээр реэкспортыг гаргууд хийж байв. Тухайн үеийн Монголын аж ахуй торгоноос бусдыг үйлдвэрлэдэг байв. Түүнчлэн Монголын мал аж ахуй мах, сүү, ноос, ноолуур, хялгас, хөөврөөс гадна зүтгүүрийн мал ихээр бий болгодог учир газар тариалангаас хавьгүй баялаг байв. "Хар домог"-т өгүүлснээр тэр үед англи, германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид агаар тунасан, тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн тухлан жаргаж байсан юм.
Дүгнэж үзэхүл, нүүдэлчдийн чөлөөтэй хөдөлж эрхлэх аж ахуй ба сэтгэлгээний онцлогийн нэг гол бүтээл нь чөлөөт зах зээл, чөлөөт худалдааны үзэл ажээ. Тэдний туйлын хүслэн бол хөл хүрэх газраа очиж чөлөөтэй худалдаалах эрмэлзэл байв. Тиймээс нүүдэлчдийн түүх бол бас чөлөөт худалдаа, чөлөөт зх зээлийн төлөө тэмцлийн түүх гарцаагүй мөн. Нүүдэлчдийн амьдралын байнгын хөдөлгөөнт хэв маяг нь алт, мөнгө, эрдэнийн зүйлс зэргийг их хэмжээгээр хуримтлуулан хадгалах боломжгүй болгож байв. Иймээс тэд элдэв баялгаа авч нүүхэд тохиромжтой болгох аргыг эрэлхийлсний дүнд алтан баталгаа бүхий цаасан мөнгө бий болгожээ.
Хуримтлуулсан эд баялгаа нүүдлийн нөхцөлд хадгалах энэ онцгой тохиромжтой аргыг Европын рыцариуд Ойрхи Дорнодод монголчуудтай худалдаалах үедээ мэдэж аваад өөрсдийн санхүүгийн үйл ажиллагаанд авч хэрэглэсэн нь Өрнөд Европт векселийн хэлбэрээр нэвтэрчээ. Хар Хятаныг дарагдсаны дараа Дундад Азиас Ахмед тэргүүтэй гурван том худалдаачин үлэмж хэмжээний эд бараа тээвэрлэн Монголд хүрэлцэн ирсэн нь Чингис хаанд Хорезмийн шах Мухамедаас зарсан хоёр дахь төлөөлөгч байв. Чингис хаан тэднийг урьдын адил ёс төртэй, найрсаг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, шаахын дамжуулсан бодлого, санаа зорилгыг дэмжиж буй гэдгээ илэрхийлэн худалдаачдын эд бараанд өндөр үнэ төлж, улсын санд авчээ.
Түүний зэрэгцээ Чингис хаан өөрийн хөвгүүд, мянганы ноёд, цэргийн дарга нарт үүрэг болгож, тус бүр 2-3 хүнийг арилжаалах эд барааны хамт бэлтгэж, тэрхүү ирсэн худалдаачидтай Хорезмийн шаах Мухамэд төлөөлөгчөөр одуулахыг зарлигдсан байна. Үүний дүнд 500 тэмээн ачаа бүхий 450 хүнтэй худалдааны асар том баг бүрджээ. Чингис хаанаас захидал авч буцсан төлөөлөгчид Бухарт очоод байх үед Монголын худалдааны баг Хорезмийн Отрар хотноо хүрэлцэн очжээ. Хотын захирагч харгис дээрэнгүй ноён Иналчуг тэдгээр төлөөлөгчдийг Чингис хааны тагнуул хэмээн худал шалтаг өдөөж, тэднийг шууд бүрэлгэхээр төлөвлөн зөвшөөрөл өгөхийг шаах Мухамедад мэдэгдсэн байна. Шаах ямар ч хяналтгүйгээр зөвшөөрөл өгсний улмаас Чингис хааны итгэлийг хөсөрдүүлсэн аймшигт их аллага, дээрэмдлэг болсон юм.
Монгол, Сартуул хоёрын хилийн дээс ихээхэн дөтлөөд байсан 1215 онд Чингис хаанд зараалаар мордуулсан эхний элч төлөөлөгчдөдөө шаах Мухамедийн өвөртлүүлсэн захидалд айл хөршийн найрамдалт харилцаа тогтоож, харилцан худалдаа хөгжүүлэх санал тавьсан байв. Энэ нь Дундад Азитай худалдааны харилцаа тогтоохыг сонирхож байсан Чингис хааны хүсэлтэй нийцсэн тул тэрбээр Сартуул улсын элч төлөөлөгчийг хүндэтгэн хүлээн авч, тавьсан саналыг бүрнээ зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Харин шаах Мухамедийн зорилго бол дорно зүгт Чингис хааны байгуулсан хүчирхэг Монгол Улсын тухай сонссон мэдээгээ бататгах, Хятадыг байлдан эзлэхээр төлөвлөж буй бодлогод нь учирч болох саад бэрхшээл юу байгааг тагнан мэдэх явдал байсан. Чингис хаан ч түүнийг сайтар мэдэж байсан нь нүднээ ил мэт тодорхой билээ.
"Алтан аргамж" хэмээх нь нүудэлчдийн гадаад худалдааны бэлгэдэл мөн
"Алтан аргамж" хэмээх алдарт хэллэг, нүүдэлчдийн сэтгэлгээний энэ хийморлиг илэрхийллийг онолын томъёололд хүргэж үзэх үндэс байна. Зохиогч үүнийг нотлохын тулд арга зүйн талаар дараах хоёр чиглэлийг зарчмын тулгуур болгов. Нэгд, асуудлыг өрөөсөн тал руу нь хэлтийлгэхгүй байх, тухайлбал юмсын дотоод талуудынх нь нэгдэл, харилцан хамааралд нь авч үзэхэд анхаарал төвлөрүүлэв. Иймээс гадаад худалдаа бол улс орны нийт гадаад харилцааны бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар авч үзэж байгаа болно. Ингэж үзвэл "Алтан аргамж" нэртэйгээр уламжлагдаж ирсэн Монголын гадаад харилцаа Их Монгол Улсын үед дэлхийн хэмжээний харилцаа болон хувирлаа гэж академич Ч.Далайн бичсэнийг хүлээн зөвшөөрч болох буюу энэ нь эдийн засгийн харилцаа, түүний дотор гадаад худалдааг багтаасан ерөнхий санаа гэж ойлгоно.
Учир нь энэ болон хойно эшилсэн зарим илэрхийлэл бол нарийвчилсан судалгааны үр дүн биш, гагцхүү хэвшсэн хэллэг, зуршмал сэтгэлгээний шинж тэмдэг төдий юм. Түүнчлэн Монголын дипломатын түүхийг ихээхэн гүнзгий судалсан доктор Ж.Бор: Чингис хаан элчин харилцааг төрийн алтан аргамж, гадаад бодлогын чухал хэсэг гэж тодорхойлсон хэмээн бичсэнийг тэр чигээр нь хүлээн авах боломжгүй. Яагаад? гэвэл, "Чингис хаан элчин харилцааг л төрийн алтан аргамж гэж тодорхойлсон" гэх ямар ч нотолгоо өнөө хэр алга байна. Иймд "гадаад бодлогын хэсэг" гэснийг л бид хүлээн авч болох юм.
Хоёрт, Монголын нууц товчооны 254 дүгээр зүйл дэх Чингис хааны хэлсэн үгэнд: Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясч гэсэн үг байгаа ч гэлээ "зуун" гэдэг нь яс тоо бус, харин "олон" гэсэн санаа. Энэ бол мэргэн логик буюу МНТ-г зохиогчийн сэтгэлгээний өндөр чадавхийн баталгаа. Үйл явдлыг зүгээр нуршсанаас түүний далайцыг ингэж ой тойнд буулгаж өгдөг нь хөгжингүй сэтгэлгээний шинж билээ.
Угаасаа алтан аргамж гэдэг бол төрийн элчин төлөөлөгчидтэй холбогдон гарсан хэллэг биш болох нь нийтэд илэрхий байгаа. Урьд нь нэг бус удаа Монгол төрийн зарим элч төлөөлөгч алагдаж байсан нь тийм хэллэг үүсэх үндэс болоогүй юм. Чингис хаан гадаад худалдаагаар дамжуулан олон улсын найрсаг харилцааг бэхжүүлж, үндэснийхээ аюулгүй байдлыг хангахад ямагт анхаарал тавьж байсан бөгөөд уг зорилгодоо хүрч чадсан юм. Ийнхүү тэрбээр дэлхий нийтийн энх тайвны асуудлыг анх үүсгэн тавьж, өөрийнх нь хэлснээр "эцсийн тэнгис" хүртэлх газрыг энх шударга болгох туйлын эрмэлзэл бүхий өргөн цар хүрээтэй бодлого явуулж байв. Ингэж дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийг өөрийн оюунд багтааж чадсан энэхүү үзэл баримтлалын гол зангилаа нь олон улсын худалдааны үйл хэрэгт төвлөрч байв. Энэ бодлого бол чөлөөт худалдааг дэлхий нийтэд дэлгэрүүлэх, хүн төрөлхтний эдийн засгийн эрмэлзэл, ашиг сонирхлыг холбож өгөхөд чиглэж байжээ.
