Японы хөдөлгөөнт холбооны томоохон оператор болох "Эн-ти-ти ДоКоМо" корпораци хүүхдэд зориулсан маш хүчтэй хамгаалалт бүхий шинэ гар утас хийжээ. Энэ утас нь хөөрч буй нисэх онгоцны гаргадаг дуутай харьцуулж болохуйц дохиотой бөгөөд утсыг хол зайнаас харж болох маш хурц гэрэл гэрэлтдэг байна. Өчигдөр Японы энэ компанийн мэдээлснээр, "FОМЕ Р800i" загварын гар утас нь түгшүүрийн системийг идэвхижүүлсэн нөхцөлд санамжид орсон гурван хүнд шууд мэдээлж чадах ажээ. Үүний зэрэгцээ хиймэл дагуулын навигацын Жи-Пи-Эс системийн тусламжтайгаар уг гар утас нь золгүй байдалд орсон хүүхдүүдийн байгаа газрын тухай мэдээллийг тэр хүмүүст илгээж чаддаг байна. Гар утасны гадрыг ус нэвтэрдэггүй, бат бөх материалаар хийсэн бөгөөд энэ нь электрон "санамжинд" хохирол учруулахгүйгээр усан дотор 30 минутын турш байх боломж олгодог ажээ. Яриа дамжуулах хэсэг нь зайнаас удирдах төхөөрөмжтэй бөгөөд үүнийг хүүхэд хүзүүндээ зангиа шиг зүүгээд явж болох гэнэ.
Энэ нь хаяж гээсэн утсыг олох, түүнчлэх бяцхан хэрэглэгч түүнийг их хол газар юмуу таван минутаас илүү хугацаагаар орхисон бол утсыг шууд хаахад тусладаг байна. Хүүхдийн гар утасны зай хураагуурыг их биед маш найдвартай нуусан бөгөөд ердийн дэлгүүрээс худалдаж авахааргүй "нууцлал бухий халиваар" эрэгдэж авах хэрэгтэй болдог ажээ. Японы үүрэн холбооны бараг бүх компани золгүй байдалд орсон хүүхдэд, туслах учиртай дуут дохионы болон бусад төхөөрөмжөөр тоноглосон хүүхдийн гар утасны өөрийн гэсэн шугамтай юм. Сүүлийн жилүүдэд тус оронд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо өсчээ.