Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянасан.
Тус шүүх 2024.12.11-ний өдөр шийдвэрээ танилцуулсан юм.
Шийдвэрт “Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэжээ.
Одоо УИХ-ын гишүүн болсон Д.Цогтбаатар тухайн үед Хөгжлийн банканд ажиллаж байв. Түүнийг “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Эдгээр нь зээлээ хугацаанд төлөөгүй компаниуд байгаа юм.
Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг ДЭЭД ШҮҮХ хэвээр үлдээв. Үүнээс хойш нэг сар өнгөрсөн ч АН-аас УИХ-ын гишүүн болсон Д.Цогтбаатар ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс энэ талаар тодруулахад, “УИХ-дын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, шалгах шаардлагатай гэвэл прокурор санал болгосноор УИХ тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Уул гишүүн гэм буруутай нь тогтоогдвол эргүүлэн татна гэсэн. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай холбоотойгоор энэ процесс огт болоогүй. Бүрэн эрх түдгэлзүүлэх ажиллагаа болоогүй гэсэн үг. Түдгэлзүүлсний дараа уул гишүүн гэж нэрлэнэ.
Улсын дээд шүүхээс хэвлэлийн мэдээ гарсан ч албан ёсоор бичиг ирээгүй. Би шүүхийн шийдвэрийг тайлбарлах эрхгүй. Энэ асуудлаар УИХ-ын байр суурийг сонсох нь зөв. Би Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг л танилцууллаа. Би Засгийн газрыг төлөөлөх тул шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхгүй, уучлаарай. Би албан ёсны тайлбар хэлэх боломжгүй” гэсэн юм.