Эртээ цагт Африк тивд нэгэн хар арьстан эр модны сүүдэрт ажилгүй уйдан хийх юмаа олж ядан суухдаа газар хэвтсэн нэгэн ургамлыг авч амандаа зажилж суутал хамаг бие нь хачин болж тэр ургамлын ид шидэд шунаж автсан гэдэг.
Тэр цагаас хойш хүмүүс хар тамхи гэгдэх гайт юманд донтох болж нэг ёсондоо хүн төрөлхтөнийг хордуулсан хар тахал бий болжээ. Хар тамхи гэж чухам юу болохыг монголчууд саяхан болтол мэддэггүй байлаа. XX зууны эхэн үед Нийслэл хүрээнд амьдардаг хятадууд хар тамхийг ихээхэн хэрэглэдэг байсан бөгөөд үүнээс улбаалан тамхинд орчихсон монгол хүүхнүүд хүртэл байсан гэдэг. XIX зуунд Хятадад нийт нутгийг хамарсан хар тамхины дайн хүртэл болж байсан түүхтэй.
Өнөөдөр дэлхий дээр хар тамхи хэрэглэдэггүй орон цөөхөн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд манай улс хар тамхи хэрэглэгч орны тоонд орчихжээ. Тэгэхдээ хэрэглэгч орнуудын түвшинтэй харьцуулахад анхан шатандаа явж байгаа аж. “Цагаан тахал” гэж нэрлэгдэх энэ хорыг хэрэглэгчид залуужиж байгаа нь дэндүү харамсалтай. Соц гэгдэх нийгэмд хил, гааль бүх юм хараа хяналт чанга байсан учир манайд орж ирэх нь хаалттай байсан байж болох.
Гэхдээ бид мэддэггүй байсан болохоос биш Монголд хар тамхийг орлуулж, гаргаж авч болох элдэв ургамал захаасаа аваад л байсан гэдэг. ДОХ ямар ч хүнийг ялгадаггүй шиг хар тамхи ч мөн тийм бололтой. Архичин хүмүүсийн дийлэнх нь эмзэг бүлгийнхэн байдаг бол хар тамхичид эсрэгээрээ байгаа нь онцлогтой. Тэгэхээр ихээхэн бийлэгжүү хүн энэ тамхийг худалдаж авч татна гэсэн үг.
Манайд нэгэн үе рок хөгжим сонсдог залуус хар тамхийг хэрэглэдэг байсан гэх яриа байдаг. Одоо өргөн хүрээг хамарсан гэж хэлж болохоор болжээ. Тэр бүү хэл манай иргэд энэ тамхийг тээж яваад баригдах болов. Баригдахгүйгээр хэчнээнийг оруулж ирж байгааг бид яахан мэдэх билээ. Африк тив, Өмнөд Америк болоод Төв Азийн орнуудад хар тамхийг ихээхэн олборлодог. Азид хамгийн их хар тамхи олборлодог орон нь Афганистаныг гэж ярьдаг. Сая гаруйхан хүнтэй манай Улаанбаатарт хотыг дамжин хойш урагшаа өнгөрдөг сүлжээ үүсчихсэн байж болзошгүй Үүнийг нотлох баримт нь эхнээсээ баригдаад байгаа нь гэрчлээд өгч байна.
Манайд хар тамхины бизнесийг Бээжин, Сингапурт суралцдаг боломжийн баян айлын хүүхдүүд хийдэг гэх яриа ч бий. Нэг грамм тун нь 400-500 мянган төгрөг байдаг гээд бодоход өчүүхэн багаар далдлан оруулж байгааг хэн мэдэх билээ. Сүлжээнд орчихсон далд энэ бизнес манай оронд цэцэглэж байгааг төрийн бодлогоор зохицуулахгүй бол цааш газар аван ургах төлөвтэй. Казиногийн хууль гэж ярихаас биш олон улсын хар тамхины наймаа манайхаар урсаад байгааг мэдэж байгаа түшээд байгаа юм болов уу.
Манай хоёр хөрш улсад хар тамхины маш чанга хууль үйлчилдэг. Өнөөдөр нийслэлд мөнгөтэй томоохон хүрээний хүмүүс үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газруудад байдаг гэх. Үүнийг мэддэггүй хүн цөөн бололтой. Үйлчлүүлэгч залуучууд худалдаж, авдаг өгдөг бие биенээ сайн мэддэг болчихсон аж. Хар тамхи нь олон төрөл байдаг. Харин манайд үнэтэй хүнд төрлүүд нь байдаггүй гэнэ. Одоо ороод ирсэн ч юм билүү яаж мэдэх вэ дээ. Нэг ёсондоо диваажинд аваачиж ертөнцөөс таслаад байдаг нь зарагддаггүй анхан шатны хэрэглээний тамхи нь манайд зарагддаг гэх. Өнгөрсөн зуунд манай улсад бараг сум болгонд нэг хятад иргэн амьдарч байсан удаатай Тэд ихэнхдээ ганц бие. Боломжийн амьдраад байдаг байсан бөгөөд нутгийнханд хэлдэггүй байсан бөгөөд ургамал түүж хар тамхи орлуулан хэрэглээгээ хангадаг байсан гэлцдэг. 1960-аад он хүртэл Налайх дүүрэгт олон хятад ажилчид уурхайд ажилладаг байж. Монгол эхнэртэй найман хүүхэдтэй нэг хятад байжээ. Түүний дотны ганц бие хятад анд нь нөгөөдөхөө байнга хар тамхи тат гэж ятгадаг байсан гэнэ. Тэгэхэд нь би татаж болно чи миний хүүхдүүдийг тэжээхгүй, би эднийгээ өлбөрүүлж үхүүлэх болно гэдэг байсан тухай яриа бий. Тэгэхээр хар тамхи гэдгийг хэр баргийн хүн татах эд биш бололтой.
Орос, Хятадад гэхэд тодорхой хүрээний хүмүүс хар тамхийг хэрэглэдэг гэдэг. Өнөөдөр Афганистанд иргэд нь амьдрахын тулд хар тамхины ургамал их хэмжээгээр тариалдаг байна. Маш их зовж хөлс хүчээ гаргаж байж өчүүхэн хэсгийг олж авч амьдралаа залгуулдаг гэх. Манайд тарьдаг наран цэцгийн ургамалтай төстэй хэрнээ өөр ургамал тариалж түүнийхээ дэлбээн дээр тогтсон тоосонцорыг арчиж авч цуглуулсан нь хар тамхи болдог аж. Нэг га талбайгаас бидний цайны халбага хүрэхтэй үгүйтэй өчүүхэн багаар олборлодог юм гэдэг. Эзэн нь талбайгаасаа тамхиа хураах гэж өдөржин ажиллахдаа өөрөө мансуурчихсан байх тохиолдол байдаг гэх юм билээ. Нэг хэсэг манай монголчууд хавар болохоор таван сард “Далийн ягаан цэцэг”-т сууна гэж хангайн модоод бэлчдэг байв даа.
Тэр цэцгэнд суухад бие нозоороод нойр хүрээд хамаг бие сайхан болж өвчин илааршдаг гэж ярьдаг байсан билээ.
Хүмүүс Богд ууланд далийн ягаан цэцэг байдаггүй гэдэг байв. 1950-иад оноос Богд уулын Манзуширийн аманд олон жил ойн цагдаа хийсэн Гэцэг гэж өвгөн байлаа. Тэр өвгөнөөс Богд ууланд “далийн ягаан цэцэг” байдаггүй юм уу гэж асуухад “бий нь бий хүнд зааж хэлж болохгүй. Тэр цэцэг чинь нөгөө болдоггүй тамхи чинь юм шүү дээ” гэж хэлж билээ. Тэгэхээр манайхан “далийн ягаан цэцэг”-т сууж өвчнөө эдгээх биш хар тамхины төрлийн хорт ургамлын дунд сууж хорддог байснаа мэддэггүй байжээ. Сүүлийн үед гадаад дотоодод зорчигсод хил гаалиар нэвтрэхдээ нэг сэрэмжлэх юм нь авч яваа тээшээ маш хянуур авч явахгүй бол хэн нэг нь өчүүхэн жижиг тунгаар тамхи хийчихсэн байхыг үгүйсгэхгүй гэж сэрэмжлэх болжээ. Тэр бүү хэл хэн нэгний ах дүүдээ өгүүлэх гэсэн захидал, жижигхэн тээшийг ч авч явахаас сэрэмжлэх болсон. Нүгэлт хар тамхи гэдэг ийм хар мөртэй буюу.
Н.Лхагвасүрэн