gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     11.02
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 7
Зурхай
 11.02
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 11.02
Валютын ханш
$ 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Арьс ширний бохир үнэрт хордож буй "Эко" гэх ганган тодотголтой ХУД-ийн 20 дугаар хорооныхон...

Б.Нямдарь
Нийгэм
2025-08-17
156
Twitter logo

Та төсөөл дөө... Зуны сайхан дэлгэр цагт гэртээ тухтай унтаж байтал үүрээр салхивчаар орж ирэх хамар сэтлэм өмхий үнэрт цочиж сэрнэ. Үтэр түргэн босож салхивчаа хаана. Эсвэл орой хүүхдээ салхилуулж явтал нөгөө огиудас хүрэм өмхий үнэр дахиад л газар авна. Ойр хавийн хүмүүс хамар, амаа даран ярвайна. Харин үүнийг мэддэг хөршүүдийн зарим нь эвлэрч юу ч болоогүй мэт салхилж /үнэрлэж/ сууна. Энэ дүр зураг ХУД-ийн 20 дугаар хороонд сүүлийн 10 жилийг ардаа үджээ... Гэтэл үүний цаана ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аюулгүй амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй юм.

Аливаа мэдээллийг хүргэхэд гэрэл зураг, дүрс нь баталгаат баримт болж чухал үүрэг гүйцэтгэх ч "үнэр"- ийг баримтжуулах боломжгүй. Бид энэ гээд үзүүлж чадахгүй, уншигчийн, үзэгчийн хамарт ч үнэртүүлэх боломжгүй. "Та үнэрийг мэдрэхийг тулд энэ хэсэгт гараараа үрнэ үү" гэдэг "техниложио" хүртэл арай хөгжөөгүй ч бидний бэлтгэсэн дараах сурвалжилга баримт болох боломжтой.

ХУД-ийн 20 дугаар хороо орчим /ихэвчлэн дулааны улиралд/ гэнэт муухай бохир, өмхий үнэр хамар сэтлэм үнэртдэг талаар манай редакцид уншигчдын гомдол ирсэн юм. Зарим үед дотор муухай оргино, гадаа байгаа бол ам, хамраа дарах, эсвэл гэртээ орох шаардлагатай болно. Гэртээ байгаа бол цонх, тагтаа хааж, гэрээ битүүмжилнэ. Нэг удаа үнэртэхдээ ойролцоогоор 1 цаг орчим болдог. Иргэдийн хэлж буйгаар ихэвчлэн бороо орсны дараа их үнэртдэг байна. 

Арьс ширний нийт үйлдвэрийн бараг 80 хувь нь энэ хороонд байдаг.

Биднийг тэнд очиход гаднаа хашаатай, ихэвчлэн хуучирч муудсан олон объект байлаа. Тэдний зарим нь хүний хөл хүрэлгүй удсан нь илт. Гудамжаар нь хонины ноос, ноолуур хөглөрнө, зарим хашааны буланд ч шар айрагны савнуудтай хамт хог болон овоолоостой. Өнөөх үнэр хамар цоргим биш ч бага зэрэг үнэртэж байлаа. Мөн зарим үйлдвэр нь арьс шир угааж, элддэг том торх шиг ээрмэл төхөөрөмжүүдээ хашааны гадна байрлуулжээ. Орон сууцны хорооллоос ердөө 50м-ийн зайд л дээрх дүр зураг байна. 

ХУД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт арьс ширний нийт 28 үйлдвэр болон Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ албан бус мэдээллээр дээрх 28 үйлдвэрээс цөөн хэд нь л үйл ажиллагаа явуулж байгаа гэв. 

Энэ нь оршин суугчдын хувьд  сүүлийн бараг 15 жил санааг зовоосон асуудал болж байна. "Эко" дүүргийн нэрийг хойш чангааж буй бохирын үнэр иргэдийн эрүүл мэнд болоод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Тодруулбал тус хорооны иргэд ялангуяа үйлдвэрүүдтэй ойр байрладаг орон сууцны иргэн "Хүү маань нэг өдөр гадаа тоглож байгаад гэнэт л бөөлжсөн. Үүнийг би тэр бохирын үнэртэй холбоотой гэж боддог" гэсэн юм. Арьс ширний бохир ус болон түүний үнэр нь зөвхөн таагүй үнэрийн асуудал биш, энэ нь хүний амьсгалын зам, арьс, дотоод эрхтэнд хүнд болон удаан хугацааны эрсдэл үүсгэдэг. Ялангуяа  хүхэрт устөрөгч, аммиак зэрэг бодисууд нь өндөр хоруу чанартай тул дээрх жишээнд дурдсанчлан хүний биеийг хордуулж, бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. 

ИРГЭДИЙН ЯРИА:

20 дугаар хорооны иргэн Н...
Ихэвчлэн дулааны улиралд ялангуяа өглөө үүрээр эсвэл орой 8-9 цагийн үед их бохир үнэртдэг. Манайх энэ хороонд амьдраад өдгөө 10 жил болоход нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, сая хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт /08.09/  үнэртсэн.
20 дугаар хорооны иргэн Г...
Манайх боломж л гарвал зуслан руугаа явахыг хичээдэг. Учир нь энэ бохирын үнэр танарт байж суухын аргагүй хэцүү байдаг юм. Уг нь би өөрөө хэрэндээ л хөршүүд, хорооны иргэдээ уриалаад энэ талаар арга хэмжээ авахад дуу нэгтгэхийг хүссэн ч манайхан тэр бүр нэгддэггүй юм байна лээ. "Цуглая, уулзъя, хэлэлцье" гэхээр тав, зургаан хүн л ирнэ. Тэгээд урамгүй санагдаад энэ асуудлыг шийдэх гэж хичээхээ больсон. Уг нь бүгд хамтдаа нийлж байгаад амьдарч буй орчноо сайжруулаад авбал бүгдэд маань л хэрэгтэй дээ. 

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ НҮҮЛГЭХ ХҮСЭЛТЭД 2000 ИРГЭНИЙ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛАЖЭЭ

ХУД-ийн 20 дугаар хорооны Засаг дарга Э.Насан-Очир:
Манай хороо 12186 хүн амтай. Энэхүү сэдэв маш олон жилийн өмнөөс л яригдаж буй. Өмнө нь 2000 иргэний гарын үсэгтэй шаардлагыг цуглуулж холбогдох яам, газруудад 2021 онд уламжилж байсан. Монгол улсад арьс ширний үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэрүүдийн бараг 80 хувь нь манай хороонд байдаг. Саяхны уулзалтаар Арьс ширний холбооноос өгсөн мэдээллээр өдгөө 28 үйлдвэрээс хоёр нь л ажиллаж байгаа гэсэн. Өмхий үнэр гарах шалтгаан нь цөөхөн үйлдвэрийн арьс шир угаасан бохир ус нь цэвэрлэх байгууламжаас гарах хүртлээ олон хоног удаж, үнэр орж тэр нь үнэртдэг. Өмнө нь бүгд ажилладаг байхад бохирын ус харгиа руугаа тэр дороо гарч ирж ачих хооронд л хэсэг хугацаанд үнэртдэг байсан. Үйлдвэрүүдийг Эмээлт Эко парк руу нүүлгэснээр уг асуудал шийдэгдэнэ.

Гэхдээ мэдээж айл нүүлгэж байгаа юм шиг шууд бүгдийг нь нүүлгэх боломжгүй. Сар гаруйн өмнө холбогдох албаныхан яг энэ асуудлаар уулзалт хийж нүүлгэлт хүртэл үнэрийг багасгах арга хэмжээ хэрхэн авах талаар хэлэлцсэн. Мөн үйлдвэрүүд дундын шугамаа угааж, бохир биш зүгээр цэвэр ус гүйлгэж угаасан. Сүүлийн үед бохирын үнэр харьцангуй гайгүй, үнэртэхээ больсон байсан ч саяхнаас дахиад л үнэртэж эхэлсэн. Мэдээж олон оршин суугч, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинтой шууд холбоотой учир манай хорооны зүгээс цааш нь уламжилж, боломжит арга хэмжээнүүдийг авч ажиллах болно. Энэ нь зөвхөн дан ганц хороо бус Засгийн газар, холбогдох яам, нийслэлийн хэмжээнд шийдэх асуудал. Өмнө нь дэмжигддэггүй байсан ч 2000 гаруй иргэний гарын үсэг цугласнаар өдгөө Засгийн газрын ажил үүргийн хэлэлцэх асуудалд орсон. 

Олон улсын жишгээр аливаа хотын төлөвлөлтөөр арьс ширний үйлдвэрлэл ихэвчлэн аж үйлдвэрийн бүс эсвэл хотын зах хязгаарт байрлуулахыг шаарддаг байна. 

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ 2027 ОНД ЭМЭЭЛТ ЭКО ПАРК РУУ НҮҮЛГЭНЭ

Дээр дурдсанчлан энд мөн УСУГ-ын у урьдчилан цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулдаг ба өдөрт 400-4000 мкуб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Арьс ширний 28 үйлдвэр болон Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламж Эмээлт Эко аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх захирамж гарчээ. Бид энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр "Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Тэдгээр үйлдвэрүүдийг 2027 онд нүүлгэнэ. Түүнээс урьтаж мэдээж дэд бүтцийг тавих шаардлагатай" гэсэн юм. 

Үргэлжлэл бий...

Үргэлжлэл бий...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан