МАН-ын Бага хурал 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхлэх тов гарсан. Бага хурлаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцаж, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх болон дараагийн Ерөнхий сайдын талаар гишүүд байр сууриа илэрхийлж, улс төрийн шийдвэрт хүрэх юм.
Хуралд оролцохоор УИХ-ын гишүүн асан С.Батболд иржээ. Тэрбээр “Засгийн газар энэ олон төслөө хэрэгжүүлье гэвэл хамтраад явах хэрэгтэй. Хамтраад эхэлсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах эсэхийг бага хурал нь шийдэх байх. Гэхдээ өнөөдөр тэр асуудлыг хэлэлцэх үгүйг би мэдэхгүй байна. Би улстөрөөс гараад 7 жил болж байна” гэв.
МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй, 284 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож гаргасан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болох юм.