АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден хэдхэн хоногийн өмнө түрүү булчирхайн хорт хавдартай нь оношлогдсон.
Тэрбээр өөрийн дэмжигчдэдээ талархал илэрхийллээ. “Хорт хавдар хүн бүрд л ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Жилл (эхнэр нь) бид хоёрын хувьд ч гэсэн, хүн хамгийн хүнд үе дээрээ илүү хүчтэй болдог гэдгийг бид ойлгосон. Биднийг хайр, дэмжлэгээр урам өгч буй та бүхэнд баярлалаа” хэмээн өөрийн сошиал хуудаст бичжээ.
Байден энэ мэдээллээ зарласны дараа олон нийтийн зүгээс түүнд урам өгсөн дэмжлэг хөвөрч эхэлсэн байна.
Тэрбээр энэхүү бичвэрээ эхнэр Жилл Байден болон мууртайгаа хамт авахуулсан зургийн хамт хуваалцсан байна.
82 настай Байден тавдугаар сарын 18-нд түрүү булчирхайн хорт хавдартай болсноо, уг онош хоёр хоногийн өмнө тодорхой болсон талаараа мэдэгдсэн. Түүнийх 5-р зэргийн хавдар бөгөөд ясандаа нөлөөлсөн болохыг албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Оношлогдохоос өмнө Байден шээсний замын асуудалтай болж, шинжилгээ хийлгэхэд түрүү булчирхайн зангилаа илэрчээ.
Хэдийгээр Байден болон түүний баг одоогоор эмчилгээний тодорхой төлөвлөгөөг ил болгоогүй ч, NBC News сувгийн анагаах ухааны зөвлөх доктор Кавита Пателын хэлснээр хавдар маш эрчимтэй байгаа гэжээ.
Мөн гэр бүлийн ойрын эх сурвалж NBC News-д мэдээлснээр, Байден болон түүний гэр бүл хэд хэдэн эмчилгээний хувилбарыг эмч нартай зөвлөлдөж байгаа аж. Түүний хавдар дааварт мэдрэмтгий тул дааврын эмчилгээнд сайн хариу үзүүлэх магадлалтай гэжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама болон одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн өөрсдийн нийгмийн сүлжээндээ түүнийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамт гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: Today