gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн усанд "модоо барих вий" Монголчууд

Нийгэм
2008-04-25
0
Twitter logo

Таны шүлс өөрийн эрхгүй гоожиж, хэл яриа чинь ээдэрч, ухаан санаа тань балартаад ирвэл эмчид яаралтай хандаарай. Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэддээ түгээсэн сэрэмжлүүлэгийн гол утга санаа энэ. Яг л галзуу, сэтгэцийн өвчтэй гажиг хүмүүст зориулсан мэт энэ үгсийг сонсоод ухаан санаа балартаад эхэллээ. Амьд явахад их юм үзнэ ээ гэж өвгөчүүлийн үг орой руу орж, та үхэхэд бэлтгэ гэж диваажингийн зардас авсан мэт ямар аймшигтай дуулдана вэ. Улсын минь нийслэлд сүүлийн өдрүүдэд өдөр бүр мөнгөн ус энд тэнгүй илэрч, уух уснаас, гэр дотроос, үүдэн дээрээс нь, бүр сүүлдээ олон нийтийн газраас "ургах шиг л" бүл нэмээд буйд сэтгэл зовниогүй хүн цөөхөн болов уу. Харин хэн дуугүй сууна вэ. Нийслэлийн иргэдээс сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид яагаад сонгогчдынхоо төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байна.

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга, ноён Т.Билэгт ганц удаа ч ган гэсэнгүй. Цаашлаад Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийнхэн Засгийн газрын оношилж чаддаг хамуу гэгч өвчинд нэрвэгдэх юм биш биз дээ. Агаар халах тусам энэ химийн бодисны ууршилт нэмэгддэг гээд бодохоор рж яваа урин дулаан цагт хор хөнөөл нь ихэснэ үү гэхээс буурахгүй.

Айж байна, ямар ч шалтгаангүй хэн нэгэн маань ухаан мэдрэлгүй, саажсан, хазгар доголон болчихвол яах вэ. Үндэсний аюулгүй байдлын гол цөм ард иргэдийн энх тунх, сэтгэл тайван амьдрах баталгаа алдагдаж байгаад төрийн гурван өндөрлөг мэргэн үгээ айлдаач. Өнөөдөр бас дахин гайтай хөөтэй бодис илэрнэ. Маргааш ч ялгаагүй. Иргэд мөнгөн усны тухай мэдээлэл өгвөл урамшуулалтай гэсэнд ийнхүү зохиомол байдал өдөр алгасалгүй нэмэгдлээ гэж төрийн хяналтын байгууллага "бор шувуу" нисгээд байна. Гэтэл энэ он гарсаар зөвхөн Улаанбаатар хотод гарсан арван удаагийн тохиолдлоос ташаа мэдээлэл нэг л байжээ. Хүүхэд халууны шил хагалснаас доторх шингэн нь асгарсан.

Үүнээс үзэхэд, мөнгөн усны илрэлт бүрийн цаана хятад иргэд байгаа, тэдэнд хяналтын байгууллага ямар хариуцлага тооцож, хуулийн дагуу хэрхэж буй талаар нэг ч удаа мэдээлэхгүй, хаалттай байгаа нь хачирхалтай. Уг хорт бодисын хамгийн эцсийн эмгэнэл үргүйдэх, хүний удам угсаа тасрах, сэтгэцэд нөлөөлөх аюулыг бид хожмын өдөр харуусахын оронд өнөөдөр төрийн хатуу нударгаар ч болов зогсоох ёстой. Одоо бүр мөнгөн усны гэх хэрэг цагаандаа гарч орон сууцанд алтны хольцтой шороог мөнгөн усаар цэвэршүүлэн алт ялгаад сууж байна.

Мөнгөн устай шороогоо тагтаараа асгаад л. Арай дэндэж байгаа юм биш үү, энэ хятадууд. Нөгөө тагнуул, цагдаагийнханы сонор соргог нүд чих хаачив аа. Маргааш төрийн нэг яамны хонгилд хятадууд мөнгөн ус хэрэглэж байна гэж мэдээлбэл гайхахгүй болох нь. Төр, засгийн удирдлагууд "маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр" гэгчээр Оюутолгой, Тавантолгой, Асгат хэмээн ам булаалдан хашхираасаа өмнө өөрийнх нь амьдардаг байр, орц, хажуу айлд тань хятадууд мөнгөн ус хэрэглэж байгааг анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ.

Ниргэсэн хойно нь хашхирахгүй л байх юмсан. Нинжа нарын хөдөлмөрийн гол зэвсэг мөнгөн ус гэгч үхэл таригч аймшиг "Алт" хөтөлбөрийн ач тусаар эх орныг минь нийслэлтэй юутай нь хөмрөх нь. Монгол Улсын Ерөнхийлөгчийн XX зууны төгсгөлд санаачлан эхлүүлсэн "Алт" хөтөлбөр XXI зууны эхэнд аравхан жилийн дотор газар нутгийг минь, мөнгөн ус, цианит натригаар хордуулж, эргэн сэргэх гэж нэгэн жарныг элээх сүйрсэн байгалийг л бидэнд өглөө. Мөнгөн усанд бид "модоо барих" вий дээ.

М.Мөнхцэцэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан