gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Муу санаатнуудыг байгаль өөрөө “түүдэг”

Нийгэм
2010-04-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-04-16
Муу санаатнуудыг байгаль өөрөө “түүдэг”

Бөө мөргөлч Ч.Жавзанчулуунтай Ховд аймагт байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр сар шинийн өмнө манай сонинд цуврал ярилцлага өгсөн нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.

-Уншигчдын хамгийн ихээр сонирхдог зүйлийн нэг бол лам, бөө хоёрын хэн нь хүчтэй вэ гэдэг асуулт?
-Лам, бөө хоёр нэг юмыг хоёр өөр аргаар хэрэгжүүлдэг. Аливаа бие хүнд арга барил (технологи)-ыг эзэмшихээс хамаарч хүч чадал бий болно. Энэ нь оюуныг эзэмших ухаан гэсэн үг. Зад барьдаг, бороо оруулдаг, байгальтай харьцаж чаддаг ухааныг бичиж боловсруулаад хүний хүртээл болгосон оюуны их чадалтай хүмүүсийг хувилгааны зэрэгт өргөмжилдөг. Одоогийн лам нар хувилгаадын бий болгосон ухааныг төгс эзэмшээд тэр хэмжээний байж чадвал тэнгэрийн сахиустай бөөтэй энэ тэнцэнэ. Бөө нарын чадал чансаа ч бас янз янз. Оюуны ид чадлыг хэрхэн эзэмшсэн байна гэдгээсээ хамаардаг гэж ойлгож болно.

-Бөө, лам, мэргэч, төлөгч, үзмэрч нар олширч байгаа тухай янз бүрээр ярьцгаах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Байгалийн хуулиар аливаа зүйлст шалгарал явагддаг. Нийгмийн амьдрал ч бас адил. Үйлдвэрлэл бизнесийг аваад үзэхэд л зөв арга ухаанаар явсан нь үлдэж, тухайн орчинтойгоо зохицож чадаагүй, чадвар муутай нь зах зээлийн хуулиар дампуурдаг. Янз бүрийн мэргэч, төлөгч, үзмэрчийн тухайд ярихад тэдэнд их бага хэмжээгээр тэнгэр, бурхнаас өгсөн увидас чадал бий боловч өөрөө төрүүлчихээд эргээд илүүдэл, чадвар муутайг нь хурааж сайныг үлдээх хууль үйлчлэх цаг хаяанд ирсэн гэдэг юм билээ. Ингэж замбараагүй байлгахгүй шүү дээ.

-Олон ургальч үзэл нийлсээр зөв гольдролоо олдог биш үү.?
-Тэр ч тийм. Шинжлэх ухаан хөгжөөд байгалийн эрс өөрчлөлтийг зохист хэмжээнд оруулдаг болоход зай байна. Нэгэнт шинжлэх ухаанд ийм боломж гарч ирээгүй байгаа энэ нөхцөлд “тэнгэрийн хар туяаг эзэгнэгчид”-ийн хүчийг ашиглахаас аргагүй. Өнөөдөр манай улсын газар нутгийн 90 хувь нь зудтай цасан бүрхүүлтэй байна. Байгаль дэлхий бидэнд хахир хатуу ааш гаргаж байгаагийн учрыг ухах гэж бүгд л хичээцгээж байна. Ямар ч амьд амьтан ялгаагүй амьдрахын тулд хөгжиж, шалгарлыг давж байх хууль урьд өмнө ч байсан. Одоо ч, ирээдүйд ч байнга үйлчилнэ.

