Эрээн хотод элэг нэгт монголчууддаа тус хүргэж явдаг Хишиг овогт Жараннямаа гэхч эмч олон хүнийг өвчнөөс нь салгаж чаджээ. Тэрээр Өвөр Монголын Үндэсний анагаах ухааны дээд сургуулийг эмч мэргэжлээр, Бугат хотын АУДС-ийг дотрын өвчнийг анагаах мэргэжлээр төгсгөжээ Жараннямаа нь Өвөр Монголын олон сумдад эм, ерөнхий эмчээр ажиллаж байгаад 1995 оноос Эрээн хотын Хуа шэн эмийн санд зөвлөх эмчээр ажиллаж байна.
Эрээн хотод ирж ажилласан цагаасаа Монголоос ирсэн олон өвчтэй хүмүүсийг эмчлэх болсон бөгөөд голлон зүрх судасны өвчин эмгэг, саахарын өвчнийг анагаах эмчилгээ хийдэг байна Сүүлийн жилүүдэд саахарын өвчинд голлон судалгаа хийж эмчилж ирсэн нь үр дүнгээ өгчээ. Жараннямаа эмчийн эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан мэдлэг, туршлага дээр тулгуурласан зөвлөгөөг уншигчиддаа хүргэж байна.
Нойр булчирхай:
Нойр булчирхай нь хүний биеийн бодисын солилцоонд ихээхэн гормон ялгаруулдаг үүрэгтэй. Энэ булчирхай нь дотоод шүүрлийн ажиллагаа болон гадаад шүүрлийн ажиллагаа явуулах гэсэн төрөлтэй. Гадаад шүүрэлт нь хүний өсөлт бойжилтын өдөр тутмын шүүрлийн хангалтад оролцдог. Дотоод шүүрэлтийн А эснээс шүүрдэг гормон бие эсэд чихрийг тохируулдаг. Бие эсийн ажиллагаа муудсан үед чихрийг бууруулах гормоны шүүрэлт нь Харьцангуй багадсанаас болж цусан дахь саахар ихэсэж улмаар хэдэн сар, жилийн дараа биед хэвийн бус өөрчлөлт гардаг.
Хөдөлгөөн ихтэй ажил эрхэлдэг хүнд уг өвчний явц удаан байдаг. Харин хөдөлгөөн багатай, суугаа ажил эрхэлдэг, илчлэг ихтэй хоол иддэг хүмүүст сөрөг нөлөө үзүүлж явц нь хурдан болдог. Зүрх, тархи, бөөр, нүд зэрэг гол эрхтэнг хямруулж өвчин үүсгэдэг. Саахарын өвчнийг үүсгэх шалтгаан Энэ өвчний үүсэх шалтгаан олон янз. Бага залуу насныханд анхааруулахад
Нэг: Хоолны шингэц муу, ходоод муутай хүмүүс
Хоёр: Сэтгэл санаа их хямардаг, гутранга, уйтгарладаг хүмүүс том болоод амьдралын ачааллаас болоод амралт болон хүнс хоолоо зөв тохируулахгүй' бол амархан нэрвэгддэг. Биеийн жин хэт нэмэгдэх болсон тарган хүмүүс саахарын өвчинд нэрвэгдэх нь их байдаг. Үүнийг ардын эмнэлгийн онолоор багадна шар нэрвэгдэж хямарсан гэж үздэг. Саахарын өвчин хоёр хэлбэрээр хуваагдана.
Нэг: хэлбэр нь хүүхэд багачуудад тохиолдоно. Энэ хэлбэр нь нойр булчирхайн дотоод шүүрэлт төрөл-
хийн буюу олдмол сааталттайгаас болж инсулин шүүрэх хэмжээ нь эрс багассан буюу шүүрэхгүй
болсоноос гаралтай. Энэ төрийн өвчлөлд инсулин тарианаас өөр ямар ч эм үйлчлэхгүй.
Хоёр: хэлбэр нь идэр залуугаас хойшхи амьдралын явц, идээ ундаа, амьдралын хэмнэл явдлаас гаралтай инсулингийн шүүрэлт харьцангуй багасаж, хүний бие дэх саахар бууруулах чадвар алдагдаж, цусан дахь саахар ихсэж, эрүүл үеийн хэмжээнээс 1 -2 дахин өндөрждөг. Энэ өвчлөлийг хоёрдугаар хэлбэрийн саахарын өвчин гэнэ.
Энэ хэлбэрийн өвчлөл маш ихээр дэлгэрч байна. Эрүүл хүний саахарын хэмжээ өлөн элгэн дээр 3,8-6,1 mmol/L/70-110 mg/dl/ хооронд хэлбэлзэнэ. Хоол идсэний дараа 6,1-7,8 mmol/L/ < 140 ,g/dl/ хооронд хэлбэлзэнэ. Энэ үзүүлэлтээс хэтрэхгүй байх учиртай. Хэтэрвэл саахарын өвчин үүсэх угтвар гэж үзнэ.
Нойр булчирхайн өвчин үүсэх шалтгаан:
-Цөсний хүүдий удаан жил өтгөрөлттэй явсан хүмүүс
- Илчлэг тослог хоолыг өдөр тутам хэтрүүлж идээд хөдөлгөөнөө багадуулсан, унтахаас өмнөхөн цадталаа хоол иддэг.
-Хоол идэх цагийн дэглэмгүй байх шалтгаанууд нойр булчирхайн үрэвсэл үүсгэх гол үндэс болно.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга бол өдөр тутам 15 минутаас дээш идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Саахарын өвчнөөс сэргийлэх нь
Биеийн жингээ хасах, идэвхитэй хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэндэд маш чухал юм. Биеийн жин хэтэрсэн хүмүүсийн дотоод шүүрэлтийн ажиллагаа хямраад цусан дахь өөхлөг бодис өндөрссөнөөс холестерин ихсэж цөсний хүүдий зузаарч, шингэвтэр байх ёстой зүйл өтгөрөөд чулуу үүсгэх хандлага руу ордог. Энэ нь мөн элэгний цероз хатуурал ихсэх шалтгааны нэг болно. Мөн цус өтгөрсөнөөс өтгөн хатах нь олширч баасаар гарах ялгадас бодис дахин шингээгдэж шимэгдэн, хорт чихэрлэг бодис хадгалагдан нэмэгдсэнээс цусний сахар өндөрждөг. Энэ нь хүний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж, илүү таргалалтыг ихэсгэх шалтгааны нэг болдог.
Энэ байдлаас сэргийлэх арга чихэрлэг идээ удаа, илчлэг ихтэй идээ ундааг тохируулж идэх, оройн хоолыг баг идэх, 7 хоногт 4 удаа амьтны тос өөхгүй хоолоор хооллох, өдөр бүр 15-30 минутаас багагүй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн. Хоргос (өтгөн) хатахыг дөхөм аргаар засах арга бол түүхий төмс 50-60 грамм орчим, цэвэр Зөгийн бал 20-30 грамм бэлтгээд төмсөө нухаш болтол нухсан байдалтайгаар өглөө өлөн элгэн дээрээ, оройн хоолны өмнө, энэ мэтээр олон өдөр идвэл тус өвчнийг арилгадаг.
Чихрийн шижинтэй хүний бүх биеийн судасны чанар муу байдаг. Судас нь өөхөлж хатуурсанаас болж нарийсаад хэврэгжих, судасны багтаамж багадсанаас цусны даралт өндөржинэ. Энэ байдалд архи тамхийг зогсоох нь маш чухал юм. Чихрийн шижинтэй хүмүүс цус харвахад гүн харвалтанд ордогоороо хэцүү. Саахарын өвчинтэй хүмүүсийн хөлийн судас хатуурч бөглөрсөнөөс хөлийн хуруунуудад идээт булгаа үүсдэг. Энэ тохиолдлоос сэргийлэхийн тулд хөлөө шорвог давстай усанд угаах, унтахаас өмнө массаж хийх нь чухал юм.