2025 оны 5-р сарын 14-ний өдөр- ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 145 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэ нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж буйгаараа онцлог төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг дэмжих зорилготой хоёр томоохон хөтөлбөрийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм.
Уг санхүүжилтийн 75 сая ам.доллар нь “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр” (MonGEFF)-ийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүч, усны хэмнэлттэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагдана. MonGEFF-ийн санхүүжилтийг ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (GCF) хамтран бүрдүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ногоон зээл сонирхогч харилцагчдад зориулан тусгайлан бэлтгэгдсэн ногоон технологийн зөвлөх баг ХААН Банкны ажилтнуудтай хамтран мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх юм.
Харин 70 сая ам.долларыг эмэгтэй удирдлагатай бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Мөн үүнээс гадна ХААН Банкны харилцагчид бизнесийн зөвлөх үйлчилгээнд хамрагдаж, өсөж хөгжих боломжийг хамт бүрдүүлж буй.
ЕСБХБ-наас өмнө нь ХААН Банканд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн санхүүжилтийг гурван удаа, “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (MonGEFF)”-ийн санхүүжилтийг хоёр удаа олгож байсан бөгөөд өмнөх хөрөнгө оруулалтууд амжилттай хэрэгжсэн юм. Ийнхүү 2007 оноос хойш урт хугацаанд тогтвортой үргэлжилж буй хамтын ажиллагаа дараагийн шатанд гарч, Монголын санхүүгийн байгууллагад хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг дахин олгож буй нь банкны салбар төдийгүй Монгол Улсын тогтвортой эдийн засгийн хөгжилд ХААН Банкны тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.