gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Адал явдалт аялал жуулчлал Монголын алс бөглүү нутгуудын аяллын орлогыг нэмнэ"

Б.Энхцэцэг
Аялал
2025-02-13
221
Twitter logo

Адалт явдалт аялал жуулчлалын “малгай” байгууллага болох  “Adventure Travel Trade Association” нь 34 жилийн түүх, 30 мянган гишүүнтэй. Тэдний нэг нь Монгол улсын аялал жуулчлалын салбарынхан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон салбарын яамнаас зохион байгуулж буй“Tourism Week-2025” Үндэсний чуулганд тус байгууллагын Ази, Номхон Далайн бүс хариуцсан захирал Ханна Пийрсон ирж илтгэл тавьлаа. Энэ үеэр Ханнатай олон улсын чиг хандлага цаашлаад Монголын онцлогууд ба боломжуудыг адал явдалт аялал жуулчлалын хүрээнд ярилцлаа.  

-ATTA 34 жилийн үйл ажиллагааныхаа хүрээнд дэлхийн аялал жуулчлалын салбарт оруулсан томоохон хувь нэмэр нь юу вэ?  

-Ямар хүнд асуулт бэ. /инээв/ Товчхондоо, тогтвортой аялал жуулчлалын өнөөдрийн хэмжээнд хэлбэржиж, ажил болоход шууд нөлөөлсөөр ирсэн. Аялах зам дагуух байгаль, зэрлэг ан амьтад, нутгийнхны ахуй амьдралыг унаган хэвээр нь хадгалж үлдэхэд бид хамгийн их анхаарч оролцдог. Манай гишүүд буюу бид эдийн засгийн болоод бусад хөшүүргүүд, ажлуудаараа дамжуулан нэгдэж, устгах биш хадгалахад оролцогч талуудыг илүү чиглүүлдэг. 

Хүмүүст тогтвортой, эерэг үйл ажиллагаагаар дамжуулан илүү их мөнгийг зөв зүйл хийснийхээ төлөө олж амьдрах дундын шийдэл бий болгодог. Камбожид мод бэлтгэлийн ажлыг багасгаж, эко аялал жуулчлалаар дамжуулан орлогоо нэмэгдүүлж болохыг чиглүүлэх жишээтэй. Зэрлэг амьтдыг хамгаалах ажлууд дээр ч адилхан. Жишээ нь гориллаг барьж алахгүйгээр, эрх дураар нь амьдруулснаар эдийн засгийн хувьд илүү үр ашигтай гэдэг гаргалгааг орон нутгийнхантай хамтарч хийдэг. Тэгэхээр адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж чиглүүлснээр эдийн засгийн хөшүүрэг нь бий болж байдаг

Анх Адал явдалт аялал жуулчлалынхны дуу хоолой болж, нэгдэхэд нь туслах, зөвлөх, бодлогын хүрээнд асуудлуудаа шийдүүлэх, энэ төрлийн аяллууд салбартаа байр сууриа эзлэхэд 20 жил зүтгэсэн. ATTA нь анх Америкаас үйл ажиллагаагаа эхэлсэн учраас гишүүдийн 40 хувь нь тэндээс байдаг. Европ 20-25 хувийг эзэлж байгаа бол Ази Номхон далайн орнууд ердөө 17 хувийг эзэлж байгаа нь чамлахаар бага. Азид Адал явдалт аялал жуулчлалын асар их нөөц боломж байдаг учраас миний хувьд бүсийн захирлын хувьд дээрх хувийг ихэсгэж, боломжуудыг бүх талд нээж өгөхөд анхаарч байна.

44 TOP сонирхлууд; Адал явдалт аялал жуулчлалын хүрээнд зорих цэгийг сонгох ТОП хүчин зүйлсийн дийлэнх нь Монголд байна

-Монгол шиг оронд танайх шиг байгууллагын гишүүн байж, холбоотой байх нь ямар давуу тал үүсгэдэг бэ?
-
Бид үндсэндээ дэлхий даяарх гишүүдээ хооронд нь холбож, олон талаар хамтрах зангилаа төв нь байхад идэвхийлдэг. Монгол руу аялагчдаа явуулмаар байгаа гаднын компаниудыг Монголын компаниудтай холбох бизнес хамтрал бол наад захын жишээ.Мөн Аялал жуулчлалын бусад төрлүүдтэй харьцуулахад Эрсдэл ба аюулгүй ажиллагааг хангах эрсдлийн менежмент илүү их яригддаг учраас энэ байгууллагад мэргэжил ба талбарын хувьд ижил төстэй хүмүүс, байгууллагуудаа олох, асуудал шийдлээ хамтран олох хуваалцах зорилгуудаар гишүүд маань орж ирдэг. Техник аюулгүй байдал, дүрэм журам дагаагүйгээс үүдэлтэй осол гэмтэл, даатгалын асуудал гарч ирэх магадлал өндөр. Бидний хувьд гишүүдтэйгээ хамтран улс орнууд дахь ялгаатай нөхцөл байдал, хууль дүрэм журмууд дунд харьцуулалт хийж, эрсдлүүдийг үнэлж, шийдлүүд эрэлхийлдэг. Мөн улс бүрийн энэ чиглэлд хөгжихөд асуудлыг онилж аваад зөвлөж тусалдаг. Тэр нь Монголд боловсролын хүрээнд байгаа бол Иранд аюулгүй байдлын менежмент байх жишээтэй.

45 TOP хийх зүйлс; Адал явдалт аялал жуулчлалын хүрээнд хамгийн их тренд болж, жуулчид сонгож буй хийх зүйлсийн дийлэнх нь Монголд бүрэн боломжтой байдаг байна

-Монголын хувьд адал явдалт аялал жуулчлалын салбарт ямар өнгө төрх, мэдрэмжийг бий болгож оролцож бас онцгойрох боломжтой вэ? 
-Би Монголд 17 жилийн өмнө ирж байсан. Бүхэлд нь үзэж, бүгдийг нь хийж үзээгүй ч, нүүдлийн соёл иргэншлийнхээ хувьд давтагдашгүй онцгой тэр амин сүнс нь хэвээр байгаа орон гэж хардаг. Чилид эсвэл Япон, Швейцарьт очоод ууланд алхаад, мөсөнд авирчихаж болно л доо. Харин Монголд алхах, авиралт хийх замд үзэж болох байгалийн тогтоц, уулзах нүүдэлчин ард иргэдийн соёл нь өөр болгож байгаа юм. Аяллын зам дахь байгаль хүмүүс хоорондын харилцаанаас бий болох мэдрэмж, үзэж сонсох түүхүүд давтагдашгүй өөр юм. 

-Эрсдэлтэй учраас зөвхөн зориг зүрхтэй хүний хийдэг зүйл гэдэг Адал явдалт аяллын талаарх хэвшмэл ойлголт бий. Тиймээс зарим нь өөрсдийгөө энэ чиглэлээс  хөндий хол гэж харах нь элбэг. Та үүний тос усыг нь ялгаад жаахан тодруулж өгвөл?
-Энэ бол супер чухал асуулт. Энэ бол дэлхий нийтээрээ эндүүрдэг хэвшмэл ойлголт. Мэдээж хэрэг, өндрөөс үсрэлт хийх, хамгийн өндөр уулуудад авирах, хүчтэй урсгалтай голоор завиар аялах гэх мэт нь адал явдалт аялалдаа орно. Гэхдээ ATTA-ын тоо баримтыг харахаар алхалт бол ТОП хийх зүйл байдаг. Түүний дараа тухайн газруудын соёл ахуйтай танилцаж оролцож үзэх байдаг. Хүн бүр чадахаар хөнгөн хэлбэрийн адал явдлууд ба соёлын элементүүд л үндсэндээ адал явдалт аялал жуулчлалыг бий болгодог гэсэн үг. Алхах, гүйх, авирах замд хамт хоол идэж, ярилцаж буй нутгийн хүмүүс, тэдний соёл шашин, зан үйл нь адал явдалт аялал жуулчлалын зоосны нэг тал юм. 

48 Монголын байр суурь: Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг тодорхойлдог гол хүчин зүйлсүүдийн хүрээнд бусад улстай харьцуулахад монголын байр суурь

-Цаашид Та бүхэн Монголын аялал жуулчалд ямар оролцоотой байх вэ? 
-Манайд Монголоос гишүүд бий. Энэ удаа зарим биднийг орхисон гишүүдээ эргүүлж татах цаашлаад яам ба мэргэжлийн холбоотой хамтран бидний зүгээс хэрхэн дэмжиж тусалж болох уу гэдгээ тодорхой ярилцаж ойлголцоно гэж бодож байна. Жишээ нь тусгай хамгаалалттай газруудын хамгаалалт, менежментийг нь сайжруулахад аялал жуулчлалын салбарын хөгжил, орлогыг чиглүүлж өсгөх боломжууд байна. 

Мөн ажигласнаар бол Монголын өвөл, зуны аялал жуулчлал асар их зөрүүтэй юм билээ. Тэгэхээр адал явдалт аялал жуулчлалыг сонирхогчид хүн багатай жуулчны бус улиралд ирэх хүсэлтэй байдаг онцлогийг ашиглаж, улирлыг сунгах боломжтой харагдаж байна. Тэгэхээр бид хэрхэн хамтрах вэ гэдэг дээр сайн асуудлуудаа ярилцаж, өөр хоорондын боломжуудаараа бие биенээ нөхөж ажиллах хэрэгтэй

-Өвлийн адал явдалт аялал жуулчлалынхан ямар зүйлсийг түлхүү хийж байгааг Та бүхэн дата судалгаанаасаа хардаг вэ?
-Өвөл тухайн оронд очиж үзнэ гэдэг бол зунаасаа тэс ондоо гэдэг эхний том шалтгаан. Өвлийн нүүдэлчдийн амьдралтай танилцаж оролцоно гэдэг их өөр онцгой байх нь дамжиггүй. Цасанд хамгаалалттай хэрэгсэл бүхий гуталтайгаар (snowshoeing) алхалт хийх хийх нь ТОП хийх зүйл байдаг. Мөсний авиралт, ууланд авирал гэх мэт олон зүйлс Монголд бүрэн боломжтой. Бидний жилийнхээ том цугларалт чуулганыг наймдугаар сард хийсэн Хоккайд гэхэд Японы хамгийн хойд арал бөгөөд зөвхөн өвөл л хүмүүс цас үзэх гэж ирдэг газар. Сонирхолтой нь, Одоо тэд аяллын бус улирлууддаа хүмүүс татахаар ажиллаж байна. 

-Би өөрөө нэгдүгээр сард жуулчидтай Монголын хөдөө 500 км аялаад, хэдэн өдөр малчин ахуйн өдөр тутмын ажлуудтай танилцаж, оролцонгоо өглөө оройдоо иога хийгээд халуун рашаантай баазад хонож амрах хөтөлбөртэй аялал хийсэн л дээ. Энэ жишээ нь адал явдалтай аялалд орох уу эсвэл илүү тайвшрал эрүүл мэндийн аялалд орох уу?

-Энэ бол төгс адал явдалт аяллын жишээ байна. Өдөр бүр хүнд хэцүүг туулаад хийгээд байдаг аяллыг  л зөвхөн адал явдалт гэж ангилахгүй. Аливааг туршиж үзэх хүсэл эрмэлзлэл бүхий хүмүүс нэг өдөр алхалтаа хийгээд дараа өдөр нь амраад тааваараа аялах нь тохиромжтой байдаг. 

Адал явдалт аялагчид гэхээр л зорилгогүй тэнэгсэд, үүргэвчтэй аялагч, эсвэл адреналинд хөтлөгдсөн залуус байдаг гэж ойлгож болохгүй. Тоо баримт харахаар өөрийн гэсэн хүсэл сонирхлоо тодорхойлчихсон 45 ба 55-аас дээш насныхан дийлэнхийг эзэлдэг. Тэдний хувьд цаг бас мөнгө нь байдаг учраас тухайн газартаа илүү их мөнгө зарцуулж, удаан аялж аль болох алс бөглүү хол газар явах сонирхолтой байдаг. Тэгэхээр өдөр бүр хүч тамир шаардсан зүйлс хийгээд байх нь угаасаа тохиромжгүй.

-“Монголын аялал жуулчлалын салбарынханд нэг л санааг чухалчилж хэлж үлдээ” гэвэл Та юуг онцлох вэ?
-Тогтвортой аялал жуулчлалд оруулж буй хувь нэмрээ тасралтгүй өсгөөрэй гэж хэлнэ. Цаашид аялагчдын тоо өсөхийн хэрээр Монгол шиг цөөн хүн амтай орны хувьд орон нутгийнхны амьдралд үзүүлэх нөлөө, энэ салбар сайн сайханд үйлчилсээр байгаа эсэхийг шалгаж, тогтвортой зам руу чиглүүлэн оруулж байх их чухал байна. 

Бидний хувьд адал явдалт аялал жуулчлалыг энэхүү асуудлын хариулт гэж хардаг. Энэ төрлийн аялагчид бусадтай харьцуулахад тухайн орны хамгийн алс бөглүү газрууд руу урт хугацаагаар аялж, бас илүү их мөнгийг тэндээ үлдээдэг. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бөөгнүүлсэн төвүүд рүү мөнгийг төвлөрүүлээд байхгүйгээр,салбарын орлогыг илүү задалж, орон нутагт алс хол аваачиж хүртээмжтэй хуваарилалт хийдгээрээ онцлог. 
-Их сонирхолтой байлаа, баярлалаа Ханна 

Эдийн засгийн сэтгүүлч, аялагч Б.Энхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан