Эрүүл мэндийн сайд Д.Туяагаас Хонгор
сумын талаар тодрууллаа.
-Д.Туяа сайд аа, Хонгор сумын
иргэд танд гомдолтой яваа юм байна. Хонгор сумын иргэд хордож байхад Эрүүл
мэндийн сайд харагдаагүй гэсэн шүүмжлэл ч явж байна?
-Дэд сайд А.Отгонболдын ахалсан ажлын хэсэг Хонгор суманд ажиллаж байгаа юм. Эрүүл
мэндийн яам Хонгор сумын иргэдтэй адилхан санаа зовж байна. Тэднийг бид
хордуулаагүй. Бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажил хийж байгаа шүү дээ. Ер
нь заавал хүн өвдлөө гэсэн тохиолдол болгон дээр сайд очиж харж байх албагүй.
-Хордлогоос болж үр хөндүүлж байхад
эмэгтэй сайд анхаарал тавих ёстой гэж зарим хэвлэлийнхэн бичсэн?
-Би эмзэглэхгүй яах юм бэ. Би хатуу төмөр шиг амьтан, эхчүүдийн эсрэг байна
гэсэн юм байхгүй. Юу гэж тэгж муухай бодож, хардаад байдаг юм бэ. Харин
тэрнийг чинь онцгой анхаарч ялангуяа төрж байгаа, жирэмсэн эхчүүдийг хяналтад
аваад, ЭНЭШТ-өөс хоёр сайн нарийн мэргэжлийн эмч, ураг судлаач нараа явуулж,
ажиллуулсан. Түүн дээр ерөөсөө “но” байхгүй шүү. Өнөөдөр хүртэл ураг судлаач
ХБНГУ-ын доктор ирсэн байгаа.
-ЭНЭШТ-д Хонгороос ирсэн дутуу төрсөн эх хүүхдийг нууцалж байгаа гэсэн?
-Тийм юм байхгүй. Манайхан бүр нарийн мэргэжлийн судалгаа шаардлагатай бол
Солонгос, Хятадад явуулсан шинжилгээний хариунд үндэслэж, шинэ аргачлал
удирдамж гаргана. НҮБ-ын олон улсын байгууллагаас судлаач туслаач гэсэн хүсэлтийг
манай байгууллага ганцаараа гаргах эрх байхгүй. Тийм түвшинд хүрээгүй байх
гэж санаж байна. Зүгээр хувь хүнийхээ хувьд миний бие дээр адилхан юм гарсан
юм шиг л санаа зовж байна. Тэгэхэд Д.Туяа сайд дарамталлаа, доромжиллоо
гээд…
-Хонгорынхон хамуутай гэж хэлсэн гээд байгаа?
-Хамуутай хүн байсан нь үнэн. Тэрийг эмчлээд зүгээр болгож байгаа. Хамуу бол
эмчлэгддэг өвчин шүү дээ.
Амархаан эмчилчихнэ.
-Гэхдээ Хонгорынхон бүгдээрээ хамуутай
гэж үү?
-Тийм юм байхгүй. Тийм байсан гэж би хэзээ ч хэлээгүй. Зүгээр нэг үгээр улс төр
хийх гэж байгаа бол харамсалтай л байна.
-Орон нутгийн засаг захиргааныхан болон
эмч нарыг мэдээлэл өгч болохгүй. Хэрэв мэдээлэл өгвөл ажлаас нь хална гэж сүрдүүлсэн
гэж ярьцгааж байна?
-Тийм юм огт надаас гараагүй. Андуурсан байлгүй. Тэр байтугай хэвлэлийнхэнд үнэн
бодит мэдээлэл өгч бай гэхээс биш албан тушаалаас нь хална гээгүй. Би тийм хүн
биш.
-Бас нэг эргэлзээ төрүүлсэн зүйл
байна. Засаг захиргааныхан нэг юм яриад иргэд огт өөр юм яриад байна. Энэ бүхэн
Засгийн газар мэдээллийг нууцалж байгаа гэсэн сэжиг хүмүүст төрүүлж байна.
Үнэхээр хэн нэгэн мэдээллийг нууцлах үүрэг танд өгсөн үү?
-Мэдээллийг нууцал гэсэн юм огт байгаагүй. Бодит байдал дээр нь ажиллах хэрэгтэй.
Хэвлэлийнхэн ч очиж мэдээлэл аваад байгаа. Гэхдээ янз янзын байдлаар л
мэдээлэл тараагаад байх шиг байсан. Ер нь хэвлэл мэдээллийн талаар тэгж
мэдээл, ингэж нууцал гэсэн юм байхгүй. Хөрс, усыг бохирдуулсан улстай тэмцэх
байтал эмчилж байгаа эмч нар, ЭМЯ руу ингэж дайрч болохгүй л дээ.
-Засгийн газар олон улсын шинжээчдийн
багт хандах болов уу. АН-ынхан Засгийн газар олон улсын байгууллагад
хандах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байсан санагдана?
-Бид АН-ын зөвлөлийнхөнд мэдээлэл өгч байсан. Тэнд хөрсний усны бүх шинжилгээ
гарсан хойно бид тодорхой шийдэл гаргана гэж ярьж байсан болохоос биш яг тэг
ингэ гэж дурдаагүй.
-Сөүл болон Хөх хотод илгээсэн
шинжилгээний хариу хэзээ ирэх вэ?
-Хариу ирээгүй
байна. Ирэхээр нь хэвлэлийнхэнд болон нутгийн иргэд дээр очиж байгаад тодорхой
мэдээлнэ.
Б.Янжмаа