gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.06
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Анхням: Хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэдэг байж магадгүй

Соёл урлаг
2010-04-26
0
Twitter logo

Жүжигчин Р.Анхнямтай ярилцлаа. Ярилцагч маань тун яаруу байсан болохоор бидний яриа богинохон хугацаанд өрнөлөө.
 
-"Мөрөөдлийн хөлөг онгоц" киноны даруухан Анхнямын стиль имиж сүүлийн үед эротик тал руугаа л яваад байна уу даа. Хамгийн сүүлд тоглосон "Сексийн эрх чөлөө" кино чинь ч үзэгчдэд тийм сэтгэгдлийг төрүүлж байна?
-Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Жүжигчин хүн ямар ч төрлөөр уран бүтээл хийхийг эрмэлзэнэ шүү дээ. Гэхдээ тэр нь эцсийн эцэст бүтээл л байдаг. Түүнээс биш Анхнямын дотоод сэтгэл, хувь хүний мөн чанар биш. Би 2003 онд анх жүжигт нүцгэн тоглож байсан. Сургуулиа дөнгөж төгссөн болохоор хүний тэг гэснийг л хийдэг байсан гэх үү дээ. Нэг тийм том нууранд ороод яахаа мэдэхгүй байгаа шувуу шиг л байж билээ. Гэхдээ би нүцгэлэхээсээ өмнө "Мөрөөдлийн хөлөг онгоц" кинонд тоглосон байсан. Үзэгчдийн анхны сэтгэгдэл арай өөр шүү дээ.

-Тэгвэл Анхнямын дотоод сэтгэл, хувь хүний мөн чанар ямар вэ?
-Би жирийн л нэг эмэгтэй. Энгийн талдаа. Миний өссөн орчин ч тийм шүү дээ. Ээж аав маань Орост сурдаг байлаа. Би бага насаа эмээ өвөө дээрээ өнгөрөөсөн. Тэгээд ч жаахан бие даасан, хэрсүү зантай байдаг болов уу. Миний эргэн тойронд түргэн ууртай, үсэрч цовхочсон хүн байгаагүй. Би хийе гэж бодсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцдэг, заавал зорьсондоо хүрч байж салдаг тийм л зантай хүн.

-Дутагдалтай тал гэвэл?
-Хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэдэг байж магадгүй.

-Нэг хэсэг Өвөрд амьдарсан. Тэнд амьдрал хэр байх юм. Танд таалагдсан уу?
-Хүний нутагт амьдрана гэдэг хэцүү л дээ. Уран бүтээл маань ч өсч дэвжинэ гэж байхгүй. Би лав тэнд амьдарч чадахгүй юм билээ. Ядаж хоол нь зохихгүй хэцүү байсан. Гэхдээ Хятад хэл сураад тэнд уран бүтээлээ хийгээд амьдрана гэдэг бас ч тийм боломжгүй зүйл биш л дээ.

-Явах юм биш биз?
-Үгүй.

-Таныг продакшн байгуулсан гэж сонссон?
-Тийм ээ. “А-artist” нэртэй. Саяхан байгуулагдсан болохоор хийх ажил их л байна. Олон студи, продакшнтай болж байгаа энэ цаг үед яаж шинэ зүйлээр ялгарах вэ гэдэгт санаа зовж явна.

-Танд хандах хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Сайхан л байдаг шүү дээ. Надад муухай хандаад байсныг нь би санахгүй л юм байна.

-Одоо дахиад нүцгэлэх үү?
-Тэгэхгүй ингэхгүй гэж хэлмээргүй байна. Би тийм хулчгар хүн биш л дээ. Хэрвээ надад таалагдвал би тоглоно. Энэ миний мэргэжлийн шаардлага шүү дээ. Түүнээс би дуртайдаа ч юм уу дургүйдээ тэгээгүй.

Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан