Бар жил малчдад нэлээд хүнд, гарзтай гарлаа. Ойрын хэдэн жилд тохиолдоогүй зуд болж бараг бүх аймаг сумын мал зуданд нэрвэгдсэн. Саяхан буюу хоёр хоногийн өмнө гаргасан судалгаагаар гэхэд л зуданд хорогдсон малын тоо зургаан сая 364.730-д хүрсэн байна.
Тэгвэл эдгээр их хэмжээний үхсэн малын сэг зэмийг устгах ажил өнөөдөр хийгдэж байна уу. Хөрөнгө мөнгөө төсөвлөх гээд яам, холбогдох байгууллагууд ажил ихтэй л байдаг байх. Гэхдээ эрхэм дарга нарыг ажлаа эхлэх гэсээр байтал урин дулаан болж, зунтай золгох нь ээ. Үүний нэг тод жишээ гэвэл 22-ын товчооноос 70 гаруй км явахад л үхсэн малын сэг зэмтэй тааралдлаа. Хар замаас километрын зайнд л дээш доош харсан ямаа, хонины сэг зэм. Ер нь л 500 метр яваад л бөөгнөрсөн малын сэг зэм нүднээ тусах юм. Тэнд голдуу ямаа, хонины сэг байх агаад заримынх нь арьсыг хуулаад хаячихжээ.
Үхсэн малын мах нь ногоорчихсон, ойр орчмын үнэр танар гэж амьсгалахын аргагүй огиудас цутгам байлаа. Мөн ойролцоох жалганд шороонд дарагдчихсан барагцаагаар 200-гаад малын сэг овоолгоостой байв. Тэр ч бүү хэл сэг зэмийн устгалыг хийгээгүйг далимдуулан хотоос арьсны “ченжүүд” тэнд хэдэн ажилчин аваачжээ. Өөрөөр хэлбэл, ченжүүд авчирсан ажилчинуудаараа жалганд байгаа үхсэн дөнгөж шинээр хаясан малын танагтайг нь шилж арьсыг нь өвчүүлнэ.
Энэ талаар ченж гэх залуу ярихдаа “Үнэндээ энд устгал хийгдээгүй байна. Ах нь дөрөв таван хүнийг хотоос авчирч ажилуулсан. Нийлээд бараг 40 гаруй малын арьсыг өвчүүлсэн байх. Нэг ширхэг арьсыг нь 10 мянган төгрөгөөр өгч байгаа. Нийтдээ 430 мянган төгрөг болсон. Ер нь Булган аймгийн Баяннуур сумаас Төв аймгийн Лүн сум хүртэл хар замын дагуу малын сэг зэм битүү шүү дээ. Нэг километр яваад л үхсэн малын сэг зэмтэй тааралдана” гэв.
Төр засаг малын сэг зэмээ устгах гэж мунгинасаар байтал цаана чинь арьсны ченж гэх ашиг хонжоо хайгчид үхсэн малаас танагтай байгааг нь өвчиж бизнесээ өргөжүүлж байна. Томчуудыг ажлаа хийх хүртэл нь “ченжүүд” сэргэлэн юм даа гэж бодох нэгэн байв ч үүнээс үүдэн янз бүрийн халдварт өвчин гарахгүй гэхийн баталгаа алга.
Дээрх асуудлын дагуу Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэлтсийн дарга П.Ганхуягаас зарим зүйлийг тодруулахад “Малын сэг зэмийг устгах ажил хийгдэж байгаа. Зохих хөрөнгө мөнгийг нь шийдээд өгч байна. Засгийн газраас 540 сая төгрөг, үүнээс 290 сая төгрөгийг нь ХХААЯ-ны багцаас гаргасан. Мөн НҮБ-аас 1.5 сая ам.долларын тусламж үзүүлж Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудад хийгдэж байгаа. Дээр нь ХХААЯ-наас 120 сая төгрөгийн ариутгалын мөнгийг гаргасан. Тухайн газар үхсэн малын арьсыг өвчин зарж байгаа бол халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ.
Улаанбаатарын утаа нь арилаагүй байтал, агаар нь малын сэг зэмийн өмхий үнэрээр дүүрэхэд ойрхон болж. Үүнээс үүдэн гарах халдварт өвчин, цаашлаад улс орны хэмжээнд асуудал үүсэх вий дээ.
Тус сумын ойролцоо амьдардаг гэх залуу “Чамайг харж байхад л хар зам дагуу малын бөөн сэг зэм байгаа биз дээ. Энэ нь янз бүрийн халдварт өвчин тархахгүй гэхийн баталгаа алга. Дээр нь дулаан орж байна, үнэр танар гэж байж суух газаргүй. Хоёр хоногийн өмнө гэхэд л ойролцоох айлын дөрвөн ямаа шуурганаар явчихна лээ” гэсэн юм.
Хэдэн зуун саяар нь мөнгөө төсөвлөчихсөн хойно ядаж хотын ойролцоох байгаа малын сэг зэмээ устгалд оруулбал аль аль талдаа хэрэгтэй юмсан. Хотын хүн ам хэд билээ. Дээр нь тус газар дээр “ченж” гэж өөрсдийгөө нэрийдэх этгээдүүд өнөөдрийн мөнгө олох гэсэн хүсэлдээ автан маргаашийн халдварт өвчнийг эс тооцож байна. Иймд үүнийг хариуцах албан тушаалнууд ажилдаа эртлэн шалавлахгүй бол цаана чинь халдварт өвчин хаалга “тогшиж” байна.
Ц.Бямбажав http://www.niigmiintoli.mn/