Сүүлийн үед галт зэвсэг болон сум, тэсэрч дэлбэрэх бодис иргэдийн гар дээрээс ихээр худалдаалагдах болсон. Үүнтэй холбогдуулан өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналт" сэдэвт хууль хяналтын байгууллагуудын уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтын гол зорилго нь хүчний байгууллагууд дээрх бэрхшээлийг шийдвэрлэхэд уялдаатай ажиллахад оршиж байв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам уг асуудлыг эртнээс анхаарах ёстой байсан. Одоо арга хэмжээ авах гэж байгаа нь "ниргэсэн хойно нь бархирав" гэгч боллоо хэмээн шүүмжлэх хүн ч цөөнгүй байлаа.
Манай улсад тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг "Асе Тгеvеn", "Хорснен Клаб" хэмээх тусгай зөвшөөрөл авсан компани байдаг. "Хорснен Клаб" компани нь бүтээгдэхүүнээ хууль ёсны зөвшөөрөл аваагүй компаниудад борлуулдаг байсан нь шалгалтаар илэрчээ. Гэвч хууль ёсны эрхтэй компани нь галт хэрэгслийг хууль бусаар худалдаа эрхэлдэг гэх хүмүүст худалдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага хуульд байдаггүй аж.
Саяхны нэгэн жишээ гэхэд л Цэргийн ... дугаар ангиас 40 мянган байлдааны галт зэвсэг алга болжээ. Энэ зөвхөн нэг л цэргийн ангиас илэрсэн зөрчил юм. Тэгэхээр манай улсад хичнээн цэргийн анги байдаг билээ. Галт зэвсгийг хууль бусаар нийлүүлэгч, борлуулагч, хадгалагч зэрэг зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг бүлэг этгээдүүд байдаг аж.
Сүүлийн таван жилийн хугацаанд тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой 80 гаруй хэрэг гарчээ. Иргэдийн гар дээр байгаа 36379 галт зэвсэг бүртгэгдсэний 34879 нь хуулийн дагуу зөвшөөрөл авсан. Харин нуугдмал 879 галт зэвсэг хууль бусаар иргэдэд байсныг илрүүлэн хураасан байна. Одоогоор 266 галт зэвсгийг эрэн сурвалжилж байгаа аж. Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар борлуулдаг этгээдүүд ганц нэгээрээ байдаггүй.
Тэд байлдааны зориулалттай буу зэвсэг, ангийн зориулалттай галт зэвсэг, сум зэргийг нийлүүлэгч, борлуулагч, тэсэлгээжүүлэгч, зуучлагч, хадгалагч зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүнээс бүрдсэн зохион байгуулалтын шинж чанартай байдаг гэнэ. Эдгээр гэмт этгээдүүдийн хэргийг хөнгөн, хүндэвтэр гэх гэмт хэрэгт хамааруулж хэргийг хэрэгсэхгүй болгодог тул дахин давтан ийм шинжтэй гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг байна.
Галт зэвсэг хууль бусаар хил давуулан худалдаалах оролдлого хийсэн 11 хүн баригдсан байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн хил дээр машины жолооч хорин ширхэг сум зарах гэж байгаад баригджээ. Мөн 2009 оны наймдугаар сард Дорноговь аймгийн замын боомтоор иргэн Б, Г нар ангийн зориулалттай галт зэвсгийг хилээр хууль бусаар удаа дараа нэвтрүүлсэн илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор ангийн зориулалттай галт зэвсэг, байлдааны зориулалттай сум хэрэгслийг хууль бусаар хил давуулан наймаалах явдал газар авах нөхцөл бололцоо бүрдээд байгаа юм. Үүнээс улбаалан Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад хандан энэ асуудал дээр анхаарлаа хандуулах цаг болсон, ажлаа яаралтай эхлүүлэхийг шаардах нэгээхэн хэсэг хүн ч байсан юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хууль ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зөвшөөрлийг олгох, хүлээн авах процесс нь хяналттай байдаг боловч "жижиг" хэрэглэгч нар цаашид тэсэрч дэлбэрэх бодисоо хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт туйлын хангалтгүй байдаг гэнэ.
Энэ нь хяналтгүйгээр нэгээс нөгөөд шилжүүлэх болон хууль бус эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй аж. Манай улсын хэмжээнд хувиараа алт, жонш, нүүрс зэрэг байгалийн баялаг олборлогчид өсөн нэмэгдэж энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний бодисыг хууль бусаар худалдаж авах байдал газар авчээ.
Энэ талаар Эрүүгийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Т.Дамбийнямаас тодруулахад "Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис импортлож байгаа нь нэмэгдэж байна. Монголд энэ чиглэлийн үйлдвэр бий болсон. Гэхдээ үүнийг харилцан уялдаа холбоотойгоор хянадаг механизмтай болгоё гэж энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Ер нь хуулиуд нь байгаад байдаг, хяналт тавих, хуулийг хэрэгжүүлэх биелэлтэд нь хяналт тавих байгууллага нь нэгдэж ажиллая гэсэн уриаг манай байгууллагаас тавьж байгаа юм. Жишээ нь дүүрэг болон хөдөө орон нутгийнхаа харъяалалын дагуу цагдаагийн хэлтсүүд нь холбогдох арга арга хэмжээг нь авч байгаа боловч хууль бус галт зэвсэг худалдаалах үйл ажиллагаа өдийг болтол арилаагүй байна.
Энэ асуудлыг таслан зогсооход юу хэрэгтэй вэ гэхээр хууль ёсныхоо хэрэглээг зөв хянадаг болчихоод хяналтандаа авч чадах юм бол хууль бусаар галт зэвсэг борлуулах бизнес зогсох боломжтой" гэв.
Ц.Бямбажав http://niigmiintoli.mn