gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Ц.Эрдэнэбат: Технологийг хэн бүтээж, эзэмшиж, зөв ашиглаж байна, тэр улс л хөгжиж байна

Э.Энхмаа
GoGo Cafe
2024-06-08
7166
Twitter logo
Э.Энхмаа
7166
Twitter logo
GoGo Cafe
2024-06-08

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлж буй Гэрэгэ киоск, киоскийнхоо бүхий л үйлчилгээг гар утаснаас авах боломжтой “Гэрэгэ апп” зэрэг иргэдийн цагийг хэмнэх технологийн шийдлүүдийг зохион бүтээгч, инженер “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Цэнддоржийн Эрдэнэбатыг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа. 

МУИС-ийг Хэрэглээний математикч мэргэжлээр 1997 онд төгсөж, МУИС-даа “Алгоритмын онол, программчлалын хэл”-ний чиглэлээр гурван жил багшлахын зэрэгцээ суралцаж, Компьютерийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан нь 1999 он байв. Улмаар УИХ-ын Тамгын газарт компьютерийн сүлжээ, сервер хамгаалалтын чиглэлээр буюу сүлжээний инженерээр есөн жил ажиллахдаа Төрийн ордны компьютерийн сүлжээг шинэчлэн байгуулсан инженер, зохион бүтээгч хүн юм.

2008 оноос АНУ-ын ДеВрай их сургуульд мэдээллийн системийн удирдлагын чиглэлээр суралцахын хажуугаар  технологийн компаниудад нь ажиллаж, ур чадвараа үнэлүүлсэн залуу инженер нутаг буцах болов. Тухайн үед Америкийн зах зээлд нэвтэрсэн дэвшилтэт технологиудын нэг нь Ipad байв. Энэ төхөөрөмжийг ашиглавал УИХ-ын 76 гишүүдэд тараадаг хуулийн төслүүд гэх зузаан зузаан хэвлэмэл материалаас татгалзаж, цаас, цаг хэмнэх шийдлийг УИХ-ын Тамгын газарт удаан ажилласны хувьд олж харжээ. УИХ-ын гишүүдэд технологи эзэмшүүлж, Ipad ашиглан ажлаа явуулах санаачилга нь дэмжлэг авснаар 2011 оноос гишүүдийн гар утас, Ipad-д хуулийн санг нь үүсгэх, программ хангамжийг нь зохиож хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Ц.Эрдэнэбат инженер өөрөө гардан хийхээр Америк дахь ажлаасаа хагас жилийн чөлөөгөөр ирсэн байна. Энэ төслөө жил орчим хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ч буцалгүй Монголдоо үлдэж, мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшинд ажиллах хувийн компаниа байгуулжээ.

-Таны мэргэжлээ сонгох 1990-ээд оны эхэн үед компьютерийн талаар мэдлэг, мэдээлэлтэй хүн олон байгаагүй болов уу. Та яаж мэдэж мэргэжлээ сонгов оо?
-Тэр үнэн. Би ч гэсэн хэзээ хойно, 7-8 дугаар ангид байхдаа анх компьютерийн бараа харсан. Намайг МУИС-д 1992 онд элсэх үед компьютерийн анги байгаагүй, дараа жилээс нь МУИС-д компьютерийн анхны ангиуд нээгдсэн. Манай Хэрэглээний математикийн анги ч дөнгөж нээгдсэн шинэ анги. Би компьютерт сонирхолтой учир Онолын математикийг сонгоогүй, Хэрэглээний математикаа сонгож сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзнэ, шалгалтаа өгнө. Үүний хажуугаар программ хангамжийн багш нартайгаа илүү ойр байж, программ хангамжийн улсын олимпиадад оролцох зэргээр компьютерийн чиглэлээ дагнаад явчихсан. Математик гэхээс илүү Компьютерийн лабораторид л өнждөг оюутан байв. Оюутнуудын дунд зохион байгуулдаг Монгол Улсын программчлалын олимпиадад 1993 онд  хүрэл, 1994 онд мөнгөн медаль авч байлаа. 1995, 1996, 1997 онуудад нь олимпиад болоогүй, завсарлачихсан юм. Ер нь математикаасаа илүү компьютероо сураад төгссөн дөө.

-Америк руу явсан тань хэдэн он байв. Очоод юу хийв? 
-2008 онд Америкийн Деврай их сургуульд сурсан. Хурааж цуглуулсан хөрөнгөгүй хүн чинь сурахын хажуугаар ажил хийнэ. Тэр үед freelancer буюу өөрөө өөртөө ажил олгогч гэх нэршил моодонд орчихсон. “Би ийм юм чаддаг. Надаар хийлгэх ажил байна уу?” гэсэн зар сайтуудаар дүүрэн. Эхлээд 20-30 доллараар бага сага программ бичлээ. Ийм ажил өдөрт 5-10-ыг хийдэг байлаа. Ажлаа гүйцэтгэл сайтай хийгээд байхаар оноо нэмэгдэж, сүүлдээ том том даалгавар авдаг болов. Тийм байдлаар хоёр жил орчим ажилласан. Дараа нь технологийн компанид нь ажиллаж үзэхээр шийдсэн. Америкийн тогтолцоо нь чамд Америкт ажилласан туршлага байхгүй бол туршлага шаардахгүй цөөн хүнтэй, жижиг компаниас нь эхлэн ажиллаж өөрийгөө таниулах, үр дүнтэй ажиллаж үнэлэгдвэл дараагийн арай том компаниас санал ирэх жишээтэй. Би нэг франц залуугийн үүсгэн байгуулсан AR, VR технологийг хөгжүүлэгч “Total immersion” гэж стартап компанид ажилд орсон. Тэнд хийсэн миний анхны төсөл бол Лос-Анжелесийн музейн захиалгаар VR технологи нэвтрүүлэх программ хангамжийн ажил байв. VR технологийн нэг том зах зээл нь музей, аялал жуулчлалын салбар юм.

Лос-Анжелесийн музейн цагаан толгойтой бүргэдийг 3D-гээр зурж, хөдөлгөөн оруулсан. Өнөөгийнхтэй харьцуулахад болхи ч гэлээ ажиллаад байдаг. Тэр музейд 2010 онд ажиллаж байсан үеийн бичлэг одоо Ютүбт бий. Бас нэг төсөл нь US Аirforce гэж Тэнгисийн цэргийн нисэх хүчний сурталчилгааны ажил. Иймэрхүү ажлууд хийснээр “VR технологийг хөгжүүлэгч”-ийн сертификатыг тэр компаниас надад өгсөн. VR-ийн хамгийн анхны монгол хөгжүүлэгч нь би байх шүү.  Дэлхийд AR, VR технологи одоо л моодонд орж байна шүү дээ.

Тэр компанидаа найман сар ажиллаад, УИХ-ын гишүүдэд тавих Ipad-ны программ хангамжийг бичих ажил гарч 2011 онд буцаж ирсэн. Тэгэхээр Монголын анхны Apple буюу IOS хөгжүүлэгчдийн нэг юм байна.

-Төрийн үйлчилгээ авах гэж албан байгууллагын үүд сахих биш автомат машинаас авах Таны санаа ажил болсноор монголчууд хүнээс хамааралгүйгээр өөрийн аль боломжтой цагаар авчихаж байна. Энэ санааг Та анх яаж олсон бэ?
-2011 онд “Гүүмэл” компаниа байгуулж, ТҮЦ машин (Төрийн үйлчилгээний цахим машин)-ы загварыг анхлан боловсруулж, тухайн үеийн Шадар сайд Н.Алтанхуягт танилцуулсан юм. Дараа нь тэр хүн Ерөнхий сайд болж энэ ажлыг хэрэгжүүлсэн боловч би хэрэгжүүлэх ажилд нь оролцож чадаагүй л дээ. Энэ бол оюуны өмчийн том хулгай. Хөгжсөн улсад бол шоронд ордоггүй юм гэхэд маш өндөр төлбөр торгуульд унах гэмт хэрэг юм. ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрч нийгэмд том дэвшил авчирсан ч тэр машиныг цааш хөгжүүлж, санаа тавилгүй орхисноос одоо алдаг оног ажиллагаатай хэдхэн машин л үлдсэн харагддаг. Аргагүй шүү дээ, бүтээгчид нь бүтээлээ хөгжүүлнэ үү гэхээс хулгайчид чадахгүй. Технологийг тасралтгүй тордож шинэчилж, сайжруулж байхгүй бол маш амархан хоцрогддог. Applе компани Iphone гар утасныхаа загварыг жил бүр шинэчилж байгаа биз дээ, үүнтэй л адил. 

2017 онд “Гэрэгэ системс” компаниа байгууллаа. ТҮЦ машинаас сайн юм хийх санаа байгаад байдаг. Тэр санаа улам төгөлдөршсөөр өнөөгийн “Гэрэгэ киоск”-ийг бүтсэн юм. Киоск машин дээрээ R&D судалгаа шинжилгээ хийж, тасралтгүй хөгжүүлсэн. Бид хэд хэдэн автомат машин хийсэн. Анх 450 кг, дараа нь 270 кг жинтэй аварга том машинууд хийж байв. Тэр машинаар иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хэвлэх зориулалттай, олон үйлдэлтэй, харахад их үзэмжтэй том киоск л доо. Нэг дуталдал нь хэтэрхий хүнд, анхны машинаа бараг л кранаар өргөж зөөдөг байлаа. Дараа нь арай жижиг болгож, сүүлд маш хөнгөн сугавчилж аваачаад хананд байрлуулчихдаг өнөөгийн хавтгай загварыг гаргасан. Хүмүүсийн нүдэнд машин л харагдана. Машины цаана өөрийнх нь программ хангамж, бүх үйлчилгээг нь зохицуулдаг сервер, үйлдлийн нэгдсэн систем нь маш ухаалаг хийгдсэн компьютер юм. Өөрчлөлтүүдээ тэр даруйд нь таньж, өөрийгөө сайжруулаад өөрөө асдаг автомат машин. 

“Гэрэгэ киоск”-оор давхардсан тоогоор жилд таван сая хүнд үйлчлүүлж байна

-Гэрэгэ киоскоор өнөөдөр төрийн хэчнээн үйлчилгээ үзүүлж байна вэ?
-“Гэрэгэ киоск”-оос төрийн 55, хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой. Үүнээс гадна үйлчилгээний төлбөрийг цааш нь 600-700 данс руу машин өөрөө тооцоолж, автоматаар хуваарилдаг. Анх манай киоскийг дотроо байрлуулах албан газар олдохгүй. “Бид банкиндаа дугаарлаж зогсоод л төлбөрөө төлж болоод байна” гээд хүлээж авдаггүй. Гурван жилийн дараа 2019 онд анхны киоскоо Авто тээврийн үндэсний төвд тавьж, орон нутгийн тээврийн билет бичдэг болов. Дараа нь Татварын ерөнхий газарт байршууллаа. 2019 оны сүүлчээр хамгийн их ачаалалтай ажилладаг УБЕГ ойлгож, киоск машиныг дотроо байршуулсан. Улсын бүртгэлийн үйлчилгээ нэвтрээд ирэхэд төрийн бусад байгууллагууд үйлчилгээгээ холбож эхэлсэн. Одоо бол төрийн үйлчилгээ бараг 100 хувь Гэрэгэ киоскод орсон. Өнөөдөр бид жилд давхардсан тоогоор таван сая хүнд үйлчилж байна. Монголд таван сая хүнд үйлчилдэг төрийн байгууллага гэж байхгүй л дээ. Төрийн үйлчилгээний 70 хувийг дангаараа гүйцэтгэдэг УБЕГ-аар жилдээ 1.7 сая ширхэг үйлчилгээ үзүүлдэг. 

Киоск машиныг Дүнжингаравын Нэг цэгийн үйлчилгээний төвд тавьчихсан чинь хажуугийн банкууд руу хүн орохоо больж л дээ. Тэгээд банкуудын гомдлоор Цагдаа, Тагнуул, Сангийн яамны хамтарсан баг гаргаж, УБЕГ болон манайхыг жил тойрон шалгасан юм аа. Шалгаад киоскоос олсон ашгийг бүтэн жилээр нь харахад 28 сая төгрөг байсан юм билээ. “Энэ чинь ямар учиртай тэнэг компани вэ?” гэж гайхсан гэдэг. /инээв/ Иймхэн ашгийн төлөө хэдэн тэрбумаар нь зарцуулчихсан. Бидэнд улсаас авсан нэг ч төгрөг байхгүй, ямар нэг тендерээр ажиллаагүй. Өөрсдөө машинаа гаргаж тавиад л Улсын бүртгэлийн үйлчилгээг холбосон. Гэрэгэ киоск машинаар улсын бүртгэлийн үйлчилгээ, бүх төрлийн татваруудыг төлөх  боломжтой. Улсын хэмжээнд нэг сая автомашин бүртгэлтэй гээд яривал том тоо гарна. Хэрэв Гэрэгэ өөр улсад байсан бол хүн амынхаа 70-80 хувьд хүрч үйлчилдэг асар том компани юм. Бид анхны киоскоо үйлчилгээнд оруулснаас хойш дөрвөн жилийн турш дан зардал гарч байсан, дөрөв дэх жилээс нь ашиг олж эхэлсэн. Анхнаасаа ашигт огт анхаараагүй, технологио л улам сайжруулахын төлөө ажилласан.

-Технологийг хөгжүүлснээр танай компани төрийн томоохон зардлуудыг хэмнэжээ?
-Төрийн байгууллагуудын байр, цалингийн зардал гээд маш их урсгал зардлыг хэмнэхээс гадна татвар төлбөрийн орлого төвлөрүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна. Төрийн үйлчилгээг автоматчилсны төлөө төр олж байгаа орлогоосоо тодорхой хувь өгөх ёстой юм. Дэлхий даяар системийн үйлчилгээ үзүүлж байгаа технологийн компанидаа орлогынхоо 5-10 хувийг өгдөг, түүгээр нь компани зардлаа нөхөж, системийн доголдол үүсвэл төр биш компани нь хариуцаад сайжруулж явдаг юм. 

Нэг төгрөгийг 2-3 болгож өсгөх зарчмаар мөнгөтэй болсон хүмүүс технологийн бизнесийг ойлгохгүй юм билээ

-Ямар ч компани ашгийн төлөө байгууллагддаг шүү дээ. Дөрвөн жил ашиггүй ажилласан гэхээр сайн ойлгохгүй юм. Та тийм баян хүн үү?
-/Инээв/ Chat GPT үйлчилгээ анх гараад долоо хоногийн дотор бараг 100 сая долларын орлого олж байв. Одоо тэрбум доллар давсан байх. Үүнийг гаргах гэж 10 жилийн өмнөөс ажилласан. Майкрософт компани 10 жилийн хугацаанд бараг 20 тэрбум доллар зарцуулаад гарч ирсэн бүтээгдэхүүн нь ганцхан апп байхгүй юү. Үүний цаана нүдэнд үл харагдах ямар том том дэд бүтцүүд хийж байгааг төсөөлшгүй. Тэр их дата мэдээллийг хаана, хаанаас яаж цуглуулсан байх вэ. Дээр нь хиймэл оюун ухааныг ажиллуулж, датаг эрэмбэлэн цэгцэлж хадгалдаг асар өндөр хүчин чадалтай том том компьютерүүд ашиглаж байж технологи бүтдэг.

Жирийн бизнесмэн нэг төгрөгийг 2-3 төгрөг болгохын төлөө ажилладаг. Бизнесийн хэвийн сэтгэхүй бол тэр. Харин технологийн бизнес үүний эсрэг зүй тогтолтой. Нэг мөрөөдөл тавьчихаад 100 төгрөгийг байхгүй болтол нь үрнэ. Эрүүл ухаантай хүн технологийн бизнес хийдэггүй гэдэг яриа байдаг нь үүнтэй холбоотой. Бод л доо, ямар эрүүл ухаантай хүн нэг бүтэхгүй зорилго тавиад байгаа бүх мөнгөө үрээд, байхгүй мөнгөө бусдаас босгож үрэх вэ? Эцэст нь төсөл амжилттай болно гэсэн баталгаа байхгүй шүү дээ. 100 төгрөгийг 10 жилийн турш системтэйгээр үрсээр байгаад нэг төгрөгтэй үлдлээ гэж бодъё. 100 тэрбум л даа, ер нь. Тэгж үрсээр амжилт үзүүлбэл дараа жил нь шууд 100 тэрбумаа олно, хоёр дахь жил нь дахин 200-г гэх мэтээр гэрлийн хурдаар өсөж, тэсрэлттэй томордог өвөрмөц бизнес.

-Үүнийг технологийн компанийн хөгжлийн зүй тогтол гэж ойлгож болох уу?
-Энэ бол дэлхий даяар технологийн компанийн хөгжлийн зүй тогтол. Тэгэхээр энэ жамыг  ойлгосон “тэнэг” хүн л технологийн бизнес хийнэ. Монголд мөнгөтэй хүмүүс байна. Гэхдээ  үүнийг ойлгох хүн байхгүй юм билээ. Ийм бизнес яриад би олон хүний өрөөнөөс “хөөгдөж”  гарсан даа. /инээв/ Монголоос хэдхэн найзууд минь миний энэ тэнэг санаанд итгэж эхний хөрөнгө оруулалтыг  хийсэн. Бараг тэрбум төгрөг босгоод эхэлж байсан. Нэг төгрөгийг 2-3 болгож өсгөж, мөнгөтэй болсон хүмүүс үүнийг ойлгохгүй юм билээ, арга ч үгүй биз дээ. 

-Шинэчлэн гаргасан Гэрэгэ апп киоскоосоо ямар онцлогтой вэ?
-Бидний хэрэглэж байгаа ухаалаг утас бол жижиг компьютер юм. Ухаалаг утас трэнд болсон учир апп-аа хөгжүүлэхэд төвлөрснөөр анх гаргасан апп бол Гэрэгэ. 2018 онд Гэрэгэ компанийн нээлт хийж, гэрэгэ апп-ыг танилцуулсан. Апп дээр анхаарал тавьж жил гаруй ажилласан ч биднээс үл хамаарах асуудлууд гарч ирсэн. Монголд олон зуун апп хийгдсэн ч нийтийн хэрэглээ болоод бужигнуулаад байгаа апп ховор л доо. Хүн болгон ухаалаг утастай нь үнэн боловч хүн болгон дата-тай байдаггүй юм байна. Төлбөр тооцоо онлайнаар хийгдэж байх ёстой атал апп дээрх төлбөр тооцооны систем өнөөг хүртэл  шийдэгдээгүй, банкны хараат байдалтай. Дундын төлбөр тооцооны шийдэл байхгүйгээс апп-ы үйлчилгээнүүд унаж байгаа юм. Тиймээс байгалийн шалгарлаар гэх үү киоск нь түрүүлээд хөгжчихсөн.  

Гэрэгэ киоск бол томхон шиг гар утас. Анх ТҮЦ машин гэж том данхар шүүгээ байсан бол  киоск машин нимгэрсэн, эцсийн зорилго нь гар утасны апп-аа бодоод байгаа юм. Утсаар   ярихгүй ч гэсэн утас гэж ойлгож, хөгжүүлэлтээ хийхээр шийдсэн. Бид киоскийн хийдэг бүх  үйлчилгээг үзүүлж чаддаг апп бүтээхийг зорьсон.

-Киоск хаана байна гэж хайж явахгүй утсандаа апп-аа татсан байхад төрийн үйлчилгээг авах боломжтой гэсэн үг үү?
-Гар утсандаа апп-аа татсан байхад үүгээрээ иргэний үнэмлэхээ уншиж, банк орохгүй, пос машин хэрэглэхгүй гүйлгээ ч хийнэ. Энэ бүх дутагдлыг нөхсөн апп гаргасан. Гар утас чинь пос машин болно гэсэн үг. Дээр нь иргэний үнэмлэхтэй холбоотой үйлчилгээнүүд, цахим гарын үсгийн хэрэглээг тэлэх хамгийн том суваг бол энэ. 

Улсын хэмжээнд нэг сая гаруй хүн цахим гарын үсэг авсан байдаг. Гэвч иргэдийн 99.9 хувь нь пин кодоо мартсан гэдэгт итгэлтэй байна. Банкны картынхаа пин кодыг мартчихвал АТМ эсвэл банкинд нь очоод сольж болдог. Ийм үйлчилгээ байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол дахин дахин гарын үсэг авна гэсэн үг үү? Ойлгомжгүй байгаа юм. Бид энэ бүх дутагдлуудыг арилгаж, пинийг нь сольдог, шалгадаг  болголоо. Энэ бол Улсын бүртгэлд ч байхгүй ноу хау юм. Зөв хэрэглээг бий болгох гэж сайн дураараа ажиллаж байгаа юм. Уг нь энэ бол төрийн хийх ажил л даа. 

-Танай компанид мэдээллийн технологийн нэг том баг ажиллаад байна аа даа?
-Томоос гадна чанартай сайн баг байна. Инженерүүд ч дотроо ур чадвараараа ангилагдана. Монголд энэ 30 жилийн хугацаанд 100 мянган хуульч бэлдсэн гэдэг. 30 жилд бид 3000 хүрэхгүй IT-гийн инженер бэлдсэн. Жилд 50-60 гарч байсан, одоо 100 дөхөж байна. Үүний 70-80 хувь нь гадаадад гарсан. IT-гийн мэргэжилтний онцгой хомсдолтой байна. Монголоосоо чадварлаг инженерүүдийг олж, цуглуулж үр дүн гаргах нь технологийн компанийн үндсэн зорилго байдаг. “Гэрэгэ”-д онгиролгүй хэлэхэд онцгой сайн баг цугларсан. 

Ямар ч мэргэжил эзэмшсэн код бичиж сурцгаа. Машин яаж ажилладгийг ойлго, дүү нар минь 

-Дунд сургуулийн 12-р ангийнхан төгсөлтийн болон ирээдүйн мэргэжлээ сонгох элсэлтийн шалгалтдаа бэлдэж байна. Энэ үед IT-гийн мэргэжлийг сонговол ямар давуу талууд бий болох вэ? 
-Технологи бүх салбарт орчихлоо. IT-гийн мэргэжил эзэмшинэ гэхээс илүү хүн бүхэнд жолооч болох шаардлага үүссэн шиг ямар ч мэргэжлийн хүнд IT-гийн мэдлэг, энгийн түвшний кодингийн мэдлэгтэй байх нь зайлшгүй эзэмших ёстой ур чадварын нэг болсон. Учиргүй мэргэшиж, гүнзгий ордоггүй юм гэхэд ойр зуурын код бичдэг байвал салбар салбартаа давуу талтай болно. Код бичдэг эмч байвал эмч нар дундаа ялгарна. Америк, Австралид код бичдэг геологич нар мэргэжлийн ажлаа кодингтойгоо холбоод өөрөө бичиж, цаашаа хиймэл оюун ухааныг сургасан янзын янзын шийдлүүдийг уул уурхайн салбарт гаргаж ирж байна. 

Тийм хүмүүс нь салбартаа илүү үнэлэгдэж байна. Үндсэн мэргэжилд нь асар том дэмжлэг үзүүлэх ур чадвар юм. Тэгэхээр ямар ч мэргэжил эзэмшсэн бай дүү нар минь код бичиж сурцгаа, машин яаж ажилладгийг ойлго. Ирээдүйд чи тэртээ тэргүй машинуудын дунд амьдарна, тэднийгээ яаж удирдахаа мэдэж байх хэрэгтэй шүү дээ. 

-Технологийн бизнесийн хөгжлийн дэлхийн чиг хандлага ямар байдаг вэ? 
-Бид нар дэлхийн чиг хандлагаа хараад мөрөөдлөөрөө ажилладаг. Монгол бол дэлхийгээс  тэс өөр уруугаа харчихсан. Дэлхий дээр болдог бүхэн Монголд ирэхээр болохоо байчихдаг. 

-Яг юу нь тэр вэ? 
-Ялангуяа технологийн шийдлүүд дээр. Инноваци бол цоо шинэ зүйл учир дүрэм журмыг зөрчиж бий болдог. Гадаадад бол их энгийн хэрэглээ, Монголд хэрэглэе гэхээр баахан дүрэм журмуудтай нь зөрчилдөөд юу ч хийж болдоггүй. Тэгсэн атлаа инноваци хий гэдэг. Хууль дүрэм журам бол амьдралд бий болсон харилцааг зохицуулах гэж араас нь гардаг. Тэр нь одоо арай дээр болж байна. 

Нэг шинэ зүйл хийхээр наадах чинь болохгүй гээд бүх талаас нь хаадаг хориг саад технологийн салбарт хамгийн их ажиглагдаж байна. Энэ бүх бэрхшээлээс болоод технологийн салбарт маш олон залуучууд сонирхолтой төсөл эхлүүлсэн ч ихэнх нь орхилоо.  Нэг үе технологийн маш олон спартап компани бий болсон, чамгүй хөрөнгө оруулалт татаж ажиллацгаасан. Тэднээс тэсэж үлдсэн нь цөөхөн дөө. Манай улсад технологийн салбар ажиллах хөрс суурь, эрх зүйн орчин буруу байна гэсэн үг. Технологийг хэн эзэмшиж, хэн зөв ашиглаж, хэн бүтээж байна тэр улс л хөгжиж байна шүү дээ. 

-Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсноор асуудал хэр зэрэг шийдэгдсэн бол?  
-Салбарын яам чадлаараа ажиллаж байна. 400 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дижитал баримтыг хүлээн зөвшөөрүүлж, хууль эрх зүйн гарц нээж байна. Энэ бол маш том ажил. Үүний цаана шийдэх асуудал ч их байна. Технологи хууль журмыг тоохгүй, өөрийнхөө жамаар  хөгждөг. Нэг юм хийе гэхэд заавал нэг хуулийн заалттай тулдаг, тэгээд нэг дарга өөр дээрээ дуудах гээд байдаг. Энэ бол Монголд олон жил явж ирсэн авлигын тогтолцоо юм. Заавал өөрөөсөө хамааралтай байлгаж тэр хүн авлигаа авна шүү дээ. Ингэж байж ажил нь ахидаг, үгүй бол үйл ажиллагааг нь цуцална гэдэг. Энэ тогтолцоо амь бөхтэй оршсоор байна. 

30 жилийн өмнө Монголд  “Монел” компьютер хийж байхад “Самсунг” талх шарагч хийж байлаа

-Хүнд суртал, авлигыг арилгах гарц нь технологи юм байна. Технологи хамгийн шударга уу? 
-Технологи хүн биш машин учир ямар нэг найраанд орохгүй, авлига авахгүй, нэхэхгүй. Яаж программчилна, тэгж л ажиллана. Шударга бусаар программчилбал шударга бус л ажиллана л даа. /инээв/ Гэхдээ нийтийн хэрэглээний системийг шударга бусаар программчлах ямар ч боломжгүй. Авлигаас салах үндсэн арга механизм бол яах аргагүй технологи. Америк, Япон зэрэг хөгжсөн орнууд технологийг хөгжүүлсэн учир авлигын асуудлыг шийдэж чадсан. Өдөр тутамд хүний амьдралд оролцдог харилцаанд нь авлига байхгүй, тэнд нь систем ажилладаг гэсэн үг. Нэг хүн төрийн үйлчилгээ авна гэхэд 30 жил болсон систем нь ямар ч асуудалгүй ажиллаж  байдаг. 

-Технологийг бүтээдэг, гарц шийдлийг нь зурдаг хүний хувьд Монгол Улсад хийх ажил хэр их байна вэ? 
-Байхаар барах вэ дээ. Маш энгийнээрр шийдэх асуудлыг 2-3 жилээр хуралдаад ч шийдэж чадахгүй болохоор нь гайхдаг. Төсвийн хэчнээн их хөрөнгө үрээд байдаг, тэгээд ч шийдэгддэггүй. Уг нь тэгж их цаг хугацаа зарахгүйгээр “Энийг засъя” гээд компаниуддаа  хүсэлт тавибал дор нь хийгээд өгнө. Бид сүүлдээ үнэгүй хийж өгье гээд байгаа. Жишээлбэл, “Авто тээврийн салбарт машины бүртгэлээсээ эхлээд буруу байна. Суурь бүртгэлээ засахаас эхэл” гээд тайлбарлахад сайд нар нь ойлгодог юм. Яг хийе гэхэд дундаас доод шатандаа очоод л замхардаг. Агентлагт ажиллаж байгаа IТ-гийн багийнхан нь гацаадаг. Технологийн компани төртэйгээ хамтарч ажиллах нэгж нь аль ч газрын Мэдээллийн технологийн хэлтэс. Төрийн байгууллагуудаас биднийг дэмжиж ажилласан нь маш цөөхөн. Шат шатандаа асар олон ажлыг нураасан. 

-Ойлгохгүй байна уу? 
-Ойлгохгүйдээ биш, аль ч газарт хувийн амбиц хөөсөн хүмүүс байдаг. Дарга нь технологи мэдэхгүй, болох талаас нь яривал ажил явах гээд байдаг. 100 хувь сайн зүйл гэж байхгүй л дээ. Технологид ч сөрөг тал байдаг. 99 хувь нь сайн, 1 хувь нь асуудалтай зүйлийг унагаая гэвэл нэг хувийг нь ярихад л ажил зогсдог. Асар олон асуудлыг шийдэж байсан технологи яг ийм замаар унасан. Олон салбарт системийг нь бичиж бэлдээд, “Ингэж ажиллуулбал зүгээр. Бид үнэгүй хийж өгье, үйлчилгээнээсээ багахан төлбөр өгөхөд болно” гэдэг л санал тавьдаг. Энэ бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны их зөв модель. Үүнийг нутагшуулах гээд дийлэхгүй байна. Сүүлдээ ер нь сөхөрч байна. 

-Шалтгаан нь юу вэ? ЦХХХ-ны сайд нь бас энэ талаар хөндөж яриад байх шиг байна л даа?  
-Дунд, доод шатны авлигачидаа төр өөрөө хянаж чадахаа больсон. Ямар ч сайд ирсэн “Сайд ирж л байдаг, би байж л байдаг” гэсэн хандлагатай. Нүүрэн дээр нь тэс өөр өнгөөр ярьчихаад, цаагуураа хорлож байдаг ийм бүхэл бүтэн давхарга байна. Энэ давхаргыг технологи л арилгана. Н.Учрал сайдын хийж байгаа ажилд шүүмжилмээр юм байдаг, өөрт нь ч хэлдэг. Гэхдээ салбарын хөгжлийн төлөө Н.Учрал сайд шиг байр сууриа хамгаалж, тууштай зүтгэсэн сайд өмнө нь гарч ирээгүй. Энэ бол анхны тохиолдол, тиймээс би талархаж дэмждэг юм. 

Сайд дарга нарыг буруу мэдээллээр хангадаг маш том аюул байдаг. Үүнээс нь хол байлгахын тулд үнэнийг хэлж, тайлбарлахыг хичээнэ. Хэлж өгөхөөс гадна хийж үзүүлэх, тодорхой шийдлүүдийг санал болгохыг хүсдэг.  Жишээлбэл, Нүүрс тээврийн машинуудын хөдөлгөөнийг технологиор хянаж болох ийм систем байна гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад танилцуулж байлаа.  Захирал нь дэмжээд, “нэвтрүүлье” гэж байтал IT-гийн албаны дарга нь дэмжээгүй. Дараа нь БЭТ-д нь ч танилцуулсан боловч илүү том хулгайтайгаа тэмцээд анхаараагүй юм. Эцэст нь одоо тийм систем хэрэгтэй гээд тендер зарлах гэж байна. Уг нь манайд шийдэл нь бэлэн байгаа юм, эртнээс санал болгосон шүү дээ. Төрийн ажил нэг иймэрхүү янзтай л яваад байна.

-Та мэдээллийн технологийн салбарт олон жил ажиллаж болохгүй бүтэхгүй, болж бүтэж байгаа бүгдийг өөрөө харж, дүгнэж яваа хүн. Шийдвэр гаргах түвшинд танай салбарыг ойлгох, тантай нэг хэлээр ярих хүн ер нь байдаг уу. Та УИХ-ын сонгуульд яагаад нэр дэвших болов? 
-Монгол Улс зах зээлийн нийгмийг сонгоод 30 жил болсон ч технологи хөгжих хөрс суурь нь тогтохгүй байна. Хөрс суурь гэж би эрх зүйн орчныг хэлж байгаа юм. Монголд “Монел” гэж мундаг компани байлаа. Миний анх харсан компьютер бол “Монел”-ын ах нарын бүтээсэн компьютер. Монгол яаж буруу явсан нь “Монел”-ийн жишээн дээр тодорхой харагддаг. Солонгосын “Самсунг”, манай “Монел” хоёр нэг жил байгуулагдсан,  Тэгэхэд өнөөдөр Самсунг ямар болов? Дэмжиж чаддаг, зөв улсдаа технологи яаж хөгжиж байгаагийн тод жишээ энэ. “Монел” компьютер хийж байхад “Самсунг” талх шарагч хийж байсан гээд бод доо. Монголчууд түрүүлж явсан юм. Төрөөс нь дэмжээд тэр эрчээрээ явсан бол хаа хүрэх байсан бол? гэж харамсдаг. Буруу тогтолцооны уршгаар тэр гайхалтай оюун ухаан үнэлэгдсэнгүй. Манай хэдэн залуус тууштай зүтгэсээр “Эхлэл” гэж гар утас хийсэн. Буруу тогтолцоотой нийгэмд дотоодынхоо дарамт шахалтын дор хана мөргөж, дампуурсан. Одоо тэр залуус Хятад руу гараад ажиллаж байна. Тэр залуучууд хэдхэн жилийн дараа нэлээд сайжраад гарч ирнэ, харж л байгаарай. 

Тийм учраас би мэдээллийн технологийн салбарт 30 жил ажилласан туршлагадаа тулгуурлаж, ирээдүй хойч үеийн залуустаа зөв хөрсийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллахаар шийдсэн. Би УИХ-ын Тамгын газарт 10 жил ажилласны хувьд УИХ-ын гишүүн гэж ямар зовлонтой ажил байдгийг сайн мэднэ. Олны нүдэн дээр нүцгэн зогсож байгаатай адилхан шүү дээ. Энэ ажил  миний хувь хүний онцлогоос тэс өөр ажил юм. Үнэндээ би ийм ажилд дурлаж байсангүй. Хэрэв үнэхээр хүсэж байсан бол Төрийн ордонд 10 жил ажиллахдаа хэн нэг даргын цүнх баригчаас эхлээд явсан бол өдийд нэг юманд хүрчих байсан болов уу. Тэгсэнгүй, төрийн албан хаагчаа хийж байгаад Америкт сурж ирээд, мэргэжлээрээ хувийн бизнесээ хийсэн хүн. Улс орноо өөрчилье, болохгүй байгаа зүйлсийг болгоё гэсэн хүсэл тэмүүлэл улс төр рүү хөтлөөд байна. 

Авлигыг одоогийнхоос 60-70 хувиар бууруулах боломж технологид бий

-Та 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан байх аа? 
-Нийгмээ өөрчилье гэсэн сэтгэхүйтэй залуус нэгдэж анх “Хүн-хөгжил” клуб байгуулсан нь ХҮН намын эхлэл байв. Бид ХҮН намаараа 2016 онд анх удаа УИХ-ын сонгуульд оролцохоор төлөвлөж байсан ч зохион байгуулалттай явуулгаас болж намаараа сонгуульд оролцох боломж гараагүй. Ингээд бидний хэдэн нөхөд бие даан нэр дэвшицгээсэн. Би Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн. Сонгуулийн дараа “Одоо миний улс төрийн замнал дууслаа. Өмнөх  ажлаа хийе” гээд найзуудтайгаа гар бариад улс төрөөс гарсан юм. Түүнээс хойш долоон жил мэргэжлийн ажлаа хийлээ, чамгүй амжилттай. Ингээд ажиллая гэхэд болохгүй болохоор нь  заавал хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд нь ажиллаж, ойлгуулах шаардлага тулгарч байна л даа. Улс төрийн түвшинд технологийн талаар ярьдаг хүн алга, юун дээр алдсанаа  мэдэж байгаа ч юм алга. Шийдвэрүүд одоо цаг дээр л гараад байна. Ирээдүйг харахгүй байна, системийг бүтээнэ гэдэг урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх ажил. Олон хүн зэрэг ажиллаж байж систем тогтдог, нэг нь эсрэг байхад л тэр систем нурна. Нэг авууштай нь систем нэг ажиллаад эхлэхэд дараа нь ямар ч дарга ажиллаад нурааж чадахгүй бат бөх тогтдог онцлогтой. Тэгэхээр л авлигаас ангижирна. Системийн хүч гэж энэ юм. 

Бие биеэсээ хамаарсан систем нэг ажиллаад эхлэхэд нураах аргагүй байдаг. Шат шатанд бүрдсэн их олон систем бүтээх хэрэгтэй. Үүнийг урт хугацаанд, тууштай хөөцөлдөх, бүтээх ажлыг гардан ажиллаж байгаа хүний хувьд тэнд нь очиж, дуу хоолойгоо хүргэе гэж шийдвэрээ гаргасан. Технологийн мэргэжлийн хүний хувьд улс оронд авлига хээл хахуулийн асуудлыг шийдвэрлэчих юмсан гэсэн амьдралын зорилго байна. Үр хүүхдэдээ огт авлигагүй нийгэм үлдээнэ гэж амлаад яах вэ. Одоогийнхоос 60-70 хувиар бууруулах боломж технологид байгаа юм. 

-Технологийн хүчээр авлигыг хамгийн багадаа 60 хувь шийднэ гэж Та хэлж байна. Энэ боломжийг харсан учир улс төрд хүссэн ч эс хүссэн ч орж байгаа хэрэг үү? 
-Тийм ээ, өөр арга байхгүй. Болгох гээд гадуур нь 7-8 жил явлаа, болдоггүй юм байна. 

-Та амин хувиа бодож, урдах ажлаа хийгээд явбал энэ салбарт удаан ажилласны хувьд өөрийн компаниа болгоод явчих байх, тийм үү? 
-Яг үнэндээ надад ямар ч асуудал алга. Сайхан гэр бүл, хамт олон, дуртай ажил байна. Юу  дутсан гэж тэнд очихыг хүсэх вэ. Гэвч амиа бодох цаг биш байна. Бодит амьдрал өөр зүйл шаардаж байна. 

-Компаниа танай гэр бүлийн хүн удирддаг юм байна. Бас технологийн мэргэжилтэй хүн үү?
-Миний эхнэрийг Н.Энхжаргал гэдэг, эдийн засагч мэргэжилтэй. Германд олон жил сурсан өндөр боловсролтой эмэгтэй бий. Унаган орос хэлтэй, англи хэлийг дараа нь сурсан. Герман хэл нь бол төгс гэх юм билээ, мэддэг хүмүүс нь. Ерөнхийлөгч Н.Багабанди Германд айлчлахад манай хүн орчуулагчаар нь ажилласан гэдэг. 

-Монголын нөхцөлд шийдвэр гаргах түвшинд инженерийн орон зай дутагдаж байгаа нь үнэн шүү дээ? 
-Бид технологийн эрин зуунд амьдарч байна. Технологийн эринд амжилттай яваа улс орнуудын удирдлага, толгойд хэн байна вэ? гээд харахад салбар салбарын технократууд нь байдаг. Технократ гэхээр зөвхөн технологийн салбарын төлөөлөл биш, мэдлэгтэй, туршлагатай, байгалийн инноватор буюу өөрчлөх хүсэл сонирхолтой хүмүүс байдаг. Нийгэм, эдийн засгийн салбар, хууль зүйн салбарын технократ гэж байна. Асуудлыг шийдэхдээ  технологийг суурь болгон харж, технологиор шийдэхийг зорьдог хүмүүс юм. Ийм хүмүүс л олноор гарч ирэх ёстой юм. Бид хөгжмөөр байвал технологи дээр л бууна. 

-Ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Ирээдүй ямар болохыг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан энэ янзаараа яваад байж болохгүй гэдгийг мэдээд байна. Би улс төрд орлоо гээд бүх асуудлыг өргөс авсан мэт шийднэ гэж байхгүй. Шаардлага хангахгүй болсон төрийн суурь системийг зөв голдиролд нь оруулж, бие биеэсээ хамаарсан системийг ажиллуулах ёстой. Мэдээлэл ил тод болсноор хяналт бий болно. Олон нийтийн хяналтад оруулснаар эцсийн дүндээ ямар ч том дарга түүнийг өөрийнхөөрөө өөрчилж чадахгүй. Одоогоор яам, агентлаг бүхэн өөрийн салбарын мэдээллээ өөрөө эзэмшинэ гэдэг, хоорондоо мэдээллээ солилцдоггүй. Ийм байдал нөгөө талаас маш аюултай. Мэдээлэл ганц байгууллагад хадгалагдаж байгаа тохиолдолд программист нь мэдээллийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн дураараа өөрчлөх эрсдэлтэй. Мэдээллийн аюулгүй байдал хангагдахгүй байна гэсэн үг.

Улстөрч хүн бол ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хувийн оноогоо нэмэгдүүлэхийг л хүсдэг,  улс орноо боддоггүй юм байна. Ийм замаар явж ирсний үр дагавар нь манай өнөөдрийн нүүр царай шүү дээ. Монголд өнөөдөр болж бүтэж байгаа зүйл байна уу? гэж гудамжинд яваа 10 хүнээс асуугаад үз дээ. Бүгд л “болохгүй, бүтэхгүй байна” гэх байх. Яагаад? Мэдлэг, мэргэжилтэй, ажлын туршлагатай хүмүүс нь хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байж асуудлыг углуургаар нь шийдэхгүй л бол 30 жил үргэлжилсэн энэ процесс явсаар байх болно. 

-Та УИХ-ын гишүүн болбол ямар асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах вэ? 
-Зарим хүн улстөрч гэхээр бүх салбарыг мэддэг гэж ойлгоод байх шиг. Зүгээр сонссон зүйлээ өөрөө судлаад мэдсэн хүн шиг ярьдаг хүмүүс байдаг л даа. Ямар ч салбарт мэргэжлийн чиг хандлага, ирээдүйг төсөөлөх чадвар гэх мэт зүйл мэдлэг, туршлага дээр тулгуурлаж бий болдог. Миний хувьд мэдээллийн технологийн салбарт 30 жил ажиллаж сайн, мууг нь мэдэх болсны хувьд салбарынхаа асуудлыг ярина, шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Түүнээс би зам, гүүр барих, жорлон яаж засахыг мэдэхгүй. Би системийн дэд бүтэц, төрийн мэдээллийн солилцоо яаж явагдах, мэдээллээ солилцох архитектур нь ямар байх, төлбөр тооцоог яаж шуурхай хийх зэрэг асуудлыг бий болгохын төлөө ажиллана. Үүнийг Монголоос бусад улс орнууд хийчихсэн. Тэндээс нь хуулж авчраад, хуульчилж журамлах л асуудал юм. 

-ХУР, И-Монголиа системүүд төрийн үйлчилгээ цахимжиж, хэрэглээнд нэвтэрсэн хэлбэр мөн үү? 
-Нийлмэл системийн эхний загвар болох ХУР, И-Монголиа систем бол ингэж мэдээллээ солилцоцгооё гэсэн үзүүлэн юм. Гэхдээ ганц И-Монголиагаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Тэгэхээр үүнийг салбар салбарт зөв бүтцээр буулгаад, хооронд нь мэдээлэл солилцдог болгож, И-Монголиа бүгдтэй нь холбогддог болох архитектураар явах ёстой юм. 

-Мэдээллийн технологийн салбарыг нэг том бүтээн байгуулалт гэж үзвэл одоогоор энэ ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ? 
-Барилгад суурь хундаамаас эхлээд шал, хана, тааз, цонх, сантехникийн шугам сүлжээ байх ёстой гэх мэтээр тооцвол Монголд бүгд бий буюу хийгдээгүй юм байхгүй гэхэд болно. Тэгсэн хэр нь хоорондоо уялдаж ажилладаггүй. Өөрөөр хэлбэл барилгаа сууриас эхлээд буруу барьчихсан. Үнэндээ байшин болж чадаагүй гэсэн үг. Байшинд ордог орцууд нь бол бий. Ингэж л зүйрлэмээр юм уу даа. 

Цар тахлын хүнд үед “Гэрэгэ системс” үүргээ гүйцэтгэсэн

-Ковидын үед халдварын бүртгэл, мэдээллийг Гэрэгэ системсээр хийсэн. Тэр үед та бүхэн хэрхэн ажилласан бэ?  
-Эмч нар анх шинжилгээ өгөхөөр ирсэн иргэний бүртгэлийг цаасан дээр гараар бичдэг байсан. Бид иргэний үнэмлэхийг нь пос машинаар уншуулж, гараар бичдэг ажлыг автоматчилсан. Ингэснээр цаг хэмнэхээс гадна гараар бичсэн бүртгэлийг өөр нэг эмч цахим системд оруулахдаа бичгийн хэвийг нь гаргахгүйгээс, эсвэл алдаж бичсэнээс болж шинжилгээний хариу гарсан ч шинжилгээ өгсөн хүнээ олохгүй. Эерэг гарсан байлаа гэхэд тэр хүндээ эргэж мэдээлэхэд асуудал үүснэ. Ийм асуудал тухайн үед нэлээд гарч, хэл ам болж байв. Гэрэгэ системсийг нэвтрүүлснээр энэ бүхэн шийдэгдсэн. 

Эмч нар иргэдийн цахим үнэмлэхийг пос машинд уншуулж бүртгэн, шинжилгээний сорьц авч хуруу шилэнд бар кодыг нааснаар шинжилгээ авах ажил нь дуусна. Бусад бүх шат дамжлага автомат. Шинжилгээний хариу тухайн иргэний гар утсанд мессэж ирнэ, эсвэл Гэрэгэ системс-д нэвтэрч авна. Үүний үр дүнд шинжилгээний хариу улсын хэмжээний тоон мэдээлэл нь минут, секунд тутамд дэлгэц дээр жирэлзэн гарч байдаг болсон. Бүртгэлийг автоматжуулснаас гадна цаашид тархалтын тандалт судалгааны маш том систем болж, олон эмч, олон байгууллага ашигладаг болсон доо. Системээ нэвтрүүлэхийн тулд бид Улаанбаатарт 10 мянган эмчийг сургасан. Энэ бол бидний бүтэн хоёр жилийн ажил болсон. Тэр хооронд системээ тасралтгүй хөгжүүлсэн, их аятайхан систем болсон. Харамсалтай нь Эрүүл мэндийн дараагийн сайд нь зогсоосон. Энэ системийг тухайн үед ЭМЯ биш Онцгой байдлын газар хүлээж авсан. Уг нь ЭМЯ-ны ажил юм, гэвч Онцгой байдлын байгууллагын нэр дээр байсаар гэрээний хугацаа дууссан. Одоо нэг эзэнгүй систем бэлэн байна. 

-Ковидын бүртгэлийн системийг одоо үргэлжлүүлэн ашиглах боломжтой юу? 
-Ямар ч асуудалгүй ажиллана. Ковид бол нэг л төрлийн халдварт өвчин. Монголд 30 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэлтэй. Бусад халдварын бүртгэл мэдээлэл, тандалт судалгаанд ашиглаж болно. ХӨСҮТ-ийн хамаг ажлаа удирдан чиглүүлж байсан шилдэг эрдэмтэн, судлаачидтай хоёр жил сууж бүтээсэн, эмч нар нь ашиглаад сурчихсан бэлэн систем юм. Датаг нь зөв оруулбал халдварын тархалтын байршлыг тогтоох, тухайн бүсэд ямар арга хэмжээ авах зэргээр шийдэл, хариу арга хэмжээ авахад илүү хялбар болно. Бидэнтэй хамтарч ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд “Бидний ажлыг үнэхээрийн хөнгөвчилж өгсөн” гэж маш талархалтай байдаг. “Гэрэгэ системс” ажилласнаар ковидын бүртгэл, мэдээллийг ажралгүй давсан. Эмч нар өглөө наймаас орой найм хүртэл уртасгасан цагаар ажиллаж иргэдээс шинжилгээний сорьц аваад, шөнө нь бүртгэлээ гараараа бичдэг байсныг системчилснээр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хэмнэсэн ажил болсон. 

-Та бүхэн Хилийн цэргийн бүртгэлийн программыг зохиож, нэвтрүүлсэн юм байна? 
-Тийм ээ. Ковидын дараа ХХЕГ-ын ажлыг хөнгөвчилсөн программ бичсэн. Хилийн цэргийн системийг эхлүүлээд 2.5 жил болж байна. Хилээр орж, гарч байгаа бүх хүнийг бүртгэнэ. Дээр нь гадаадын иргэдийн хурууны хээ, царайг таниулснаар өмнөх дататайгаа харьцуулж, өмнө нь орж ирээд дахин ирэхдээ пасспортоо солив уу, өөр нэрээр орж ирэв үү? гэдгийг илрүүлж, өмнөх түүхийг тулгаж, шалгах программ юм. Эхний хувилбараа дахин сайжруулсан хоёр дахь хувилбарыг гаргаж нэвтрүүлээд байна. Анхны программыг бид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд суурилуулсан. 

Ний нуугүй хэлэхэд ковид дэлхий даяар технологийн компаниудад бурхны бэлэг болсон. Бүх үйлчилгээ хаагдаж, технологид шилжихээс аргагүй болсон. ZOOM дэлхийн компани болсон. Технологийн хөгжлийг хэдэн арван жилээр урагшлуулсан. Тэрийг шүүрч авсан компаниудын нэг нь Гэрэгэ мөн. Сүүлийн 10 жилд Монгол Улс технологийн салбарт асар их дэвшил үзүүлсэн. Шинэ технологиуд ч орж ирлээ. Монголын IT-гийн компаниуд дотоодынхоо хэрэгцээний ямар ч программыг өөрөө хийх чадвартай болсон. 

Фэйсбүүк гэж нэг апп-ы ард 100 мянган программист ажиллаж байна шүү дээ 

-Манай улс барилгаа барьж сурлаа. Тэрэн шиг технологийн салбар нүдэнд харагдахгүй бүтээн байгуулалт өрнөж байна гэж хэлж болох уу? 
-Бүрэн ажиллагаатай систем буюу мэргэжлийн хэлээр бол backend гэдэг. Энэ бол нүдэнд харагдахгүй маш том дэд бүтэц. Фэйсбүүк бол нэг л аппликэйшн, үүний ард хэдэн зуун тэрбум долларын үнэтэй дэд бүтэц бий. Хэрэглэгчийнхээ мэдээлэл, зураг, видеог алдахгүй хадгалах, хамгаалах, хэдэн тэрбум хүн зэрэг хандахад гацахгүй ажиллуулах найдвартай байдлыг хангаж ажилладаг. Үүний төлөө Фэйсбүүк жилдээ 2-3 дата төвийг барьж, ашиглалтад оруулдаг. Фэйсбүүк гэж нэг апп-ы ард 100 мянган программист ажиллаж байна. Тэгэхээр нүдэнд үл харагдах ямар том дэд бүтэц байгуулж байгаа нь ойлгогдож байгаа биз. 

-Таны хообий юу вэ? 
-Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр найзтайгаа нэг хэсэг ууланд авирлаа. Монгол орны хамгийн өндөрлөг Алтай Таван Богдын Хүйтэний оргил 4374 метр өндөр. Монголд 4000 метрээс дээш өндөртэй хүн гардаг 14 оргил байдаг. Тэрний гуравт нь гарвал спортын мастер цол өгдөг гэнэ лээ. Би бараг 10-т нь гарсан байх. 

-Спортын мастер болсон уу? 
-Болоогүй, өгөөгүй. /инээв/ Уулын спортын хувцаснууд гоё юм билээ. Халуунд халдаггүй, хүйтэнд дааруулдаггүй, биед эвтэйхэн. Түүнээс хойш уулын хувцаснаас салахаа больсон. 

-Таны амьдралын зарчим юу вэ. Хийж байгаа ажлаас тань харахад шударга хүн байх гэж санагдаж байна? 
-Асуудал байвал шулуухан хэлчихдэг “сул” талтай. 

-Монголын технологийн компаниуд дэлхийн зах зээлд гарах боломж байна уу? 
-Монгол Улс мэдээллийн технологийн цөөхөн мэргэжилтэнтэй. Энэ бол Америктай харьцуулбал хүний нөөцгүйтэй адил. Залуугийн мөрөөдлөө бодохоор инээд хүрнэ. “Дэлхийд үнэлэгдэх технологийн компани бүтээе. Google, Apple-ээс юунд нь дутдаг юм, болгоно бүтээнэ гэж мөрөөдөж явлаа. Фэйсбүүк бол их энгийн зүйл шүү дээ. Гэтэл яагаад ийм том компани болчихов? Бүтэшгүйг бүтээхийн тулд гал шиг дүрэлзсэн сэтгэл байж технологийн компани цааш явна шүү дээ. Бодсон бүхнээ хийсэн ч гэсэн хөрс нь ийм байхад Монголоос дэлхийн компани төрөх боломжгүйг эцэст нь ойлгосон.  

-Тэгэхээр яах ёстой вэ? 
-Санаа бол хаа сайгүй төрж байдаг. Санаанд найдах хэрэггүй, тэр санаа бизнес болтлоо хол. Цахиурын хөндийд хэдэн сая программист, хэдэн арван санаа яриад явж байгаа. Үүнийг ажил болгох нь тэс өөр зүйл. Монголоос unicorn буюу тэрбум долларын үнэлгээтэй компани төрнө гэж байхгүй, тэгэхээр төрдөг газарт ажиллаж тэр дүрмээр нь тоглох хэрэгтэй. Цахиурын хөндийд 1 сая компаниас 4-5-хан компани юникорн болдог. Үлдсэн компаниуд нь алга болчихдог уу? гэвэл үгүй. Тэднийг том компаниуд нь худалдаад авчихдаг. Америк хүний санааг хулгайлж болдоггүй, оюуны өмч өндөр түвшинд хамгаалагдсан байдаг учир тодорхой санаа гаргаж, компани болоод ажиллаж байгаа хүмүүсийн бүтээлийг худалдаж л авна. Хуулна, хулгайлна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр том компанийн нэг эрэг шураг болох, хэрэгтэй шийдэл бүтээсэн байхад ажлаа үнэлүүлэх боломжтой. Манайхаар бол туслан гүйцэтгэгчээр ажиллана гэсэн үг. Бидэнд яг тэр загвараар ажиллах боломж бий. 

Оюуны өмч хамгаалагдсан газарт том компани хэзээ нэг компанийн хийсэн зүйлийг дуурайж хийдэггүй. Тэгэхээр гигантууд нь стартапуудын хийсэн ажлыг худалдан авч, өөрийн үйлчилгээний төрлийг нэмээд, улам томроод байдаг.

-Тэгвэл бид дэлхийн компани төрүүлэхийн тулд юу хийх вэ? гэсэн асуулт гарна аа даа.  
-Дэлхийн компани төрдөг газарт нь очиж ажиллах хэрэгтэй. Монголоос юникорн төрнө гэдэг үлгэр. Тийм үлгэрт итгэх ч хэрэггүй гэж би ойр дотныхондоо шууд хэлчихдэг. Харин төрүүлдэг газарт нь очиж ажиллаад үзвэл ямар вэ? гэдэг утгаар Н.Учрал сайд замыг нь гаргаж байна. Казахстан улс технологийн хөгжлөөрөө манайхаас хамаагүй түрүүлж яваа. Засгийн газар нь компаниа дэмжсэн. “Төрд ийм үйлчилгээ хэрэгтэй байна” гэж технологийн компаниуддаа захиалга өгч хийлгээд, үйлчилгээний төлбөрийн 30 хувийг тухайн компанидаа суутгуулдаг. Системийн тогтвортой ажиллагаа, сайжруулалтыг компани өөрөө хариуцаад явдаг. 

Казахстаны тэр компани бол Засгийн газраасаа 500 мянган долларын дэмжлэг авч, Silicon valley-д Силикон хаус байгуулсан. Тэндээ  стартап-ын сургалтад хамрагдаж, хөрөнгө оруулалтын сандаа бүртгүүлээд өөрсдөө жижигхэн сан байгуулж, хөрш зэргэлдээх 6-7 улс Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Монгол, Гүрж улс хамтарч нэг Силикон хаус нээсэн. Silk road house буюу Торгоны зам дагуух Төв Азийн улс орнууд хамтраад стартап бойжуулж, дэлхийн компани болгох зорилготой. 

Монголоос өнгөрсөн хоёрдугаар сард зургаан компани элссэн. Тэдний нэг нь Гэрэгэ. Би Калифорнд очиж үзье гэж бодож байгаа. Гэхдээ зорилго тавиад ажиллалаа гээд дэлхийн компани болж чадахгүй ч байж болно. Нэг талдаа аз эз гэж бас байна. Заавал тэрбум долларын компани болж чадахгүй ч гэсэн Apple эсвэл Facebook-т юм уу нэг программ зохиож өгөөд 10-20 сая доллараар зарж болно. Энэ бол бодитой зүйл. Нэг сайн санаа гаргаад, сангуудаасаа хөрөнгө оруулалт татаж түүнийгээ бэлэн бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлнэ. Сангууд нь том компаниудад зардаг. 
Дэлхийн технологийн компаниудыг бойжуулж, хөгжүүлэгч төв нь Калифорни дахь Silicon valley юм. Энэ загвараар хөгжсөн улс орнууд технологийн эдийн засгийн тухайлсан бүсүүдийг хөгжүүлж байна. Хятад улс  Silicon valley -г Шиньжаанд, Энэтхэг Бангалорт хөгжүүлж байна. Японы Silicon valley Кюүшү нь болж байх шиг байна. 

-Та УИХ-ын гишүүн болчихвол мэргэжлийн ажлаасаа хөндийрнө гэсэн үг үү?  
-УИХ-ын чуулганаар хэрэгтэй, хэрэггүй юм их хэлэлцэж байгаа харагддаг. Би хэлэх үгээ хэлчихээд, чуулганы танхимд код бичээд суучихна л гэж бодож байна. 
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан