Тээврийн прокурорын газар нь Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутагт дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавин ажилладаг.
Тус прокурорын газраас 2025 оны долоодугаар сарын байдлаар нийт 1.838 зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас 1.258-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 884-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Үүний 289 нь мотоцикл жолоодож явах үедээ зам тээврийн осолд өртсөн тохиолдол байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар, эрүүл мэнд нь хохирол учирсан тохиолдол 26 хувиар тус тус өсжээ.
Иймд мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та:
- Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо тод өнгөтэй болон гэрэл ойлгогч материал бүхий хамгаалалтын хувцас, малгай өмсөж хөдөлгөөнд оролцох
- Өдрийн цагаар урд гэрлийг асааж явах нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт анзаарагдах боломжийг нэмэгдүүлэх
- Замын хөдөлгөөний дүрэм, гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийг мөрдөж, бусад тээврийн хэрэгслээс зай барьж явах нь зам тээврийн осолд орох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг Тээврийн прокурорын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар