-Амьтны ертөнц-
Германы Мюнхен хотын шувуу судлаачид 50 гаруй тас шувуу "Бойнг 747" онгоцыг сөнөөж чадна хэмээв. Тэд таван тас шувууг гурван хүний суудалтай нисэх онгоцтой мөргөлдүүлж үзсэн аж. Гэтэл нисэх онгоц юу ч үгүй сөнөсөн юм. Харин хоёр шувуу амьд үлджээ. Ийм туршилт хийсний дараа судлаачид магадлалын онолоор дээрх дүгнэлтэд хүрчээ.
Мөн 120 гаруй тогоруу сөнөөж чадах аж. Дашрамд сонирхуулахад Дэлхийн II дайны үед Их Британи улс Германы агаарын дайралтын эсэргүүцэх зорилгоор 15000 гаруй тас шувуу тэдний ирэх зүг рүү нисгэжээ. Тэр үед Германы нисэх хүчний 12 онгоц сүйрсэн юм.
Хамгийн баян нохой
Швейцарын нэгэн баян эр Хенрик Штабел 2009 онд 90 насандаа өөд болжээ. Тэрээр амьдралдаа хэзээ ч эхнэртэй болж байгаагүй. Мөн үрчилж авсан хүүхэдгүй юм. Хенрик гэрээслэл үлдээхдээ өөрийн тэжээж байсан Оулан хэмээх нохойдоо бүх өв хөрөнгөө үлдээжээ. Хуулийн байгууллагынхан Оуланыг эрх зүйн бүрэн чадамжгүй гэж үзэн хөрөнгийн 51 хувь болох нэг тэрбум гаруй евро өвлүүлэхээр болжээ.
Мөн түүний үхэх хүртэл асрагч Жулианог цагдаагийнхан байнгын хяналтан дор байлгах юм. Оуланд гадуур зугаалахдаа "Порше-911", "Мерседес Бенз АМС" загварын машин хөлөглөдөг юм. Харин хөрөнгийн үлдсэн хувийг Хенрикийн гурван үйлдвэрийн 1500 гаруй ажилчдад хувьцаа хэлбэрээр оноожээ.
Зааныг Аптрактидад нутагшуулна
Шотландын амьтан судлаач эрдэмтэн, доктор Албер Макмилан дэлхийн хуурай газрын хамгийн том амьтан гэгддэг зааныг Антарктидад нутаглуулах туршилт хийх гэнэ. Эрдэмтэн маань олон жил зааныг судалж ийм туршилт хийх санаа төржээ.
Түүний хувьд заан хэдэн мянган жилийн өмнө хүйтэн газар амьдарч байсан гэдэгт итгэдэг нэгэн аж. Тэрбээр хэлэхдээ "Заан гэдэг чинь сайхан амьтан шүү дээ. Бид л устгаж үгүйрүүлж байгаа болохоос хамгийн ашиг тустай, номхон дөлгөөн амьтан. Хүүхдүүд маань зааны дэргэд л өссөн гэж болно. Заан хүний зан төлөвт их нөлөөлдөг. Эзнийгээ гунигтай байвал хамт гуниглана. Би лав зааныг Антрактидад амьдарч чадна гэж үзэж байна. Харин хоол хүнсний асуудлыг нь Аргентин улсаас татах юм" хэмээжээ.
Бусад судлаачид түүний энэ туршилтыг боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд хэлэхдээ "Тэнэг эрдэмтэн л ийм логикгүй туршилт хийнэ шүү дээ. Хамгийн гол нь Антарктидад очсон зааны биеэр үс ургана гэх юм" хэмээжээ. Түүний туршилт амжилттай болно гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байгаа аж.
60 настай динго нохой
АНУ-ын түүхч, архелогчид Австралийн
хойд хэсэгт динго нохойны араг яс олжээ. Тус олдвор 2000 жилийн өмнөх
аж. Судлаачид араг ясыг чоных биш динго нохойных гэж баталсан байна.
Араг ясыг Денвер хотын түүхийн хүрээлэнд яс, генийн шинжилгээ хийхэд 60
жил амьдарсан нь нотлогдсон аж.
Архелогич Тони хэлэхдээ "Би үүнийг
дэлхийн хамгийн урт насалсан нохой гэж нэрлэмээр байна. Ер нь динго
нохой бусад нохойнуудын адил 8-12 жил насалдаг бол энэ удаагийн олдвор
үүнийг үгүйсгэж чадлаа" хэмээжээ. Судлаачид үүнтэй адилхан байж болох
араг яс олсон ч тэр нь үүнтэй адилхан наслаагүй аж.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/