gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

22:00-06:00 цагт мопед, скүүтрээр хөдөлгөөнд оролцохыг хориглож, журамлахаар хэлэлцэж байна

Б.Азбаяр
Нийгэм
2025-07-02
122
Twitter logo

Залуусын хэрэглээнд хэдийн нэвтрээд буй мопед, скүүтэрийн зохистой хэрэглээг бий болгох, хөдөлгөөнд оролцох соёлыг хэвшүүлэх, бүртгэл, зөвшөөрөл, ашиглалт, хурдны хязгаар тогтоох, замын хөдөлгөөнд оролцогчийн нас болон хамгаалалтын шаардлага, бүсчлэл, зогсоол, хяналт, даатгалыг зохицуулж, иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиг үүрэг бүхий газар, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан.

Тус Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт ахалж буй. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж журмын төслийг хэлэлцлээ. Гишүүдийн саналыг нэгтгэж, журмын төслийг НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр болжээ.  

НИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайхан, "Тусгай зогсоолтой болох хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэл учраас цэнэглэдэг талбайтай байх ёстой. Эдгээрийг яг түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд хариуцаж явах нь зүйтэй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өгмөөр байна. Хурдны дээд хязгаарыг тогтоож, жолооны эрх олгож болох юм уу, яаж бүртгэх юм, осол гэмтэл гарч байгаа учраас даатгалыг нь ямар журмаар зохицуулах зэргийг зайлшгүй анхаарах хэрэгтэй байх" гэв. 

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Замын хөдөлгөөний нэгдсэн журам/-ийн 4.3 дахь хэсэгт “жолоодох насны хязгаар,” гэсний дараа “зарим тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарсан тогтоох хязгаарлалт,” гэж нэмэх; 2.Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйл /Хуулийн нэр томьёо/-ийн 3.1.11 дэх заалтын “зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа” гэсний дараа “хүн,” гэж нэмэх саналтай байна" гэлээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 111.1 дэх хэсэгт “гудамж талбай, нийтийн эзэмшлийн газарт зориулалтын зогсоол, талбайтай байх, шөнийн цаг буюу 22-06 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсхүл энэ тохиолдолд гэрэл ойлгогч, дуут дохиотой байх” зохицуулалтыг нэмэх.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 131.2 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран энэ төрлийн тээврийн хэрэгслийн зорчин явах замын тэмдэглэгээг хийх ажилд дэмжлэг үзүүлэх, мөн бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хор уршгийг нэн тэргүүнд барагдуулах, мөн даатгалд зайлшгүй хамруулсан байх” зэрэг зохицуулалтыг нэмж тусгах.

Тодруулбал, Автотээврийн тухай хуульд “нийтийн тээвэр” хэмээх ойлголтод зөвхөн автобусыг ойлгогдохоор зохицуулсан байх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасан тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа... тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл гэж заасантай нийцүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Иймд одоогийн үйлчилгээ явуулж буй скүүтрийн үйлчилгээ нь орхигдсон байх тул энэхүү зохицуулалтыг тусгаснаар хуулийн зөрчил, хийдлийг арилгахаас гадна тухайн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн нэгдсэн бодлого хэрэгжих боломж бүрдэнэ.

ЗХАБТХ-д Ажлын хэсгийн ахлагчаас өгсөн 11 чиглэлийн багцлан томьёолол боловсруулан бөгөөд тухайн харилцааг зохицуулах зохицуулалтыг тодорхой болгосноор хийдэл, зөрчлийг арилгах нөхцөл бүрдэнэ.

Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч. Хувьзаяа, "Ослын эрсдэл өндөр цэгүүдэд болон цагуудад хязгаарлалт тавих, тодорхой бүсчлэлд буюу явган зорчигч ихэвчлэн явганаар хөдөлгөөнд оролцдог хэсгүүдэд мопед, скүүтэр зорчихыг хязгаарлах хэрэгтэй. Мөн, 

  • Мопед, скүүтэр жолоодох доод насны хязгаарыг тогтоох, хөдөлгөөнд оролцох дээд хурдны хэмжээг хязгаарлах,
  • Авто замын зорчих хэсэгт мопед, скүүтэрт зориулсан замын зурвас гаргах,
  • зориулалтын зогсоол байгуулж, авто зам болон зогсоолын тэмдэг, тэмдэглэлийг хийх,
  • бичил тээврийн хэрэгслээс татвар авах эрх зүйн орчин бүрдүүлэх, дугаар олгох, тусад нь ангилж бүртгэх, хамгаалалтын хэрэгсэл заавал хэрэглэх журам батлах саналтай байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан