Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч 89 насандаа лхагва гарагт Барселонд таалал төгслөө. Тэр зүрх нь өвдөх болсны улмаас өнгөрсөн ням гарагт Испанийн Барселона хотын Куирон эмнэлэгт хэвтсэн байсан юм.
Пүрэв гарагт Самаранчтай салах ёс гүйцэтгэнэ. Ёслолд ОУОХ-ны одоогийн Ерөнхийлөгч Жак Рогге болон спортын байгууллагын өндөр албан тушаалтнууд, алдартнууд оролцох юм.
1920 онд Испанийн Барселона хотод төрсөн Хуан Антонио Самаранч 21 жил ОУОХ удирдсан бөгөөд өмнө нь испанийн дипломатч, спорт хариуцсан өндөр албан тушаал хашиж байжээ.
Самаранч Барселона хотын захиргааны спорт хариуцсан зөвлөлөөс ажлын гараагаа эхэлсэн байна. Дараа нь үндэсний биеийн тамир, спорт хариуцсан төлөөлөгч, мөн 1977-1980 онд ЗХУ болон БНМАУ-д Испанийн элчин сайдаар ажиллаж байжээ. Самаранч нь 1980-2001 оны хооронд ОУОХ-ны тэргүүнээр ажиллаж байсан юм.
Б.Нар