Дэлхийн оюутан залуучуудын энх тайваны чуулга уулзалт 2010 оны 11-р сард Япон улсад зохион байгуулагдах гэж байна. Тус чуулга уулзалтыг дэлхийн 200 гаруй оронд салбар бүхий ажил хэрэгч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын Япон дахь салбар зохион байгуулж байгаа байгаа бөгөөд тус чуулга уулзалтанд дэлхийн 100 гаруй орны шилдэг оюутан залуус оролцож дэлхийн энх тайвны асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх гэж байна.
Энэхүү нэр хүнд бүхий олон улсын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оролцогчийг сонгон шалгаруулах эрхийг JCI Улаанбаатар ТББ авчээ.
1.JCI Улаанбаатар Япон улсад зохион байгуулагдах “Дэлхийн оюутан залуучуудын энхтайваны чуулга уулзалт”-нд Монгол улсаас оролцогчийг сонгон шалгаруулна
Ажил хэрэгч залуусыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн JCI хэмээх байгууллагын салбар манайд байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа төдийгүй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар өдгөө 10 гаруй салбар нэгжтэй болж нийгэмд өөрсдийн идэвхтэй хувь нэмрээ оруулж байна. JCI Монгол байгууллагын ууган салбар болох JCI Улаанбаатар нь Япон улсад зохион байгуулагдах дээрх дэлхийн оюутан залуучуудын энх тайвны чуулга уулзалтанд Монголоос оролцуулах оюутанг сонгон шалгаруулах үүргийг гүйцэтгэж байгаа юм байна.
Тус чуулга уулзалтанд дэлхийн 100 гаруй орны шилдэг оюутан залуучууд оролцох бөгөөд манай улсаас оролцох оюутныг “Дэлхийн Энх тайван” сэдэвт англи хэл дээрх эссе бичлэгийн уралдаанаас шалгарагсдаас сонгон шалгаруулах юм байна. Уралдаанаас шалгарсан шилдэг оюутныг Япон улсад болох тус дэлхийн чуулга уулзалтанд бүх зардлыг нь даан оролцуулах гэнэ.
Энд олон орны үе тэнгийн шилдэг залуустай уулзаж санал бодлоо солилцохын зэрэгцээ эх орноо сурталчлах, дэлхийн энх тайваны төлөө эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх алтан боломж манай залууст олдож байгаа юм байна. Тус сонгон шалгаруулалт 4-р сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд онлайнаар (peacejciub@yahoo.com ) эссег хүлээн авч байгаа юм байна.
2.“Дэлхийн Энх тайван” сэдэвт англи хэл дээрх эссе бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож дэлхийн залуучуудын чуулга уулзалтанд эх орноо төлөөлж орохыг уриалж байна!
Дэлхийн оюутан залуучуудын энх тайваны чуулга уулзалт 2010 оны 11-р сард Япон улсад зохион байгуулагдана. Энэхүү нэр хүнд бүхий олон улсын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оролцогчийг сонгон шалгаруулах уралдаан зарлагдсан байна.
Оролцохыг хүссэн 25 хүртэлх насны оюутан залуучууд “Дэлхийн Энх тайван” сэдвийн дор англи хэл дээр эссе бичих бөгөөд эссег онлайнаар peacejciub@yahoo.com хаягаар 04-р сарын 25 хүртэл хүлээж авах тул яараарай.
Холбоо барих утас:99117150