"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан үргэлжилж байна. Прокурорууд яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан. Үүний дараа өмгөөлөгч, шүүгч нар саналаа хэлснээр шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ.
Шүүгдэгч СЖавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийг салбарыг хариуцан ажиллаж байсан. Тухайн цаг үед итгэл, үнэмшлийнхээ дагуул ажил үүргийг гүйцэтгэж байлаа. Солонгост очоод Монгол Улсад оруулж ирэх автобуснуудтай танилцаж, бүрэн итгэсэн. Гэвч доголдолтой, дутагдалтай автобус ирснээр 24 хүнээс тодорхой хэд нь цагаадаж, бусад нь буруудаж байна.
Энэ хэргийн ард хэн нэгэнд хэн нэгэнд давуу байдал олгоогүй, авлига хээл хахуулийн асуудал байхгүй. Удирдлагын зүгээс хяналтаа сулруулсан алдаа гаргасан, үүнийгээ ч хүлээн зөвшөөрөөд явж байна” гэлээ.
С.Жавхлантбаатар нь 2022 оноос Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ албан тушаалыг хашиж байх үедээ “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон юм.
Мөн шүүгдэгч н.Чойжилсүрэн “Би бага насны хоёр охинтой. Өрнөөс, өрийн хооронд амьдарч, амьдралаа залгуулж яваа эгэл залуу. Жирийн л нэг гэр бүлийн өрхийн тэргүүн.
Дөнгөж ажилд ороод сар ч болоогүй байхдаа автобус оруулж ирэх ажлын хэсэгт орсон. Ямар үйлийн үрээр тэр ажлын хэсэгт, тэр ажилд орчхов гээд харамсаж байна. Прокуроруудаас хоёр жилийн хорих ялтай зүйл, заалтыг танилцууллаа, маш их гайхлаа. Ялгамжтай яллах дүгнэлт гаргасанд харамсаж байна.
Эхнэр хүүхдүүддээ, өндөр настай ээждээ маш их санаа зовж байна. Эрхэм шүүгч нар маань боломжтой бол хорихоос өөр ял оноож өгөөч гэж хүсье” гэлээ.
Эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал:
- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М,
- Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
- Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд,
- Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд
- БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.