Дүгнэлт
Чингис хаан шинэ үзэл, шинэ үйлс, шинэ ухамсрыг дэлхий дахинд авчирсан байна. Үүнд гадаад худалдаа алтан аргамж нь болсон юм. Зарим судлаачийн тэмдэглэснээр олон улсын түгээмэл эрх зүй, түүний дотроос дайны ёс цааз, дипломатын эрх зүй, эдийн засгийн харилцааны дэг журам, хэм хэмжээнд холбогдох олон чухал зарчмыг дундад эртний Монголчууд Чингис хааны үйл ажиллагаагаар дамжуулан дэвшүүлж гаргасан байна. Ийнхүү "Алтан аргамж" хэмээх нь ар түмэн бүрийн амьдралын амгалан тайван бөгөөд гачигдал, хомсдолгүй амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын хамгийн уян хатан хэрэгсэл, нүүдэлчдийн гадаад худалдааны бэлгэдэл мөн ажгуу.
Чингис хааны өгүүлсэн "Алтан аргамж" хэмээх хэллэгийг судалгааны эргэлтэд оруулж орчин цагийн түүхийн гүн ухаан буюу мета түүхийн аргад тулгуурлан шинжлэх ажлыг ийнхүү эхлэн оролдов.
Судалгааны дүнд:
•"Алтан аргамж" бол эдийн засгийн асуудал, тэр тусмаа улс орнуудын хоорондын гадаад худалдааны эрх зүйн хэм хэмжээний үндэслэлийг буй болгосон томъёолол гэж үзэв.
•Өмнөх утгаар "Алтан аргамж" гэдэг нь нүүдэлчдийн гадаад худалдааны бэлгэдэл болон үүссэн гэж үзэв.
•"Алтан аргамж"-ийг ямар ч судалгаа, нотолгоогүйгээр, төрийн элчин харилцаа гэж үздэг хэвшмэл, хар таамаг ойлголт, хэллэгийг хэрэглэхгүй байх буюу энэ томъёолол бол дипломат албаны хоосон чамирхал болж таарахгүй гэж үзэв.
•"Алтан аргамж"-ийн судалгаа цаашид үргэлжлэн гүнзгийрэх нь зайлшгүй бөгөөд тийм үндэс бий гэж үзэв.

Хуримтлуулсан эд баялгаа нүүдлийн нөхцөлд хадгалах энэ онцгой тохиромжтой аргыг Европын рыцариуд Ойрхи Дорнодод монголчуудтай худалдаалах үедээ мэдэж аваад өөрсдийн санхүүгийн үйл ажиллагаанд авч хэрэглэсэн нь Өрнөд Европт векселийн хэлбэрээр нэвтэрчээ. Хар Хятаныг дарагдсаны дараа Дундад Азиас Ахмед тэргүүтэй гурван том худалдаачин үлэмж хэмжээний эд бараа тээвэрлэн Монголд хүрэлцэн ирсэн нь Чингис хаанд Хорезмийн шах Мухамедаас зарсан хоёр дахь төлөөлөгч байв. Чингис хаан тэднийг урьдын адил ёс төртэй, найрсаг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, шаахын дамжуулсан бодлого, санаа зорилгыг дэмжиж буй гэдгээ илэрхийлэн худалдаачдын эд бараанд өндөр үнэ төлж, улсын санд авчээ. Түүний зэрэгцээ Чингис хаан өөрийн хөвгүүд, мянганы ноёд, цэргийн дарга нарт үүрэг болгож, тус бүр 2-3 хүнийг арилжаалах эд барааны хамт бэлтгэж, тэрхүү ирсэн худалдаачидтай Хорезмийн шаах Мухамэд төлөөлөгчөөр одуулахыг зарлигдсан байна. Үүний дүнд 500 тэмээн ачаа бүхий 450 хүнтэй худалдааны асар том баг бүрджээ. Чингис хаанаас захидал авч буцсан төлөөлөгчид Бухарт очоод байх үед Монголын худалдааны баг Хорезмийн Отрар хотноо хүрэлцэн очжээ. Хотын захирагч харгис дээрэнгүй ноён Иналчуг тэдгээр төлөөлөгчдийг Чингис хааны тагнуул хэмээн худал шалтаг өдөөж, тэднийг шууд бүрэлгэхээр төлөвлөн зөвшөөрөл өгөхийг шаах Мухамедад мэдэгдсэн байна. Шаах ямар ч хяналтгүйгээр зөвшөөрөл өгсний улмаас Чингис хааны итгэлийг хөсөрдүүлсэн аймшигт их аллага, дээрэмдлэг болсон юм.