Дэлхийн номын угтан УИХ-ын тамгын газар, Интерном номын дэлгүүр хамтран Төрийн ордонд номын өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр 2010 онд Монгол Улсад нэн эрэлт хэрэгцээтэй байгаа 60 гаруй нэрийн номын үзэсгэлэн худалдаа гаргаж, 10 хувийн хямдралтай үнээр борлууллаа.
НҮБ-ын Соёл урлагийн хорооноос 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн номын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Энэ тэмдэглэлт өдрийг угтан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.
Төрийн ордонд ажиллагсдын номын эрэлт хэрэгцээг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, шилдэг сайн номоо танилцуулах хүсэлтийг УИХ-ын тамгын газар гаргасныг ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Интерномын дэлгүүрийнхэн уриалгахан хүлээн авч, идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж номын өдөрлөгийн үеэр хэллээ.
Номын өдөрлөгийн үеэр зарим номыг 10 хувийн хямдралтай борлуулж байсны дээр 10 хувийн хямдралтай захиалга авч байсан юм.
Б.Нар