Тэгэхээр хүн төрөлхтний хувьд оюун ухааныхаа хүчээр, ертөнцийг танин мэдэх замаар шалгарлыг давна гэсэн үг. Манай төрийн өндөр албаныхан уул, ус тахина, лус савдаг аргадана гээд ойлгоод, зөвшөөрөөд байгаа нь их ололт шүү. Уул усны эзэн, лус савдаг гэж байдаг гэдгийг лам нараас эхлээд хэлдэг боловч түүний жинхэнэ учрыг нь гаргаж, тэр гээд хэлж чадах боловуу гэдэгт би их эргэлздэг юм. Үүнийг ойлгохгүйгээр мухар сохроор тахилга үйлдэх нь үр дүнгүй гэдгийг ч хэлэх нь зүйд нийцнэ байх. Амьд байгалийн оршихуйн мөн чанар, бүтэц бүрэлдэхүүнийг хадгалсан туяаг бодьтуяа, харин амьгүй байгалийн мөн чанарыг хадгалсан туяаг эрхис туяа гэдэг. Бусад улс оронд ямар байдаг юм бүү мэд. Лав манайд газар, уул, усны эзэд (манайхны хэлж заншсанаар лус, савдаг) байнаа. Эдгээр лус савдагуудаар дамжуулаад уул, ус, газрын эрхис туяаг од, гараг, нар сарны эрхис туяатай холбож хэсэг газарт байгалийн зохист харьцааг буй болгож болно. Жишээ нь Отгонтэнгэр, Ханхөхий, Алтанхөхий зэрэг уулуудыг төрөөс тахьдаг. Эдгээр уулсын эрхис туяаг эзэгнэсэн эздийг биеэр буулгаж төрийн тахилга хийхээр томилогдсон хэн байдаг юм түүнтэй уулзуулж, ёс жаяг хэн хэзээ, хэдэн хүнтэй, хаанаас тахих, зэргийг заалгаж тахивал тэр жинхэнэ тахилга болно. Манай лам нар номын ухаанаар уул усны эздийг буулгаж харьцаж чадаж байвал үнэнхүү ламын шашин байгальтай бас орчин үеийн оюун ухааны чадавхтай эн зэрэгцэж байна гэсэн дүгнэлтэд хүрнэ.

-Ер нь бол оюуны чадамж бүхий бөө нар ч юм уу, шашныхан байгалийн энэ хахир эрс өөрчлөлтийг зохицуулж чадна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ.

-Тэгвэл яг өнөөдөр энэ үүргийг гүйцэтгэх боломжтой хэн байна вэ?
-Мэдээж тухайн үндэстний өөрийн нь шашин байна. Манай шарын шашны одоо хэрэглэж байгаа уул усны тахилгын уншлага нь байгаль дэлхий онгон дагшин сайхан байх үед зохиогдсон. Харин одоо хэр зэрэг зохицож, тохирч байгаа юм, нэмэх хасах юу байна гээд боловсруулж, дүгнэлт өгч чаддаг байх хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжөөд байна. Түүнтэй эн зэрэгцээд хөгжиж байх хэрэгтэй. Хүн байгалийн харилцаа холбоог зөв гольдролд нь оруулахын тулд эсрэг, эерэг арга хэмжээг зөв тэгш зохицуулахгүй бол нэг газарт хөлдөөх хүйтэн, нөгөө газарт шатам халуун гэх мэт 10 хар аюул нүүрлэнэ шүү дээ. Бид байгальтай ширүүн харьцсанаас л байгалийн тэнцвэр алдагдсан. Хүний дотоодоос гарах таван хорт сэтгэлээс боловсрох хор хүн амын 50 хувийг эзлэхэд л амьд байгалийн тэнцвэр алдагддаг. Ийм нөхцөлд байгаль хорт сэтгэл гаргагчдыг өвчин тахлаар түүх болдог, эсвэл дайн дажин болно. Гэвч энэ дайн дажин бол шудрага биш зүйл.

-Таван хорт сэтгэлийн тухай тайлбарлаж өгөөч?
-Нэгдүгээрт мунхаг сэтгэл орно. Мунхаг сэтгэл хувь хүн бүү хэл улс орныг мөхөөнө шүү дээ. Хоёрт шуналт сэтгэл. Эд мөнгө, албан тушаалын төлөө улсаа худалдаж байсан түүх бий, сонин хэвлэлээс уншаад байхад төрийн томчуул маань хэдэн уурхайн баялагаа худалдаад боловч хувьдаа эзэмших хөрөнгөжихийн төлөө улайрсан нь манжид эзлэгдэхийн өмнөх эх захаа алдсан монголчуудыг санагдуулж байна. Гуравдугаарт хилэнцэт сэтгэл. Энэ нь оюун ухаант хүний чадварыг доош дарж, харин чадваргүй хүн дээш алба хаан төр удирдана. Дөрөвт тачаангуй сэтгэл. Шунал тачаалдаа дийлдэн алив ёс бус зүйл үйлдэхийг хэлж байна. Тавд омогт сэтгэл орно. Эдгээр мунхаг зүйлүүдэд сэтгэлээ булаалгасан хүмүүс төрд орж алба хаах нь давамгайлбал эмх замбараагүй болно. Одоо ч бид мунхарсаар байна, үүнийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь.

-Оюуны хөгжилд таны яриад байгаа онцгой чадварт хүмүүсээс гадна шинжлэх ухаан бас тодорхой орон зайг эзэлдэг. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйл бие биеэсээ заавал ангид байх ёстой юу?
-Ирээдүйд хар туяа шинжлэх ухааныг хөдөлгөнө. Энэ хар туяа байгаль ба хүний тэнцвэрт харьцааг зохицуулах үүрэгтэй. Чи бод доо. Нэг айлын 100 хонь төллөхөд тэн хагас нь эр, бас тийм хэмжээний охин хурга гарах жишээтэй, хүйсийн харьцаа нь ойролцоо тэнцвэртэй байдаг. Оюуны төв эрхисийн цагаан туяаны түвшинг гурвалжины градуст харгалзуулан барьж буй хүч бол шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч гэж үздэг. Одоогийн шинжлэх ухаан, текникийн ололт, нээлтүүд цагаан туяаны нөлөөтэйгөөр бий болдог. Хар туяа үүнд нөлөөлөхгүй байгаа тул шинжлэх ухааны нээлт, нано технологид ирээд мухардсан мэт харагдаж байна гэж хэлж болох юм. Оюуны төвийн цагаан туяаны түвшин ертөнцийн гурвалжны 150 градуст хүрсэн үед 108 элемент туяаны цэнэгт бүрэн шилжих хэмжээний болсон байна.

-Таны хэлснээр бол хар туяаг эзэгнэгчид энэ хүртэл шинжлэх ухааны хүрч чадаагүй орон зайг эзэгнэж удирдаж байх нь ээ дээ. Энд нэг зүйл бас л сонирхол татаад байна. Юу гэвэл түүнээс цааш хар туяаг эзэгнэгчид шинжлэх ухаанд байраа тавьж өгөх үү. Эсвэл дахиад шинжлэх ухааны хүршгүй шинэ шинэ нууцыг эзэмдсэн хэвээр байх уу?
-Шинжлэх ухааны арга зам нь орчлон ертөнцтэй хэр зэрэг эерэг зөв харьцаагаар явж байна гэдгээс л хамаарна. Эрдэмтэд, шинжлэх ухааныг хөгжүүлэгчид бөө зайран удгад, хутагт хувилгаад, сахиус, онгодод хүртлээ оюуныхаа чадамж багтаамжийг дээшлүүлж чадахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бүхнийг эрхшээгч дээд хүсэл зоригийг зөв таньж мэдэж байж л тийм боломж нээгдэх байх даа.

-Бид өмнө нь ярилцаж байхад та цагаан сарын шинийн нэгнээ зөв тогтоовол шар зурхай, төгс буянтын зурхай хоёр адил гэж байсан. Шинийн нэгнийг зөв тогтоох ямар арга бий бол?
-Төгс буянтын зурхай тэнгэртэй холбогдохгүй. Тэнгэртэй холбоод зурхайг зохиовол хаврын эхэн сарын шинийн нэгэн зөв гарч улс оронд ган зуд хаагуур болох, газар хөдлөлт хэзээ болох, аюулт өвчин хэзээ гарах, гамшиг гээд бүхнийг өдрөөр гаргаад ирнэ. Ингэснээр гарах аюулаас сэргийлнэ шүү дээ. Би буддын шашны олон урсгалын нэг шарын шашныг эсэргүүцэж байгаа юм биш. Зарим зүйл нь болохгүй байгаад дүгнэх чадвар байх хэрэгтэй гэдгийг л хэлье гэж бодож байна.

Г.Төрмөнх http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан