Засгийн газар солигдох тоолонгоор Улсын клиникийн төв эмнэлэг (УКТЭ)- ийг Анагаах ухааны их сургуультай нэгтгэх, эсвэл салгах тохиолдол гарч байсан. Сүүлийн үед дээрх хоёр байгууллагыг дахин нэгтгэх тухай яригдах боллоо. УКТЭ-ийн эмч, ажилчид энэ нэгдлийг эсэргүүцэж түр хороо хүртэл байгуулжээ. УКТЭ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, доктор Б.Батболд болон ЭМШУИС-ын Анагаах ухааны сургуулийн захирал, доктор Х.Алтансайхан нараас байр суурийг нь авсан юм.
Б.Батболд: Нийгмийн эрүүл мэндийн эрх ашиг хохирно
-Эмнэлэг сургууль хоёрыг нэгтгэхийг
танай удирдлага юу гэж хүлээж авсан бэ?
-Бид С.Сонин захиралтай санал
солилцож үзсэн. Нэгтгэх боломжгүй гэдэг саналтай байна лээ. Гэвч Засгийн
газрын багт ажиллаж байгаа болохоор татгалзаж чадахгүй байх.
-Танай эмнэлэгт хэчнээн хүн
ажилладаг вэ?
-650 гаруй эмч, ажилчидтай.
-Нэгтгэвэл эмч сувилагчдыг олноор
нь халах болно гэж түр хорооныхон хэлж байсан?
-Энэ зүгээр хардлага. Түүнээс
илүүтэй нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрх ашиг хохирно гэдэгт санаа зовниж
байгаа. Өмнө нь нэгтгэж байхад нэг өвчтөнг 10 гаруй дадлагажигч эмч үзэж хэт
төвлөрөл үүсгэж байсан. Энэ нь өвчтөнүүдэд хүндрэлтэй. Дээр нь эмнэлгийн
халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөх аюултай. Ганц сургуулийн эрх ашигт
нийцүүлэхийн тулд Улаанбаатар хот төдийгүй бүх аймаг, сумаас иргэд үйлчлүүлдэг
УКНЭ-ийг үгүй хийх гэсэн харалган бодлогыг явуулж байгаад харамсаж байна. Урд
нь хоёр байгууллагыг нэгтгэхэд эмнэлгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын
сангаас эмч багш нарын цалин, сургалтын зардлын зөрүүг төлөх гэх мэт дутагдал
гарч байсан. Энэ байдал давтагдахгүй гэх газаргүй.
-Сургууль эмнэлэг хоёрыг нэгтгэх
нь Ц.Лхагвасүрэн захирал эсвэл өөр хэн нэгний хувийн сонирхол байж болох
уу?
-Боловсролын яам болон ЭМШУИС-д
мэдээж ашигтай. Сургууль сургалтын баазтай болно. Эмнэлэг маань одоо л нэг зөв
гольдиролд орох нь уу гэтэл ийм байдал үүсчихлээ. ЭМШУИС-д уг нь харьяа
эмнэлэг байгуулах нөхцөл бий. Мөн дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг
түшиглэн сургалт явуулах бүрэн боломжтой.
-Ерөнхий сайдад гаргасан мэдэгдлийн
хариуг зохистойгоор шийдэхгүй бол суулт хийж, улмаар ажил хаяна гэж байсан. Энэ
нь эмнэлэгийн ажилтны ёсзүй, эмчийн тангарагт нийцэх үү?
-Бид өөрсдийн цалин, хангамжийг нэм
гэсэн шаардлага тавиагүй. Оношилгоо үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний
цогц үйл ажиллагаа бүхий УКТЭ-ийн статусыг шинэлэг байдлаар баяжуулан авч
үлдэх зорилгыг дэвшүүлсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусын тулд энэ бүхнийг
хийж байгаа.
Х.Алтансайхан: Аль ч улсын тэргүүлэх эмнэлэг сургуулийн дэргэд байдаг
-Клиникийн төв эмнэлгийн эмч,
ажилчид гэж түр хороо байгуулсан. Тус эмнэлэгийг танай бүтцэд нэгтгэхээр
болсон юмуу?
-Одоогоор шийдэгдсэн юм алга.
Өнгөрсөн долоо хоногт Н.Болормаа сайд манай сургуулийн үйл ажиллагаатай
танилцсан. Тэр үеэр бид сайдад Клиникийн эмнэлэг рүү хөрөнгө оруулалт
хийгээч, тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны чадавхийг нь сайжруулаач гэсэн
санал тавьсан. Үүнээс болоод эмнэлгийн зарим эмч, сувилагч нар манай
сургуульд тус эмнэлгийг нэгтгэнэ гэж ойлгоод байх шиг. Гэхдээ аль ч улсын
тэргүүлэх эмнэлэг үндэсний их сургуулийнхаа дэргэд байдаг. Энэ жишгээс
манайх гажих ёсгүй.
-Эмнэлгийг танайд нэгтгэсэн
тохиолдолд байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж түр
хорооныхон үзэж байгаа?
-Судалгаа, сургалт, эмнэлгийн
үйлчилгээ цогцоороо байж их сургууль, эмнэлгийн үйл ажиллагаа явагдана.
Манайхан гадны улсуудад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх болсон. Эрүүл
мэндийн тэргүүлэх салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, багш нар үүнийг зүгээр
хараад сууж чадахгүй. Тэд өөрийн туршлага дээр үндэслэн их сургуулийн харьяа
эмнэлэг байгуулья гэсэн саналыг тавьдаг. Оюутнуудад хичээл зааж байгаа багш
нар үргэлж өөрийгөө цэнэглэж байдаг. Манай сургуульд туршлагатай, чадалтай Ардын
болон гавьяат эмч олон бий. Тэдний олж авсан дадлага, туршлага бол нийгмийн
үнэт баялаг. Үүнийг ард түмэнд хүртээх ёстой.
-Эмнэлгийн нэгж салбарыг ЭМШУИС-ийн
тэнхимийн эрхлэгч нар удирдсан удаа бий. Тэднийг хичээлтэй үед эмнэлгийн
оношилгоо эмчилгээний үйл ажиллагаа алдагдах зэрэг зөрчил гарч байсан гэх?
-Их сургуулийн эмнэлэг болсон
тохиолдолд бид тус эмнэлгийн бие даасан байдалд оролцохгүй.
-”Сонгдо” эмнэлэг анх танай
сургуулийн сургалтын бааз зориулалтаар баригдаж байсан?
-Төрд мөнгө байхгүй. Бидэнд эмнэлэг
байхгүй байсан. Бид бизнесийн байгууллагад хандаж санал тавьсан юм. Гэтэл
хамтарч ажиллаж байсан байгууллага сүүлд нь оруулсан хөрөнгөө төрөөс салгаж
авч чадахгүй юм байна гээд барилгаа зарахаар болсон. Тухайн үед тэднээс зөвхөн
эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах байгууллагад худалдана шүү гэсэн
шаардлага тавьсан. Одоо Солонгосын хөрөнгө оруулалттай “Сонгдо” эмнэлэг үйл
ажиллагаа явуулдаг.
-Танай оюутнууд “Сонгдо” эмнэлэгт
сургалт, дадлага хийдэг үү?
-Хийхгүй байгаа.
С.Ганболд